gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Цахилгааны эх үүсгүүрүүдийн хүчин чадал нөөцгүй болсон"

Нийгэм
2012-11-14
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2012-11-14
- Харин сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 3.2 хувьтай байна -

Монгол Улсын зөвлөх инженер Б.Өрнөхбаяртай эрчим хүчний асуудлаар ярилцлаа.

-“Тогтвортой эрчим хүчийг бүх нийтэд хүртээх санаачилга” гэж их ярих боллоо. Манайд дээрх санаачилга ямар түвшинд хэрэгжиж байна?
-Анх “Тогтвортой эрчим хүчийг бүх нийтэд хүртээх санаачилга”-ыг 2009 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дэвшүүлсэн. Дээрх зорилгод нэгдэхийн тулд нийгмийн бүх салбарын үйл ажиллагааг нэгтгэх нь чухал. Манай улсын хувьд үр ашигтай, тогтвортой, хүртээмжтэй эрчим хүчийг олон нийтэд хүргэхээр ажиллаж байна.

-Өөрөөр хэлбэл, 2.7 сая хүн, 1.56 сая шоо дөрвөлжин газар нутагт эрчим хүчийг хүргэнэ гэсэн үг үү?

-Салбаруудын эрчим хүчний хэрэглээний хувьд аж үйлдвэр, тээвэр, ахуйн болоод албан хэрэглээ дийлэнх хувийг эзэлдэг. Нийслэлд нийт иргэдийн 40 хувь нь амьдарч байна. Төгсгөл нь VII н Мөн цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээний алдагдал их, хоорондоо алслагдсан бага чадлын хэрэглээ өндөр учраас бэрхшээл байна.

-Өнөөдөр эрчим хүчний сүлжээнд хэчнээн аймаг холбогдсон бэ?
-ББЭХС, АУЭХС, ТБЭХС, ДБЭХС, Даланзадгад гэсэн дөрвөн бие даасан эрчим хүчний сүлжээ бий. Эрчим хүчний системд 21 аймаг, 314 сум холбогдсон. Бие даасан эх үүсвэртэй 19 сум байна. Хөдөөгийн малчин өрхүүдийн 62 хувь нь нарны гэрэл хэрэглэдэг. Харин өөрсдөө нарны антенн авсан 30 мянган малчин өрх байна. 2008 онд орон нутгийн 59.1 хувь нь цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй байжээ.

2011 онд дээрх үзүүлэлт 13.4 хувиар буурсан. Өөрөөр хэлбэл, хөдөөгийн иргэдийн 54.3 хувь нь цахилгаанд холбогдоод байна. Одоогийн байдлаар 18 хувьцаат компани үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийг хийж байна. Мөн ТБЭХС-г задлаад хувьцаат компани болгосон. Үүний 41 хувийг ЭХЯ, 39 хувийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг СЭЗЯ тус тус эзэмшдэг.

-Дулааны хувьд?
-Найман аймгийн төв төвлөрсөн системд холбогдсон. Нийслэлийн 34.4, аймгийн 25.1, сумын зургаа, хөдөөгийн 1.5 хувь нь дээрх системд холбогджээ. Нүүрс болон био түлшний ердийн зууханд нийслэлийн 62.9, аймгийн 69.3, сумын 89.6, хөдөөгийн 97.3 хувь нь холбогдсон байна.

-Дулаан, цахилгааны асуудлаар хэчнээн төсөл хэрэгжиж байна?
-Дэлхийн банкнаас “ЦТКий найдвартай ажиллагаа ба санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулах”, “Утаагүй зуух” төсөл, ГТХАНээс “Эрчим хүчний үр ашиг болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих”, ЕХАН-ээс “Хотуудын дулаан хангамжийг сайжруулах” төсөл, ДДБОС/ НҮБХХ-гээс “Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төсөл, норм, стандарт, ногоон үнэмлэх”, АХБ-наас “Улаанбаатар хотын угсармал байшинг сэргээн засах хөтөлбөр”, Нидерландын Вант улсын ЭСЯ-наас “Шинэ 21 төсөл”-үүд хэрэгжсэн. Одоо “Эрчим хүчний хэмнэлттэй хувийн байр”, “Барилгын болон дулааны шугам сүлжээний битүүмжийг сайжруулах”,” Эрчим хүчний үр ашиг” зэрэг төсөл хэрэгжиж байна. Мөн барилгын дулааны эрчим хүчний паспорттой болно.

-Манайд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 3.2 хувьтай байна. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд ямар ажил хийгдэж байгаа вэ?
-2007 онд “Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль” гарсан. Мөн үндэсний хөтөлбөр 2020 он хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд СЭХ-ийг 20-25 хувиар нэмэгдүүлэхээр зорьж байна. Анх 1998 онд ГТХАНээс СЭХ нөөцийг тогтоох судалгаа явагдсан. 2004- 2009 онд ДДБОС/НҮБХХ-гээс дээрх төслүүдийг дэмжих тусламж, 2006-2011 онд ДДБОС/ДБ СЭХ-ний ашиглалт ба хөдөөгийн цахилгаан хангамжийг сайжруулах төсөл хэрэгжсэн. Одоогоор Тайшир, Дөргөний УЦС ашиглалтад ороод байна.

-Сэргээгдэх эрчим хүч гэхээр зөвхөн УЦС яригдаад байх шиг?
-Монголд хэрэгжүүлэх боломжтой сэргээгдэх эрчим хүчийг судалж байгаа. Харин энэ онд анх удаа 50 мВт чадалтай СЦС-ыг ашиглалтад оруулна. Мөн хэд хэдэн салхи болоод нарны цахилгаан станцын төсөлд гарын үсэг зурсан.

-Монгол Улс зах зээлийн нийгэмд орсноос хойш бие дааж чадаагүй салбарын нэг нь эрчим хүчнийхэн. Үүнийгээ эрчим хүчний үнийг өдий болтол чөлөөлөөгүй гэдгээр тайлбарладаг?

-Манайд салбар хоорондын ажлын уялдаа холбоо сул, Эрчим хүчний судалгаа, тооцоо, зураг төслийн үндэсний төв байхгүй, Үндэсний хэмжээний цогц стандартгүй гээд тоочоод байвал шалтгаан бий. Гэхдээ бодит байдал өнөөдөр Улаанбаатар хотын дулааны эх үүсгүүрүүдийн хүчин чадал хэрэгцээний шаардлагад хүрэхгүй болсон.

-Диспетчерийн үндэсний төвийн захирал С.Төмөрхүү “Хэмнэлт гэдэг зүйлийг хийхгүй бол 2014 оны нэгдүгээр сарын 15-наас эрчим хүчний хязгаарлалт хийхээс өөр аргагүй” гэж ярьж байсан?

-Тийм ээ. Өнөөгийн эрчим хүчний чадал өсөлтөө гүйцэхгүй болсон. Ялангуяа ТБЭХС-ийн цахилгааны эх үүсгүүрүүдийн хүчин чадал нөөцгүй болчихлоо.

-Мөн “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль” их л яригдлаа. Одоо болтол батлагдаагүй байна?
-Дээрх хуулийн хэлэлцүүлгийг хоёр удаа хийсэн. Одоог хүртэл батлагдаагүй. Шинэчлэлийн Засгийн газарт батлуулахаар төлөвлөж байна.

 Э.Энхцолмон

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан