gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энэтхэгчүүд хүчирхийлэгчдийг шийтгэх хуультай боллоо

Дэлхийд
2013-03-21
0
Twitter logo

-Тус улсад хүчингийн эсрэг хууль байдаггүй байсан бөгөөд мөнгөн торгууль ногдуулдаг байжээ-

Сүүлийн нэг сарын хугацаанд тус улсад таван эмэгтэй хүчиндүүлж, хоёр эрэгтэй хүчирхийлэлд өртсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.

Хамгийн хачирхалтай нь Энэтхэгт ийм төрлийн гэмт хэрэг бараг л бүртгэгддэггүй байсан. Хэрэгтэнг тодорхой хэмжээний мөнгөн торгуулиар торгох төдий л өнгөрөөж байв.

Харин өчигдөр тус улсын доод парламентын хуралдаанаар хүчирхийлэлийн эсрэг шинэ хуулийг баталж, олон нийтийн өмнө танилцууллаа. Уг хуульд хүчирхийллийн хэрэгт оноох ял, шийтгэлийг чангаруулсан шинэ заалтууд орсноороо онцлог. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэрэгтэнд олон жилийн ял оноох, торгуулийн хэмжээг өндөр тавих зэрэг шинэчлэл хийжээ.

CNN агентлагийн мэдээлж буйгаар дээрх хуулийг сарын өмнө өргөн барьсан боловч тодорхой бус шалтгаанаар хоёр ч удаа чуулганаар оруулахгүй хойшлуулан байна. Өнгөрсөн амралтын өдөр гарсан хүчингийн хэргийн улмаас хууль сахиулагчид дээрх хуулийг яаравчлан баталсан талаар ч хэвлэлүүд шүүмжилж байна. Тодруулбал, Энэтхэгт дугуйгаар аялж явсан Швейцари улсын нэгэн жуулчин эмэгтэйг найман этгээд бүлэглэн хүчирхийлсэн билээ.

Хохирогч эмэгтэйн мэдэгдэж буйгаар тэрбээр Таж Махалыг үзэхээр явж байсан байна. Хэрэг Мадхья-Прадеш мужид болсон аж. Орон нутгийн хэвлэлээр хэргийн талаар “Швейцарийн жуулчин эмэгтэй Энэтхэгийн Мадхья-Прадеш мужид бүлэг залуусын хүчинд автжээ. Швейцарийн иргэн 39 настай багш эмэгтэй, 30 настай слерсарь мэргэжилтэй нөхрийн хамт дугуйгаар аялж яваад ийнхүү гэмт хэргийн хохирогч болсон байна” хэмээжээ. Хэрэг гарснаас хойш нэг өдрийн дараа орон нутгийн цагдаа нар шуурхай ажиллаж, тосгоны 20 гаруй сэжигтнийг баривчилсан аж. Тухайн үед тав нь хэргээ хүлээсэн бөгөөд нэгнийх нь гэрээс хохирогчдоос дээрэмдсэн гар утас, цустай цамц зэрэг эд мөрийн баримт олджээ.

Дээрх гэмт хэрэгт холбогдуулан иргэд ч айдаст автсан байна. Түүнээс гадна гадны жуулчин хүчирхийлэлд өртсөний дараа хуулийг яаравчлан баталсан нь нутаг нэгтнүүдийн эгдүүцлийг хүргэсэн аж. Өмнө нь энэтхэг эмэгтэй хүчирхийлүүлж байхад хууль сахиулагчид огт тоохгүй байсан атлаа гадаадын жуулчинд халдсаны дараа ийнхүү барьц алдаж буй нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагаас багагүй шүүмжлэл хүртээж байна. Үүнийг дагаад 13 мянган жагсагчид шинэ Дэли хотын төв талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж буй.

Энэтхэгийн парламентын доод танхимын гишүүд долоон цаг хэлэлцэж, баталсан шинэ хуулийг энэ долоо хоногт багтан дээд танхимын гишүүд эцэслэн батлах учиртай. Ингэснээр хууль хүчин төгөлдөр болно. Гэхдээ Энэтхэгийн Үндэсний конгрессийн тэргүүн Соня Ганди болон Үндэсний конгрессийн дэд тэргүүн Рахул Ганди нар доод танхимд батлах үед байгаагүй аж. Тэд дээд танхимд эцэслэн батлах үед зайлшгүй байх ёстой юм.

Энэтхэг улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвийнхөн Жаната Дал намын дарга Шарад Ядавыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, олон нийтийн өмнө уучлалт гуйхыг шаардсан байна. Учир нь тэрбээр дээрх хуулийг батлахыг эсэргүүцсэн цорын ганц төлөөлөгч болсон. Ингэхдээ тэрбээр энэ төрлийн гэмт хэрэг нь сүүлдээ эрэгтэйчүүдийн эсрэг болж хувирах талаар анхааруулсан.

Тус улсад эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс хол давсан. Цаашид энэ нь эрэгтэйчүүдийн эсрэг хуурамч гэмт хэргийн мэдүүлэг гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар ч гомдоллож буйгаа илэрхийлсэн.

Доод танхимд баталсан хуульд “Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээдэд ямар нэгэн өршөөл болон хугацаанаасаа өмнө суллагдах эрх байхгүй” хэмээн хуульд заасан нь Жаната Дал намын дарга Шарад Ядавын дургүйцлийг хүргэсэн аж.

Хуулиар гэмт этгээд хүчингийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 10 жилийн хатуу дэглэмтэй хорих ял эс бол хоёр сая ам.долларын торгууль төлөх тухай заасан талаар “India Daily News” агентлаг мэдээлэв.

Шинэ хуулийн төслийг өргөн баригчдын зүгээс хүчингийн гэмт хэрэг үйлдэгчийн хэрэг хүлээх насны доод хэмжээг 16 нас болгохыг оролдсон боловч үүнийг 18 нас хэвээр үлдээсэн байна.

Б.Баатар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан