gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.15
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.15
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.15
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Барилгын компаниуд хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээллээр дутмаг байна

Эдийн засаг
2013-05-16
0
Twitter logo

Байртай, орлоготой хүчирхэг дундаж давхаргын монгол хүнийг бүтээх эрин үе эхэллээ.

Үнэндээ төрд гарсан Засгийн газар бүрийн толгойн өвчин нь ард түмнээ байртай болгох туйлын хүсэл. Тиймээс сүүлийн үед ипотекийн буюу орон сууц худалдан авах иргэдэд зориулсан урт хугацааны, хөнгөлөлттэй хүүтэй зээлийг анхаарах, сонирхох хүн олон болжээ.

Тодруулбал уг зээлийн санхүүжилтын эх үүсвэр бүрдчихсэн одоо Засгийн газар журмаа батлах л үлдээд буй юм. Нөгөөтэйгүүр орон сууцны метр квадратын үнийг өсгөхгүй байх бас нэг хувилбар нь импортын голлох материалыг дотооддоо саадгүй нэвтрүүлэх, мөн шинээр барьж буй, дуусаагүй барилгуудын гүйцэтгэлийг хурдасгах үүднээс төв банкнаас нэлээд хэдэн зуун тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг арилжааны банкуудад байршуулсан явдал юм.

Тухайлбал, барилгаа барьж дуусаагүй байгаа компаниудад зориулж 380 тэрбум, дотоодод барилгын туслах материал үйлдвэрлэгчдэд 37 тэрбум, импортын бараа материалд 70 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийсэн байна.

Чухам эдгээр нөхцөл, зээлийн боломжууд барилгын метр квадратын үнийг өсгөхгүй байх том алхам гэдгийг мэргэжлийнхэн онцолж буй. Тэгвэл барилгын компаниудын төлөөлөл ямар байр суурьтай байгааг сонирхъё.

Ж.Жаргалсайхан: БОЛОМЖ НЬ БАЙВАЛ АВЧИХМААР БАЙНА

“Өндөрбуянт холдинг” компанийн Барилга хариуцсан захирал Ж.Жаргалсайхан ийнхүү ярьж байна.

“Уг нь тэр зээл олгогдоод эхэлбэл авч чадах компанид нь том боломж олгоно. Гэхдээ манай компани хараахан хамрагдаж чадаагүй л байна. Барилгын үндэсний төвөөс энэ зээлд хамрагдах эсэх талаар бараг сарын өмнө судалгаа авсан. Гэтэл саяхан “Танай компани зээл авах боломжгүй” гэсэн хариу ирүүллээ. Бидний зүгээс ажиллах хүч, хэрэгжүүлж буй бүх төсөл хөтөлбөрүүдээ бичээд явуулсан.

Нөгөөтэйгүүр барилгын импортын бараа материалыг саадгүй оруулж ирэх талаар Монголбанк хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч гэсэн юунаас нь болдог юм бүү мэд амьдрал дээр бодитой хэрэгжихгүй байна.

Уг нь төв банкнаас гайгүй бодлого санаачлаад байгаа ч янз бүрийн шалтгаанаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээгүй юм болов уу гэх ойлголттой байгаа. Манай компанийн хувьд энэ жил нийт 1000-аад айлын орон сууцыг ашиглалтад өгнө гэсэн тооцоотой. Ихэнх нь нийслэлд барих учиртай. 380 тэрбум төгрөгийн зээлээс боломж байвал авчихмаар байна” хэмээсэн.

Ш.Энхтөр: ЗЭЭЛ ОЛГОХ ГЭЖ БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР САЙШААЛТАЙ ХЭРЭГ

“Химон” констракшны захирал Ш.Энхтөр “Салбарын хүний хувьд төрөөс ийм хөрөнгө оруулалт хийх гэж байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг гэж бодож байна. Гэвч үүний цаана олон асуудал байгаа.

Тухайлбал, ямар шаардлага хангасан компани уг зээлийг авах юм бэ. Нөгөөтэйгүүр журам нь хаана байна вэ, мөнгө нь яг найдвартай орсон юмуу үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ. Уржигдраас эхэлж Монголбанк 300 тэрбум төгрөгийн санхүүжилтын эх үүсвэрийг нээсэн гэсэн. Гэхдээ зээл авна гэсэн хэн дуртайд нь “Май” гээд өгчихгүй байх гэж бодож байгаа. Ямартай ч миний гар дээр журам нь ирээгүй болохоор дэлгэрэнгүй тайлбар өгч болохгүй байна.

Манай компанийн хувьд одоогоор метр квадрат нь 1.2 сая төгрөгийн үнэтэй их сургуулиудын багш нарын орон сууц барьж буй. Мөн 2,5 сая төгрөгийн үнэтэй тансаг хотхон ч барьж байгаа. Түүнчлэн төв банк, Засгийн газрын хэрэгжүүлэх гээд буй орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг биелэлээ олчих болов уу гэсэн бодолтой байна шүү. Хэрэв эл зээл бүрэн утгаараа хэрэгжих юм бол Монголын ард түмэнд олдсон том боломж, дэмжлэг болно. Үнэндээ бараг хүүгүй мөнгөтэй адилхан сонсогдож байна. Түүнээс гадна Замын-Үүдээр оруулж ирдэг цемент, арматурыг нийлүүлэлтийн хомсдолд оруулахгүй байх дэд хөтөлбөрийн үр дүн хараахан гарах болоогүй байна. Барилгын улирал ч эхлээгүй. Гэхдээ одоохондоо материалын хомсдолд орсон зүйл алга. Мөн Хөтөлийн цементийн үнэ хэт өндөр байгааг хэлье” гэсэн юм.

Ш.Баттөр: АРИЛЖААНЫ БАНКИНД ЗЭЭЛ ОРЖ ИРЭЭГҮЙ БАЙСАН

“Эх ачуут” компанийн захирал Ш.Баттөр доорх хариултыг өгч байна “Барилгын үндэсний төвөөс бараг сарын өмнө одоо олгох гэж буй зээлтэй холбоотойгоор судалгаа авсан. Манай компанийг зээл авах боломжтой гэсэн. Харамсалтай нь арилжааны банкуудад тэр зээл нь орж ирээгүй байгаа юм билээ. Өчигдөр Худалдаа хөгжлийн банкнаас асуусан чинь “Ирээгүй” гэсэн.

Уг нь Монголбанкнаас 300 тэрбум төгрөгийн санхүүжилтын эх үүсвэрийг нээлээ гээд байсан. Манай компани 1.8 тэрбум төгрөгийн зээл хүссэн. Гэвч зээлээ авах гэсээр байтал одоо бараг барилгаа бариад дуусах юм шиг байна. Үнэндээ манайхан зээлээ өгөх гэсээр байтал маш их хугацаа алддаг. Ер нь би бусад барилгын болон цемент нийлүүлдэг компаниудын захирлуудаас зээлээ авч чадсан уу гэхэд бүгдээрээ л үгүй гэж байна лээ” хэмээв.  

Тэд ийнхүү яриж байна. 10-аад компанитай холбогдож уг хөнгөлөлттэй зээлийн талаар байр суурийг нь тодруулахад ихэнх нь ямар нэгэн мэдээлэлгүй, чухам ямар шалгаруулалтанд тэнцсэн компани тэр зээлийг авч болох юм бэ гэдгийг сайн мэдэхгүй байлаа.

Монголбанкнаас гаргасан 380 тэрбум төгрөгийн зээлээс авах сонирхолтой, гүйцэтгэл нь дуусаагүй барилгаа хурдан барьж дуусгахыг хүссэн маш олон компани байгаа ч харамсалтай нь одоо болтол ямар ч зээл аваагүй, арилжааны банкуудын дансанд мөнгө нь ороогүй байгааг тэд хэлж байна.

Л.Баатархүү

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан