Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх мэдэгдлийг ШӨХТГ-аас бүх худалдаа, үйлчилгээ эрхэлдэг ААН, байгууллагуудад хүргүүлж эхэлжээ.
Тодруулбал, автомашин, барилга, сургууль гээд бүхий л салбарт төлбөр тооцоог гадаад валют болоод тооцох нэгжээр хийж байгаа нь 2009 онд батлагдсан Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх хуулийг зөрчиж байгаа аж.
Ийнхүү үндэсний мөнгөн тэмдэгтийг ашиглахгүй байгаа нь гадаад валютыг чангаруулах түүнчлэн үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэгүйдүүлж байна гэж тус газраас үзэж буй бөгөөд иргэдээс ч ихээхэн гомдол ирж байгаа юм байна.
Тиймээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй компаниудад албан тоот, харин хөдөө орон нутагт хэвлэл мэдээллээр дамжуулан энэхүү мэдэгдлийг хүргэж байгаа нь энэ юм.
Долоо хоногийн хугацаатай уг мэдэгдлийг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-30 дахин, ААН, байгууллагыг 50-100 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхаарууллаа.
Энэ талаар ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболд хэлэхдээ,
-Томоохон ААН, байгууллагууд төлбөр тооцоог гадаад валют, тооцох нэгжээр хийж байгаа нь үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэгүйдүүлэх, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бий болох, иргэдийн амжиргаанд нөлөөлөх зэрэг сөрөг үр дагавар их байна.
Тоон мэдээллээс үзэхэд ам.долларын ханш өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нийг өнөөдөртэй харьцуулахад 3,4 хувиар өссөн байна. Харин өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 9,1 хувиар өссөн байна.
Тиймээс манай байгууллагын зүгээс бараа бүтээгдэхүүнийг зөвхөн төгрөгөөр хийх шаардлагыг хүргүүлж байна. Долоо хоногийн дараагаас хуулийн хариуцлагыг тооцох болно гэсэн юм.
Тооцох нэгжээр төлбөр хийх зөвшөөрлийг Монголбанкнаас авдаг боловч одоогийн байдлаар нэг ч байгууллага энэхүү зөвшөөрлийг аваагүй байгаа аж.
А.Сүрэн