gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

П.Товуудорж: Хотын дулааны сүлжээг сайжруулахад 28 тэрбум төгрөг зарцуулна

Эдийн засаг
2013-02-28
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2013-02-28
Эрчим хүчний зохицуулах хорооноос Улаанбаатар хотын Цахилгаан түгээх сүлжээнд шинээр холбогдох “Холболтын журам”-ыг шинээр баталсан байна.

Энэ журмыг мөрдөж эхэлснээр цахилгаан эрчим хүчинд холбогдоход шаардлагатай байсан үе шатыг 2-3-аар цөөрүүлж, зарцуулах хоногийн тоог 24 өдрөөр багасгаж байгаа аж. Дэлхийн банкны тооцоогоор манай улсад шинээр цахилгаан эрчим хүчинд холбогдоход 126 өдөр зарцуулдаг байжээ. Мөн эрчим хүчний холболт шалгуур үзүүлэлтээр Монгол Улс 185 орноос 169 дүгээр байранд жагссан нь хангалтгүй юм. Тиймээс уг журам хэрэгжиж эхэлснээр цахилгаан эрчим хүчинд холбогдоход амар болж байна.

Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудороос цөөн асуултад хариулт авлаа.
    
-Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчинд холбогдоход ямар нэг чирэгдэл гарахгүй байж чадах уу?
-Хамгийн гол нь мэдээллээ нээлттэй болгохыг зорьж байна. Одоо байгаа техникийн боломжийн хувьд хүндрэлтэй зүйл бий. Цахилгаан дамжуулах түгээх сүлжээг өргөжүүлэхгүйгээр эрчим хүчний сүлжээнд холбогдоход хүндрэлтэй байна. Тиймээс хэдийд ямар эх үүсвэр, дамжуулах сүлжээгээ өргөтгөх нь тодорхой болчихвол хэрэглэгчдэд бизнес төлөвлөлтөө хийхэд амар байх юм. Хууль эрхзүй, бүтэц зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын хувьд шат дараатай арга хэмжээг авч байж хэрэглэгчид цахилгаан түгээх сүлжээнд холбогдоход амар болно. Ойрын үед хөрөнгө оруулалтын хувьд нэлээд ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа. Үүнийг хийхгүйгээр эрчим хүчний сүлжээнд холбогдох ажлыг бүрэн шийдэгдсэн гэж хэлэх боломжгүй юм.

-Холболтын хугацааг багасгаад үйлчилгээг сайжруулж байгаа юм байна. Цахилгааны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Тэгэхээр эх үүсвэрийн асуудлыг яаж шийдвэрлэж байна вэ. Үйлчилгээ хурдасч байгаа ч гэсэн бидэнд эх үүсвэр хангалтгүй байна шүү дээ?
-Бидний хувьд хийх ёстой хамгийн чухал ажил бол шинэ эх үүсвэр барьж байгуулах болон цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх. Үүний тулд Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээг сайжруулах ажлыг хийж байна. Мөн “Их тойрог” гэж дунд хуга-цааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд батлагдаж байгаа Улаанбаатар хотыг тойрсон 14 километр 120 киловаттын дулааны станцын ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн. Үүнд шаардлагатай байгаа 28 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийн хөрөнгийг Хөгжлийн банкнаас гаргана. Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг богино хугацаанд шинэчлээд цаашид эх үүсвэрийн асуудлыг давхар шийднэ.

Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилд 10-12 орчим хувиар өсч байна. Цахилгааны хувьд дөрөвдүгээр цахилгаан станц дээр 100 мвт-ын өргөтгөлийн турбин суурилуулах ажил явж байна. Дарханы станцын 35 мвт-ын өргөтгөл мөн хийгдэж байгаа. Энэ ажлууд ойрын 1-2 жилд дуусна. Цаашид бидэнд том чадлын цахилгаан станц зайлшгүй хэрэгцээтэй байгаа. Ялангуяа говийн бүсэд үүсч байгаа цахилгааны хэрэглээг нөхөхийн тулд Тавантолгойн цахилгаан станц, Багануурын цахилгаан станцуудыг барьж байгуулах нь зайлшгүй. Эдгээр ажлыг дунд хугацаанд хийж гүйцэтгэх юм. Өнөөдөр бид эрчим хүчний дутагдлаа импортоор нөхөж байгаа. ОХУ-аас 170 орчим мвт цахилгаан импортолж байна. Мөн энэ жилээс эхлэн бид БНХАУ-аас цахилгаан импортолж байгаа.

-Эрчим хүчний сайд цахилгааны үнийг нэмэхгүй гэж хэлсэн. Тэгвэл цахилгааны үнийг нэмэх зайлшгүй шаардлагатай байгаа гэж байна. Ер нь цахилгааны үнийг нэмэх үү?
-Цахилгааны үнийг нэмэхгүй гэдгийг сайдаас нарийвчилж тодруулах хэрэгтэй байх. Хэрвээ цахилгааны үнийг нэмэхгүй бол алдагдал татаасуудыг төрөөс олгох зайлшгүй шаардлагатай. Ямар ч байсан цахилгааны үнийг нэмэхгүй байх арга замыг судлахын тулд ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Тиймээс би энд цахилгааны үнийг нэмнэ нэмэхгүй гэж хэлэх боломжгүй байна. Цахилгааны үнийг нэмэхгүйгээр зохицуулах ямар боломж байна вэ гэвэл эрчим хүч үйлдвэрлэлийн алдагдлын татаасыг санхүүжүүлэх хэрэгтэй. Эрчим хүчний яамнаас энэ жилийг эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил болгон зарласан.

Тиймээс энэ салбарынхан дотоод зардлаа бууруулж менежментээ сайжруулах ажлын судалгааг хийж байгаа. Эрчим хүчний станц, дамжуулах түгээх сүлжээ компаниуд нийлээд үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ 35-40 орчим хувийг өөрсдөө хэрэглэж байгаа. Энэ бол маш өндөр хэрэглээ. Энэ хэрэглээг бууруулж үр ашиггүй зардал гаргахгүй байх боломж хэр байгааг судалж бизнес төлөвлөгөөг гаргасан. Мөн эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг боловсруулаад дуусч байна. Удахгүй Засгийн газарт өргөн барина.

-Цахилгаан халаалт хэрэглэдэг өрхүүдийн цахилгааны төлбөрийг 50 хувиар хөнгөлдөг. Гэтэл энэ хөнгөлөлтийг амьдралд хэрэгжихгүй байна гэж байна. Иргэдэд энэ хөнгөлөлтийг яагаад эдлүүлэхгүй байгаа юм бол?
-Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд цахилгаан халаалт хэрэглэдэг өрхүүдийн цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлдөг. Энэ хөнгөлөлтийг өргөдөл гаргасан иргэд эдэлж байгаа. Тухайн өрх гэрээ дан цахилгаанаар халааж байгаа бол шөнийн хэрэглээнийхээ 3000 киловатт цаг хүртэлх цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлж байна. Одоогийн байдлаар 1700 гаруй хэрэглэгч хөнгөлөлт эдэлж байгаа. Мөн цахилгаанаар халаагаагүй ч гэсэн гэрийн дулаалгаа хийсэн дулаан алдагдлаа багасгасан өрхөд хөнгөлөлт үзүүлж байгаа. Энэ нь 200 киловатт хүртэлх цахилгааны 50 хувь юм. Энэ нөхцлөөр 35 мянган хэрэглэгч хөнгөлөлт эдэлж байна. Энэ мэтчилэн шалгуур хангасан иргэдэд хөнгөлөлт үзүүлж байгаа. Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тогтоосон шалгуурыг давахгүй хэрэглэгчид байна. Үүнээс болоод өргөдөл өгсөн иргэдийн зарим нь хөнгөлөлт авч чадахгүйд хүрч байгаа.

-Шөнийн тариф нь өдрийнхөөс 50 хувиар хямд байдаг шүү дээ. Энэ нь иргэд бодит хөнгөлөлт болж чадаж байна уу?
-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын  тулд иргэд цахилгаанаар гэр орноо халааж утаа гаргахгүй байх, нөгөө талаас хүчин чадлын дутагдал байгаа. Энэ хоёрыг балансыг барьж чадах үе нь шөнө буюу ачаалал хөнгөрсөн үе. Тийм учраас шөнийг сонгож байгаа нь техникийн хувьд зөв шийдэл. Харин хөнгөлөлтийн хэмжээний хувьд дахин ярилцаж тохиролцож болох байх. Бид тооцоо хийж үзэхэд нэг айл 67 мянга орчим төгрөгийг сард хэмнэх боломжтой юм билээ. Тиймээс энэ бол бодит хөнгөлөлт мөн.

Н.Санжаасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан