gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Баярцогт "өөрийн хүсэлтээр" УИХ-д нэр дэвшихээс татгалзах уу

О.Ариунбилэг
2016-05-23
0
Twitter logo

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдхэн хоногийн өмнө С.Баярцогтыг АН-ыг муухай харагдуулж байна хэмээгээд “энэ жилдээ” улстөрөөс ангид байхыг зөвлөсөн. Өөрөөр хэлбэл, “энэ жил сонгуульд өрсөлдүүлэхгүй” гэсэн санаа.

Гэтэл бямба гарагт З.Энхболд дарга “оффшор бүсэд данстай хүнийг АН нэр дэвшүүлэхгүй” хэмээсэн. Ингэхдээ бусад намыг ч мөн нэр дэвшүүлэхгүй байхыг уриалав. МАН З.Энхболдын үгэнд ороод Сү.Батболдыг нэр дэвшүүлэхгүй байна гэдэг ч юу л бол.

УИХ-ын дарга З.Энхболдын фэйсбүүк хуудаснаас ашиглав.

З.Энхболд АН-ын ҮЗХ-г энэ долоо хоногт багтан хуралдуулах ёстой. ҮЗХ-оор сонгуульд нэр дэвшигчдийг нууц санал хураалтаар сонгоно. Өнгөрсөн сонгуулийн өмнө буюу 2012 онд тавдугаар сарын  24-нд ҮЗХ болж нэр дэвшигчдээ нууц санал хураалтаар баталж байлаа.

ҮЗХ-оор хэн нэр дэвших, хэн нэр дэвшихгүйг батлах учиртай. Гэтэл ҮЗХ болоогүй байхад Ц.Элбэгдорж, З.Энхболд нар яаран С.Баярцогтыг баалах болсны учир нь юу байсан юм бол.

Тэгэхээр ҮЗХ-оор хэн нэр дэвших, хэн нэр дэвшихгүйг батлах учиртай. Гэтэл ҮЗХ болоогүй байхад Ц.Элбэгдорж, З.Энхболд нар яаран С.Баярцогтыг баалах болсны учир нь юу байсан юм бол. АН-ын фракц хоорондын дайны улмаас Алтангадасыг хүчгүйдүүлэх гэснийх үү. Фракцын цаад зорилго бол ердөө л лобби хийж өөрсдийн хүнийг нэр дэвшүүлэх, засагт оруулах буюу хэн нь илүү бялуу идэх вэ гэдэг л хуваагдал. С.Баярцогт Алтангадас фракцад багтдаг. Энэ фракцад түүнээс гадна Н.Алтанхуяг, Я.Санжмятав, Ч.Сайханбилэг нарын хүмүүс бий.

1990 онд АИХ-ын депутатаас эхэлсэн С.Баярцогт дөрвөн удаагийн парламентын гишүүн. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын албан тушаалыг хашиж байна. Оффшор данстай холбоотойгоор 2013 онд УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч байсан билээ. Өөрийн хүсэлтээр гэдгийн ард бусдын шахалтаар гэдэг үг байсан гэвэл илүү үнэнд ойр.

Тэгвэл энэ удаад ч бас С.Баярцогтод шахалт ирлээ. Түүнийг намынхан нь гадуурхаж, Ерөнхийлөгч хүртэл хавсав. Гэхдээ энэ удаад сонгууль дөхчихсөн болохоор түүнд тооцох хариуцлага нь албан тушаалыг нь авах бус ердөө нэр дэвшүүлэхгүй байх гэдэг нь тодорхой боллоо. Гурван жилийн өмнө С.Баярцогтыг албан тушаалаа өгөхөд нь гишүүд "сайн жишиг боллоо"  хэмээж байсан.

Гэхдээ энэ удаад сонгууль дөхчихсөн болохоор түүнд тооцох хариуцлага нь албан тушаалыг нь авах бус ердөө нэр дэвшүүлэхгүй байх гэдэг нь тодорхой боллоо.

Албан тушаалаа өгч, улстөрд сайн жишиг болж байж шуугианыг намжааж байсан С.Баярцогт энэ удаад ямар үйлдэл хийх бол гэдэг нь тодорхойгүй. Учир нь тэр одоог хүртэл ямар ч хариу өгөхгүй байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Баярцогт өөрөө нэр дэвших гэж төдийлөн шамдахгүй байгаа, бүр нэр дэвшихээс татгалзаж ч магад хэмээж байна. Магадгүй тэрээр ҮЗХ-ны хурлыг хүлээж байж ч болох.

Харин ҮЗХ түүнийг нэр дэвшүүлэхгүй гэдэг шийдвэрийг гаргах болов уу. Хэрвээ АН С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй гэвэл Сэлэнгийн тойрогт АН-аас одоогоор яригдаж буй Д.Эрдэнэбатаас өөр хэн нэр дэвших бол.

Энэ бүх асуултын хариу энэ долоо хоногтоо багтан тодорхой болно. Учир нь нэр дэвшигчийн үнэмлэхийг СЕХ-ноос санал авах өдрөөс 22 хоногийн өмнө олгосон байх ёстой. Энэ өдөр нь зургаадугаар сарын 07-ны өдөр юм. Тэгэхээр үүнээс өмнө намууд нэр дэвшигчээ тодорхой болгон СЕХ-нд хүргэнэ.

#нэр дэвшигчид  #сонгууль2016 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан