Төв аймгийн Лүн сумын дунд сургууль өдгөө 90 жилийнхээ түүхэн ойтой золгож байна. Буурал түүхтэй энэ сургууль өнгөрсөн жил нутаг уснаасаа төрөн гарсан их хүмүүн, монголчууд бидний дунд Да лам хэмээн алдаршсан Гомбын Цэрэнчимэдийн нэр төр, алдар гавъяаг дурсан хүндэтгэж нэрэмжит сургууль нь болжээ.
Тус сургуулийн захирал С.Наранцогтой уулзаж, боловсролын салбарт хийж байгаа өөрчлөлт, шинэчлэлтийн талаар ярилцлаа.
-Юуны өмнө танд багш нарын баярын мэнд хүргэе. Төгссөн сургуулиараа орж ирсэн чинь хүүхэд насны дурсамж сэргээд сайхан санагдаж байна?
-Баярлалаа. Би ч бас ярилцлагынхаа эхэнд багш, сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын салбарын нийт ажилтнууддаа Монголын багш нарын баярын 47 дахь өдрийн мэндийг хүргэе. Багш нарын баяр бол өнгөрсөн жил хийсэн бүтээснээ тайлагнаж, ирэх жилийнхээ ажил үйлсийг төлөвлөдөг баяр. Монголын багш нарын хувьд энэ өдөр маш их баяр, бахархлын өдөр байдаг. Тиймээс Монголын үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт бүхий л эрдэм мэдлэгээ харамгүй зориулсан ахмад үеийнхэн болон боловсролын салбарт хамтран ажиллаж байгаа хамт олондоо чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье!
-Лүнгийн сургууль энэ жил 90 жилийнхээ ойтой золгож байгаа гэж дуулсан. Ойгоо угтсан ажил хэр амжиж байна даа?
-Тийм ээ. Манай сургууль Богдхан аймгийн яамны бага сургууль нэртэй 1923 онд нэг багштай, 25 хүүхэдтэй байгуулагдаж байсан түүхтэй, аймгийн анхны сургууль юм. Энэ жил 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ой угтсан бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Энэ хугацаанд сургалтын агуулга, хөтөлбөр, төлөвлөгөө, арга зүй, сургалтын орчинг шинэчилж, өөрчилөх гээд олон ажил хийгдсэн. Мөн сургуулийн орчин, материаллаг нөхцөл бололцоог дээшлүүлэх талаар нэлээд ажлыг хийж, хэрэгжүүллээ. Тухайлбал, бид сургуулийнхаа орчин, сургалтын нөхцлийг сайжруулахаар БШУЯ-наас 34 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бид багшийн хөгжлийн танхимаа тохижуулж, сургуульдаа иж бүрэн даралтат хөгжим, үндэсний бөхийн сургалтын иж бүрдэл, электрон самбар зэргийг авч багш сурагчдынхаа ажиллах, сурах орчин нөхцлийг сайжруулсан. Мөн технологийн кабинет байгуулсан, сурагчдынхаа ширээ сандлыг сольсон гээд дурьдвал их олон ажил байна.
-Хэдийгээр сурагчдын амралт эхэлсэн ч багш нар нь өнөөх л завгүй хэвээрээ, ой угтсан ажил их байгаа нь анзаарагдаж байна. Буурал түүхтэй энэ сургууль 90 жилийнхээ ойн босгон дээр Да лам Г.Цэрэнчимэдийн нэрэмжит болсон гэсэн үү?
-Тэгсэн, манай сургууль 2012-2013 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Тэргүүн сайд Да лам Гомбын Цэрэнчимэдийн нэрэмжит болсон. Хичээлийн шинэ жилийн нээлтэд маань гавьяат багш Д.Сэрээтэр, Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн гээд энэ сургуулийн маань анхны төгсөгчид, ахмад үеийнхэн хүрэлцэн ирсэн. Мөн “Да лам Г.Цэрэнчимэд сан”-гийнхан, тэдний ураг төрлийн хүмүүс ирж нээлтэд оролцсон.
-Төв аймгаас олон сайхан алдартнууд төрөн гарсан байдаг. Тэдний зарим нь энэ сум, энэ сургуультай хувь заяагаа холбосон байдаг. Тэр утгаараа олон сайхан авьяастнуудын өлгий гэж хэлж болно. Одоо ч энэ сургуульд урлаг, спортод авьяастай олон хүүхэд суралцдаг. Тийм болохоор та ойдоо барьж буй бэлгийн богцоо задалвал ямар вэ. Ойгоо угтаад урлагийн тоглолт зэхэж байгаа гэж дуулсан?
-Манай сургуульд урлагийн аль нэг төрлөөр олон жил тасралтгүй хичээллэж өөрийгөө хөгжүүлсэн сурагчид олон бий. Мөн үндэсний болоод чөлөөт бөхийн спортоор амжилт гаргасан сурагчид ч бас бий. Тийм болохоор ойгоо угтаад хүүхдүүдтэйгээ хамтраад урлагийн тоглолт, концерт бэлддэг юм уу гэсэн бодолтой суугаа юм. Түүнийг хэлж байгаа байх.
-Салбар бүрийн сайд, дарга нар солигдоод энд тэнд ид ажил өрнөж байна. Үүнийг зарим нь “Засгийн газрын шинэчлэл” хэмээн нэрлэж байх шиг байна. Боловсролын салбарт хот, хөдөөгийн багш нарыг сургалтад хамруулах, багш, сурагч хоёрыг зэрэг хөгжүүлэх бодлого явагдаж байна. Харин танай сургууль энэ тал дээр хэр анхаарч ажиллаж байна вэ?
-Орон нутгийн болон төвлөрсөн сургалтад манай багш нар тогтмол суудаг. Одоогоор манай багш нарын ихэнх нь мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаад байна. Мөн сургууль дээрээ багш нарын боловсрол, мэргэжлийг дээшлүүлэхээр 10 гаруй сургалт зохион байгуулсан. Саяхан бүсийн сургалтыг сургууль дээрээ зохиосон. Үүнд долоон сумын 100 гаруй багш оролцсон.
Мөн “Амжилттай боловсрол” ТББ-тай хамтарч сургалт зохион байгуулсан. Багш нарынхаа дунд боловсролын шинэчлэлийн талаар туршлага, санал солилцох ажлыг хийж байна. Мөн сургуульд дээр багш нарын ур чадварын уралдаан зарлаж, тэргүүлсэн багш нарын заах аргыг бусадтайгаа хуваалцаж байна. Ер нь бол жил бүр заах аргын ур чадварын уралдаан зарладаг. Өмнө нь энэ уралдаанаар багшийн заах арга зүйг анхаардаг байсан бол одоо боловсролын шинэчлэлтэй холбоотойгоор хүүхдийн хандлагыг чухалчилдаг болсон. Хүүхэд юунд анхаарч байна. Юуг сонирхож байна. Ямар хичээлд амжилттай оролцож байна гэх зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа.
-Хөдөөгийн зарим сумдад багшлах боловсон хүчин дутмаг байдаг. Танай сум хотоос холгүйхэн, тэгээд ч зам дагуу байрладаг болохоор харьцангуй гайгүй байдаг байх?
-Манай сургуульд багшлах боловсон хүчин хүрэлцээтэй бий. Одоогоор 100 гаруй мэргэжлийн багш байна. Нийт багш нарын 50 гаруй хувь нь тэргүүлэх заах аргын зэрэгтэй.
-Танай сургуульд одоо хэчнээн хүүхэд суралцдаг вэ. Мал аж ахуй, газар тариалан хосолж хөгжсөн газар болохоор сумын төвийн хүүхдүүд, хөдөөгийн хүүхдүүд холимог байдаг байх. Ер нь сурагчдын дотуур байрны хүрэлцээ хангамж хэр байна?
-Манайх одоо 300 гаруй сурагчтай. Орон нутгийн сургуульд зайлшгүй хэрэгтэй зүйлийн нэг бол малчдын хүүхдүүд байрлах дотуур байр байдаг. Манай сургуулийн дотуур байр 75 хүүхдийн хүчин чадалтайгаар анх баригдсан. Одоо нэлээд олон жил болж байна. Дотуур байранд маань малчдын 70 гаруй хүүхэд байрладаг.
-Аль ч байгууллагад ороход төсөв мөнгө хүрэлцэхг үй байна гэсэн гомдол гарч байдаг. Хэдийгээр бүх боломжоо дайчлаад ажиллаж байгаа ч энэ асуудлыг бас ярихгүй байж болдоггүй. Танай сургуулийн хувьд?
-Манай сургууль харьцангуй гайгүй. Гэхдээ хувьсах зардлаас шалтгаалаад зарим төсөв хүрэлцэхг үй байна. Тухайлбал, томилтын зардалд манайд бүтэн жилд 470 мянган төгрөг хуваарилсан байна. Олон багш нарын сургалтад хамрагдах, ажлаар явах, аймгийн хэмжээний уралдаан тэмцээнд оролцоход энэ мөнгө хүрэлцдэггүй. Одоогоор манайд хуваарилсан мөнгөнөөс гадна 800 мянган төгрөгийн өр үүсээд байна. Мөн халаалтын түлшинд асуудал их байна.
Манайх “Багануур элч” гэдэг компанитай нүүрсний гэрээ байгуулж нүүрсээ өөрсдийн унаагаар хотоос зөөж байгаа. Жилд 416 тонн нүүрс зарцуулдаг. Тээврийн зардал, жолоочийн цалин гээд зардал багагүй гарч байна. Иймэрхүү асуудал дээр анхаарч, бодлогоор дэмжээд өгвөл бусад нь гайгүй.
Б.Туул