gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүмүүс эх хэлээ алдаж байна

Боловсрол
2012-11-19
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2012-11-19
Хүмүүс эх хэлээ алдаж байна
“Монсудар” хэвлэлийн газраас өнгөрсөн өдрүүдэд “Уран зургийн галерей”-д зохион байгуулсан “Соён гэгээрлийн өдрүүд” амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн “Соён гэгээрлийн өдрүүд”-ээр салбар, салбарын томоохон төлөөлөл болсон эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд эх хэл, хүүхдийн боловсрол болон нийгмийн бусад олон асуудлаар өөрсдийн санал бодлоо хуваалцлаа.

“Монсудар” хэвлэлийн газар нь тус үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Энэ удаагийн үйл ажиллагааны гол зорилго “Эх хэлний тулгамдаад байгаа асуудлыг хөндөж, хэрхэн шийдвэрлэх арга замыг олох” гэсэн сэдвээр явагдлаа.

“Монголд мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь хэрэгтэй юу” сэдвийн дор хэлэлцүүлэг эхэлсэн юм. Хэлэлцүүлэгт Төрийн хэлний зөвлөлийн гишүүн Ц.Өнөрбаян (PhD), академич Ж.Амарсанаа, Анагаах ухааны доктор Ч.Баттогтох, ШУТИС-ийн багш Г.Томтогтох (PhD) нар болон нэр томъёо судлаач, салбар бүрийн мэргэжилтэн, орчуулагч нар оролцсон нээлттэй хэлэлцүүлэг болов.

Нэр томьёоны үг хэллэгт орчин үеийн техник технологийн хөгжилтэй уялдан, гадаад үг ихээр орж ирэх болжээ. Энэ үзэгдлийг юу гэж үзэж байна вэ, гадаад үгийн нэр томъёонд эзлэх орц нь хэтэрвэл яах вэ, энэ нь аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрэх үү, гэсэн асуултуудыг ирсэн зочдод тавьж байлаа. Зочид төрийн албан ёсны хэлний хууль гарсан тухай дурьдсан. Гагцхүү хуулийн хэрэгжилт тааруу байна. Иймээс сүүлийн үед эх хэлний нэр хүнд их унаж байна. Нэр томъёо бол нийтэд түгээмэл байх мэргэжлийн хүрээнийхэнд зориулагдсан маш нарийн зүйл юм. Манайд “Мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь” зайлшгүй хэрэгтэй байна гэдэгтэй санал нэг байгаагаа хэлсэн.

Хэлэлцүүлгийн төгсгөлд цаашид Төрийн хэлний зөвлөл, хэвлэлийн газар, БШУЯ хамтран шинжлэх ухааны салбар бүрээр нийтийн хэрэгцээнд зориулсан нэр томъёоны тайлбар толь гаргаж, нэгдсэн ойлголтыг олон нийтэд хүргэе гэсэн санааг дэмжсэн юм.

“Соён гэгээрлийн өдрүүд” “Бидний бэрхшээл-эх хэлний ядуурал” ярилцлагаар үргэлжиллээ. Ахмад дипломатч Д.Чулуундорж, СУИС-ийн Урлаг судлалын тэнхмийн эрхлэгч профессор Ч.Болдбаатар, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор Ш.Ариунаа, эдийн засагч Х.Болорболд, болон зарим төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч, багш, оюутны төлөөлөл оролцов.

Хэл бол хүмүүсийн харилцааны хэрэгсэл. Аливаа нийгмийн хөгжлийг дагаад эх хэл ч бас боловсронгуй болж, шинэчлэгдэн шинэ үг нэмэгдэж байдаг уламжлалтай. Гэвч манай оронд нийгмийн өөрчлөлтөд зохицох эх хэлний хөгжил зүй ёсоор явагдаагүй. Мэргэжлийн ойлголт, нэр томъёо гаднаас анх нэвтэрч орж ирэхдээ цэгцгүй, хүмүүс нэгдмэл байр суурьгүй хүлээж авснаас буруу ойлголт төрж, яваандаа манай мэдлэгийн бүх салбарыг гүн хямралд оруулсан юм гэж “Адмон” группын ерөнхий захирал Р.Энхбат онцолсон юм.

Радио, телевизийн нэвтрүүлгийн хэлний чанарыг сайжруулах, ном, зохиолын чанарыг хэрхэн сайжруулвал зохистой вэ гэсэн асуудлаар энэ хэлэлцүүлэг өрнөсөн. Манайхан гадны үгсийг яаж хөрвүүлэн хэрэглэж байна. Уг үг нь тухайн ухагдахууны жинхэнэ мөн чанарыг нь илэрхийлж чадаж байна уу гэдэг асуудал байнга тулгардаг.

Хэл бол харилцааны хэрэглүүр, мөн баялаг. Хүмүүс эх хэлээ алдаж байна. Үүнд нөлөөлдөг гол хүчин зүйл бол буруу үг яриа хэрэглэх. Тэгэхээр өөрсдөө ч ойлгоогүй үгсийг бүү хэрэглээч гэж Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор Ш.Ариунаа дурьдлаа. Хэвлэл мэдээллийн салбарт хэн дуртай нь юу хүссэнээ бичдэг болсноос эмгэнэлтэй байдал үүсч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй үг өгүүлбэрийг туйлын үнэн гэж ойлгож болохгүй. Иймд манай залуучууд өөрөө эрэгцүүлэн бодож, эрэл хайгуул хийж, номтой харилцах хэрэгтэй гэж зөвлөсөн.

“Соён гэгээрлийн өдрүүд”-ийн бас нэгэн онцлог нь “Гамлет” жүжгийн уран бүтээлчид жүжгийнхээ тухай санал бодлоо хуваалцаж, хэлэлцүүлэгт оролцсон явдал юм. Жүжгээрээ нийгэмд хэлэх гэсэн санаа болон дүрүүдийн онцлогийн тухай ярьсан. Найруулагч Н.Наранбаатар “Гамлет” бол хүний тухай жүжиг юм. Тиймээс энэ нийгэмд яахын аргагүй хэрэгтэй, хэзээд мартагдаж, хаягдахгүй сэдэв гэлээ.

“Гамлет” бол бие хүн, нийгэм хоёрын зөрчил. Өнөөгийн нийгэмд бие хүн болон төлөвших асуудал тулгамдаад байна. Уран бүтээлээрээ хүн байхын утга учрыг харуулахыг зорьсон гэж “Гамлет”-ийн уран бүтээлчид ярьсан юм.

Мөн “Нэг үгийг янз бүрээр, дур дураараа бичсээр байх уу?” Зөв бичих зүйн толийн ач холбогдлын талаар ярилцсан юм. Монголчуудын сэтгэлгээг явцуурахад хүргэсэн мухар сүсгийн асуудал өнөөдөр дэврэх болжээ. Уг сэдвээр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш Ж.Отгонбаяр сонирхолтой яриа өрнүүлсэн.

Ч.Гантулга

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан