Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт орших Гүн-Галуутайн орон нутгийн тусгай хамгаалалттай байгалийн нөөц газарт Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнгөрөгч долоон хоногт буюу энэ сарын 12-13-нд шалгалт хийжээ.
Гүн-Галуутайн орон нутгийн тусгай хамгаалалттай газар нь ховор биологийн төрөл зүйлээр элбэг, аргаль угалз, ус намгархаг газрын ховор шувууд болон эртний булш, бунхан, хэрэгсүүр ихтэй газар юм. Гэтэл уг газарт хувийн компаниуд хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг шалгахаар ажлын хэсэг очсон байна.
Уг шалгалтаар дээрх хоёр компанид АМГТХЭГ /хуучин нэрээр/-аас хууль зөрчин орон нутгийн нөөц газарт тусгай зөвшөөрөл олгосон нь тогтоогджээ. “Гүн галуутайн орон нутгийн нөөц газар" нь Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ-ын 2003 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот, 2007 оны нэгдүгээр сарын 29-ны өдрийн 01 тоот тогтоолоор байгуулагдсан аж. Гэтэл АМГТХЭГ "Ти энд Пи" ХХК-д 2008 оны наймдугаар сарын 7-нд 13654Х, "Занарт уул" ХХК-д 2009 оны нэгдүгээр сарын 30-нд 15316Х тусгай зөвшөөрөл олгожээ.
Хууль бус зөвшөөрөл авсан "Ти энд Пи" компани хайгуулын ажлыг байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө батлуулалгүй хийсээр дуусгаад зогсохгүй эвдсэн газраа нөхөн сэргээж хүлээлгэн өгөөгүй байна.
Мөн Баяндэлгэр сумын Засаг дарга Ё.Батхуяг ч хууль бус ажиллагааг өөгшүүлж "Гүн галуутайн орон нутгийн тусгай хамгаалалттай газар"-т ашигт малтмалын хайгуул хийж байгаа үйл ажиллагааг зогсоогоогүй, "Нийгмийн хариуцлагын гэрээ"-г энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд байгуулан "Ти энд Пи" ХХК-аас 5,0 сая төгрөг авах, сумын ЗДТГ-ын хүлээх үүрэг гэсэн 3.1 дэх хэсэгт хайгуулын үйл ажиллагааг дэмжих гэх мэтээр заасан байна.
Үүгээр зогсохгүй "Занарт уул" ХХК-ий 15316Х тусгай зөвшөөрөл бүхий талбайн ойролцоо Гүн галуутайн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын онцгой бүсэд эртний хэрэгсүүр ухагдсан байжээ.
Улмаар Ашигт малтмалын газарт дээрх хоёр компанид олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулах асуудлаар санал хүргүүлэх, мөн тусгай зөвшөөрөл бүхий талбайд бий болсон байгаль орчны хохирол болон аж ахуйн нэгжид учруулсан алдангийг гэм буруутай этгээдээр төлүүлэх асуудлаар Цагдаагийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх талаар асуудал тавиад байна.
Г.Билгүүн