gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.16
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрүүгийн хуулийг энэрэнгүй болгоно

Нийгэм
2012-12-19
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2012-12-19
Манай Эрүүгийн хууль хатуу, чанга гэдгээрээ гайхагддаг. Хохирол барагдуулах хуулийн заалт амьдрал дээр яагаад хэрэгждэггүй. Хүний амьдралыг мөнгөөр хэмжиж, үнэлж болох уу. Хэрэв тэгвэл хэр хэмжээний хөрөнгөөр үнэлэх бол. Бас прокурор, мөрдөн байцаагчдын туйлын ганц зорилго нь юу вэ. Тэд хэрэгт нэр холбогдогчийг “хар гэрт”-д заавал явуулахыг хүсдэг үү.

Эсвэл хүний мөс нь хатгаад дийлэнх мөрдөгчид хэрэгтнийг ялаас мулталчихдаг юм уу. Бас Монгол Улсад үйлчилж байгаа Эрүүгийн тухай хуулийн заалтуудын утга, агуулга Монголын өнөөгийн нийгмийг цэвэрлэх хэмжээнд бий юү гээд олон ээдрээт асуултыг тавьж болохоор байна. Энэ бүхнийг эргэж харах цаг нэгэнт болжээ. Тэгвэл хуульчид уг хуулийн заалт болон Эрүүгийн тухай шинэ хуулийн төслийн талаар ингэж үзлээ.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний төв хамтран Эрүүгийн тухай хуулийн хэлэлцүүлгийг өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, хүний эрхийн хуульч М.Ичинноров, хуульч О.Алтангэрэл болон Монголын өмгөөлөгчдийн холбоо, ахмад хуульчид, иргэдийн төлөөллөөс бүрдсэн томоохон хэлэлцүүлэг болж өндөрлөсөн юм. Монгол Улсын Эрүүгийн тухай хууль 2001 оны нэгдүгээр сарын 3-нд нийт 31 бүлэгтэйгээр шинэчлэн баталж, тус оны долоодугаар сараас эхэлж албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Гэвч эл хуулийн суурь нь 1990 оны эхээр батлагдсан юм. Тэр үеийн Монголын нийгэм, эдийн засгийг өнөөгийнхтэй харьцуулахад их. Тиймээс өнгөрсөн хавар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Б.Баттулга шинэ хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь тэр. Төд удалгүй сонгууль болсон учир энэ асуудал орхигджээ. Харин саяхнаас Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хүртэл дээрх хуулийн шинэ төслийг илүү сайн боловсруулахаар тусгай ажлын хэсэг гарчээ.

ХОХИРЛЫГ ТӨЛҮҮЛЭХЭД ЗААВАЛ ШҮҮХДЭХ ХЭРЭГГҮЙ

Гадныхан манай улсыг хамгийн хатуу шоронтой, бас нэлээд хатуу хуультайд тооцдог гэнэ. Гэхдээ “хар гэрт” нь хатуу боловч хууль нь олигтой үйлчилж чаддаггүйг учир мэдэх нь шүүмжилдэг. Хууль судлаачдын хэлж буйгаар Эрүүгийн тухай хууль нь муу гэхээс илүү хууль хэрэгжүүлэгчдийг маруухан гэх гомдол байнга ирдэг аж.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очоод иргэдийн гомдол таг гацчихдаг. Иргэд бүр сүүлдээ залхаж “Адгийн зарга арав хоногтой” гэх үг ч бий болжээ. Өөрөөр хэлбэл, хохирол нөхөн төлүүлэх ажиллагаа зогсдог аж.

Эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд хохирогч болон нэхэмжлэгчийн эрх үүрэг тийм ч сайн тусгагдаагүй байгааг хуульчид хэллээ. Мөн хэрэг бүртгэх мөрдөн байцаах, шүүх прокурорын байгууллага гэмт хэрэг илрүүлэх, ял өгөх асуудалд анхаарлаа зуун хувь хандуулдаг болохоос биш хохирсон хүний эрхийг хариуцах байдлыг орхигдуулсаар ирсэн гэнэ. Прокурор, мөрдөн байцаагчийн үндсэн үүрэг байдаг. Нэг талаас яллах, цагаатгах, учирсан хохирлыг арилгах. Түүнчлэн тэд зөвхөн ял өгөх, шорон руу явуулахыг л гол зорилгоо болгож туйлширдаг нь нэг талаараа сэтгэлгээний асар их ядууралтай холбон тайлбарлаж болохыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэв. Нөгөөтэйгүүр хохирол төлүүлэхийн тулд заавал шүүх дээр очиж шийдүүлдэг нь өрөөсгөл хандлага гэнэ. Гэтэл Английн Хохирол төлүүлэх тухай хуульд “Шүүхэд очихоос нь өмнө мөрдөн байцаалтын явцад нотлох баримт хангалттай гэж үзсэн тохиолдолд компани, төр, иргэний хамтарлаар төлбөрийг барагдуулах” гэсэн заалт байдаг байна. Гэхдээ Монголын энэ чиглэлийн хуульд ч тийм боломж байсаар байтал түүнийг авч хэлэлцэж, хэрэгжүүлэх нь тун ховор гэдгийг хуульчдын зүгээс онцолж байсан юм.

ЭРҮҮГИЙН ТУХАЙ ШИНЭ ХУУЛЬ ЯМАР ЗААЛТ ХҮСЧ БАЙНА ВЭ

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга “шоронжсон” хуулиас татгалзаж хуулийг илүү энэрэнгүй болгох тал дээр хуульчид анхаарлаа хандуулах хэрэгтэй гэнэ. Гэхдээ энэрэнгүй гээд гэмт хэрэг хийсэн этгээдэд зөөлөн хандах биш зохих хариуцлагыг нь оногдуулахын зэрэгцээ ял эдэлж буй газарт нь илүү хүмүүнлэг байх заалтыг оруулах аж. Түүнчлэн хорих ялаас илүүтэй хохирлыг нь төлүүлэх заалтыг чухалчилах ёстой юм байна. Мөн баривчилах ялыг түлхүү оруулах бололтой. Одоогоор баривчилах ял хоёр төрлийнх байдаг. Үүнд гэрийн хорио, тусгай хяналттай хорио гэж. Дэлхий нийтийн жишигт 15 хоногоос зургаан сар хүртэл байдаг аж. Түүнээс гадна Эрүүгийн тухай шинэ хуульд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүнд гэмт хэргийг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгтнийг цаазаар авах биш 30 жил хүртэл хорих ял эдлүүлэхээр заажээ. Харин ялтан хүнд гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө 15-аас дээш жил ял эдэлж УИХ, Ерөнхийлөгчид өршөөл үзүүлэх хүсэлт гаргах эрх нь нээлттэй хэвээр байх гэнэ.

Түүнчлэн хадгаламж зээлийн хоршоо гээд иргэдэд эдийн засгийн хохирол учруулдаг гэмт хэргийн холбогдолтой илүү нарийн заалт ч орох бололтой. Тэрчлэн сүүлийн үед барилгын ч юм уу ямар нэгэн компанийн ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал эсвэл тухайн компанийн буруугаас амь насаа алдсан байдаг атал хэрэг нь хэсэг хугацааны дараа хүчингүй болчихдог. Өөрөөр хэлбэл, хэргээс компани сугарч үлдэж байгааг хаах хуулийн заалтыг оруулахсан. Үүнийг Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч н.Энхтайван ярьж байв.

Нөгөөтэйгүүр иргэд гал голомт залгах ганц хүүхдийнх нь амь насыг хөнөөсөн тохиолдод яах вэ гэдэг заалтыг Эрүүгийн тухай шинэчилсэн найруулгад тусгахыг хүсч байлаа. Мөн албан тушаалтнуудын хэргийг хүнд, хүндэвтэр хэргийн заалтыг тодорхой оруулж өгөх аж. Одоо үйлчилж байгаа хуульд албан тушаалтанд үйлчлэх хариуцлагын талаар ямар ч тодорхой заалт байдаггүй юм байна.

Энэ үеэр “Иргэний шударга шүүх” ТББ-ийн тэргүүн Ж.Бат-Ялалтаас хуулийн найруулгын талаар байр суурийг нь сонсоход “Бид хууль зүйн салбарын шинэчлэлийн тухай одоогоос долоо, найман жилийн өмнө ярьж байсан. Гэхдээ шинэчлэхдээ хууль шинэчлэх биш хуулийг буруу хэрэглэдэг, хуулиас давуу эрх эдэлдэг хүмүүсийг цэгцлэх ёстой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн алдаанаас үүссэн гомдол иргэдийн дунд маш их байгаа. Мөн эрх мэдэлтэнд зөөлөн үйлчлээд, жирийн иргэдэд хатуу үйлчилдэг хуулийн шударга бус байдлыг бид өөрчлөх ёстой. Тэгж байж дараагаар нь Эрүүгийн хуулийн бүлэг, заалт дээр ажиллах учиртай. Харин Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүүхдэд оногдуулдаг хатуу ялыг тусгайлсан төрөл, заалтаар уян хатан хандах заалт оруулсан нь нэг талаараа маш том дэвшил” хэмээв.

Л.Баатархүү

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан