gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Оюун: Шинэчлэлийн Засгийн газарт зөрчилдөөн байхгүй

Улс төр
2012-11-07
0
Twitter logo

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуныг “Ярилцах танхим”-даа урьж, яам, Засгийн газрын үйл ажиллагааны талаар ярилцлаа.

-Таны хувьд сайдын албаа аваад хоёр сар өнгөрчээ. Энэ хугацаанд юунд голчлон анхаарч ажилласан бэ?

-Байгаль орчин, ногоон хөгжлийн яам энэ хугацаанд стратеги, бодлогоо өөрчилсөн байгаа. Байгаль орчны асуудлыг Засгийн газрын анхаарлын төвд оруулж, ач холбогдлыг нь өндөрсгөж, яам өөрөө ерөнхий чиг үүрэг өгдөг болсон.

Ерөнхий чиг үүргийн яам гэдэг нь бусад салбарын бодлогыг нийцүүлэх юм. Өөрөөр хэлбэл, байшин барилаа гэхэд энэ нь байгаль орчинд хохиролгүй байх үүднээс нь анхаарна гэсэн үг. Хуучин эдийн засгаа өсгөхийн тулд байгаль орчинд халтай үйл ажиллагааг их явуулдаг байсан. Харин одоо бол харилцан уялдаатай, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах шаардлага тулгараад байна. Үүний дагуу Байгаль орчны багц хуулийн төслийг баталсан байгаа юм. Ингээд байгаль орчинтой холбоотой хууль эрх зүйн орчин үндсэндээ цэгцэрсэн гэж болно.

-Байгаль орчин аялал жуулчлалын яам өнөөдөр ногоон хөгжлийнх болж өөрчлөгдсөн. Ингэж өөрчлөгдсөн нь хэр нүдээ олсон гэж бодож байгаа вэ?
-Дэлхий даяар тогтвортой хөгжлийн асуудлыг их ярьж байна. Үүнийг энгийнээр тайлбарлахад эдийн засаг, нийгэм бие биенээ нөхөж, цогцоороо хөгжихийг хэлж буй юм. Манай улсын эдийн засаг 2006 оноос тууштай өсөж байгаа хэдий ч үүнийг тогтвортой хөгжил гэж үзэж болохгүй байна. Ядуурлын төвшин дорвитой буугаагүй, иргэдийн олонхи нь хөгжлөөс хүртэж чадахгүй байгаа учир тогтвортой хөгжил биш юм.

Одоо үйлдвэрлэл явуулчихаад ашгаа хүртсэний дараа тэгж байгаад байгалиа сэргээнэ гэдэг ойлголт бол буруу зарчим. Аливаа үйл ажиллагааг явуулахдаа байгаль орчны нөлөөллийн үнэлгээг маш сайн хийх ёстой юм. Хамгийн гол нь үүнийг бодлоготойгоор хэрэгжүүлэх учиртай. Ийм шаардлага ч бий болж байна. Шинээр зам барилаа гэхэд тухайн ойр орчмынхоо байгальд хэрхэн хор нөлөөтэй юм, ан амьтанд сөрөг нөлөө байна уу гэдгийг харна. Энэ чиглэлийн зүйл заалтууд өнгөрсөн хаврын чуулганаар баталсан хуульд тусгасан. Яамны зүгээс үүнтэй холбоотойгоор журмуудыг гаргана. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулахад Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас шинэлэг бодлогыг оруулахаар нэлээд хэдэн заалтыг тусгасан.

-Байгаль орчин гээд ярихаар зэрлэг ан амьтдыг хамгаалах асуудлыг ярьдаг. Яамны хувьд энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Зэрлэг ан амьтан хамгаалах талаар бид шинэлэг бодлого явуулъя гэж бодож байгаа. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраар оруулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн байгаль орчинтой холбоотой асуудлын талаар иргэдэд мэдээллийг нээлттэй өгөх ёстой юм. Мөн хөдөө аж ахуй, уул уурхай, бүтээн байгуулалтын ажлыг хөдөө, орон нутагт хийж байгаа. Ямар ч үйлдвэрлэлийн төсөл байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ гэж гаргадаг. Энэ тайлангуудыг олон нийтэд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Байгаль орчны мэдээллийн санд энэ талын мэдээлэл байдаг. Гэхдээ илүү нарийн мэдээллийг ил тод болгох ёстой юм. Үүнээс гадна экологийн боловсролын асуудлыг маш их чухалчилж байгаа. Ирэх оныг экологийн боловсролыг дэмжих жил болгох талаар ярилцаж байна.

-Энэ салбарыг хүлээж авахад хүндрэлтэй зүйл хэр их байв?
-Миний харж байгаагаар өнгөрсөн дөрвөн жил нэлээд их ажлыг хийсэн байна билээ. Ерөнхийдөө хууль эрх зүйн орчныг шинэчилсэн нь маш чухал ажил юм. Шилжилтийн үед төсөв хөрөнгийг эхэнд тавьж, байгаль орчны асуудлыг сүүлд тавьж байсан. Сүүлийн дөрвөн жил чамлахааргүй сайн ажлуудыг хийжээ гэж бодож байгаа.        

-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр “шинэчлэл” гэдэг ойлголтыг агуулж чадсан гэж бодож байна уу. Засгийн газрын танхимын сайдын хувьд хэрхэн харж байна вэ?

-Ерөнхий сайдын зүгээс сайд нарт “Мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа ямар шинэчлэлийн бодлого байж болох вэ” гэдгийг сайн бодож байж гаргаарай гэсэн. Тиймээс бид аль болох шинэ санааг оруулахыг хичээж ажилласан. Тухайлбал, манай яамны хувьд хүрэн эдийн засгийг хэрхэн ногоон эдийн засаг болгох вэ гэсэн санааг нэлээд тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, усыг яаж дахин боловсруулах вэ зэрэг бодлогыг оруулахыг хичээсэн. Монгол Улсыг ногоон соёл иргэншлийн хот болгох санаачилгыг хэрэгжүүлье гэж байгаа юм.

-Засгийн газрын гишүүдийн дийлэнх нь УИХ-ын гишүүн байгаа. Энэ нь хэр зөв гэж боддог вэ. Ажил явуулах тал дээр ямар байна вэ?
-Засгийн газарт Ардчилсан намаас туршлагатай улстөрчид орсон учраас хүчтэй хувь улстөрчийн засаг юм шиг харагдаж байгаа байх. Энэ нь нэг талаас давуу тал байж мэдэх юм. Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүн байх нь зөв, буруу гэж маргалддаг. Харин одоо миний хэлэх үг Засгийн газартай зөрчилдөөнтэй юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ миний бодлоор цаашид Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх нь зөв гэж боддог. Хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу. Ер нь бол аль, алинд нь давуу болон сул тал бий. Зарим орны хувьд гишүүд зөвхөн сайд болдог. Харин Израйль улс гэхэд дэд сайд нар гишүүн, сайд нар нь гишүүн биш байдаг. Энэ мэт янз бүрийн туршлагатай улс орон бий.

-Ардчилсан нам, Иргэний Зориг-Ногоон нам, “Шударга ёс” эвслийнхэн хамтарч засгийн эрхийг барьж байна. “Шударга ёс” эвслийн тухайд нэг хэсэг “эвсэл тарах гэж байна” гэх яриа гарсан. Үүнээс болж энэ удаагийн хамтарсан Засгийн газар удаан оршин тогтнохгүй гэсэн. Та үүнийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Шинэчлэлийн Засгийн газрын хувьд нам, намаараа талцаж, зөрчилдөөд байгаа зүйл байхгүй. Бид хамтрах хүсэл зориг гаргаж, иргэдийн өмнө томоохон үүрэг, хариуцлага хүлээж буй. Тиймээс үүнийхээ төлөө хамтдаа хичээж ажиллая гэсэн уур амьсгал засагт бий. Иргэний Зориг-Ногоон намын удирдлагуудад Засгийн газарт хамтарч ажиллахыг санал болгоход намаараа ярилцаж шийдвэрлэсэн юм. Улс төрийн намын гол зорилго бол намынхаа мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын хөтөлбөрт тусгах юм.

-Иргэний Зориг-Ногоон намын хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт намынхаа бодлого, зо-рилгыг тусгаж чадсан уу?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт намын бодлого, зүйл заалтуудаа оруулж чадсан. Мөрийн хөтөлбөрийг боловсруулж байхад байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээс гадна эдийн засаг, нийгмийн хамгааллын чиглэл рүү анхаарал хандуулсан саналаа өгсөн юм. Мөрийн хөтөлбөрт ч тодорхой тусгасан байна билээ. Намын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл эдийн засагч, тогтвортой хөгжлийг бий болгохын тулд явдаг хүн болохоор олон бодлого шийдвэрийг оруулж байлаа.

-УИХ-ын гишүүн асан Д.Энхбат Иргэний Зориг-Ногоон намд байгаа юу?
-Д.Энхбатын тухайд намын дарга хэвээрээ байгаа. Д.Энхбатын хувьд мэдээллийн технологи, боловсролын чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлж эхэлж байгаа юм билээ. Тэгээд өөрөө энэ талаар түлхүү ажиллая гэсэн байр суурьтайгаар өнгөрсөн сонгуульд оролцохгүй гэж шийдвэрлэсэн. Бидний зүгээс “Намын дарга учир нэр дэвшиж, сонгуульдаа оролцооч ээ” гэдгийг хэлсэн. Харин хувь хүнийхээ шийд-вэрээр өрсөлдөөгүй. Үүнийг нь бид хүндэтгэсэн юм.

-Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль сайн болж чадсан уу. Танай нам аймаг, сумдад өөр, өөр аймагтаа хамтарсан байна билээ?
-Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль сайн болсон гэж бодож байгаа. Энэ хууль нэлээд тулгуу гарсан. Энэ утгаараа анхан шатны байгууллагад нэр дэвшигчид бүртгүүлэх хугацаа богино байлаа. Манай намын гишүүд зарим газар дангаараа, заримд нь Ардчилсан намтай хамтарч нэр дэвшиж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан