gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөгжил бол өөрчлөлт

Нийгэм
2007-08-16
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-08-16

Ерөөсөө амьтай биет бол­гон хөдөлж хөгжиж байгаа нь заавал нэг зорилго шалт­гаантай байдаг. Ямар ч зо­рилгогүй гудамжаар холхиж алс холыг зорьдог хүн гэж үгүй.

Амьдрахын тулд мөн ямарваа нэгэн зорилгын ул­маас зогсолтгүй хөдөлж хө­дөлмөрлөдөг. Сүүлийн үед монголчууд амралтаа аваад хөдөө гадаа явснаас тэр үү Улаанбаатар хотын төвөөр гадныхан илүү олон харагдах болж. Гэвч энэ амралт, зав чөлөө нь үнэн хэрэгтээ өн­гөрсөн хугацаанд хэтэрхий их ажиллаж алжаасан болохоор элдэв өвчинд ээрэгдэхээсээ өмнө амралт хэмээх амь насны баталгаа, ирэх намар илүү ихийг хийж бүтээхийн төлөөх энерги, эрч хүчээ цэнэглэх гэсэн тодорхой зорилготой бөлгөө.

Тиймээс хамгийн шал­гарсан амьд биет гэдэг бол яахын аргагүй үйл хөд­лөл, идэвхтэй зорилгыг хамгийн үр ашигтайгаар эзэмших чад­варын дүнд буй болдог байна. Уул мэт аварга зааны өөдөөс босох араатан жигүүртэн байдаггүй ч энэхүү аварга амьтан маань идсэн хоол­ныхоо 20 хувийг ч шингээж чадалгүй гадагшлуулдаг ажээ. Тасралтгүй явж хөдөлж, идэж хивэх хэрэгтэй болдог тэрхүү ашиггүй байдлаасаа болж зааны амьд явах бо­лолцоо багасдаг нь тог­тоогджээ. Гэтэл үүний эсрэг матар нэг жилд зөвхөн 1-2 удаа хооллодог ч түүнийгээ 100 хувь шингээх тул нэг газраа удтал хөдлөлгүй ид­шээ хүлээх тул урт удаан насалдаг байна.

Хүний түүх ч гэсэн эц­сийн дүндээ амьдрах үйл явцыг уртасгах ач холбогдлын туйлын процесс гэж ойлгож болох юм. Арслан хийгээд араатан чонын хурц соёо савар ч үгүй, бүргэд шиг далавч жигүүргүй хүн тө­рөлхтөн харгис хатуу бай­галийн шалгарлаар амьд үлдэхийн төлөө буй болгосон нэгэн шинэ нээлт бол гал хийгээд зэр зэвсэг хэрэглэх болсон явдал билээ. Анхан­даа хэрэглэхэд авсаархан модон саваа ангийн зэвсэг болж байсан бол сүүлдээ амьтны яс, чулуу, хүрэл, төмөр ашиглах болжээ. Бас ганцаараа ан гөрөө хийснээс хэдүүлээ сүрэглэн авлах нь хавьгүй ашигтай болохыг мэдэж авсан юм. Энэ мэт­чилэн зорилгодоо хүрэх үр нөлөөгөө дээшлүүлэхийн тулд зэр зэвсэг шинээр хийж, өгөгдсөн нөхцөл байдлыг зохион байгуулалттай ашиг­лах болсон нь яах аргагүй хөгжил дэвшил мөн. Надтай уулзсан Монголын төрийн удирдлагын хүмүүс эсвэл бизнесменүүд, мөн үр хүүх­дийнхээ ирээдүйд санаа нь зовж явдаг олон хүмүүс сүү­лийн үед “Монгол хөгжих хэ­рэгтэй” гэж их ярьдаг, миний бие ч бас хөгжлийн тухай ярьдаг. Гэхдээ, нэг ха­рам­салтай зүйл нь мон­голчуудын “Эцсийн эцэст хөгжил гэж юу юм”, “Яавал хөгжих вэ” гэдэг зүйл дээр санаа бодол тун дулимагхан санагдсан. Мон­голын зүй ёсны хөгжлийн тухайд гадны хүн би ч эсэр­гүүцдэггүй л дээ. Монгол гарцаагүй хөгжих ёстой. Гэвч сүүлийн үед болоод байгаа Оюутолгойн талаарх элдэв шуугиан зэргийг харж байхад “Монголын хөгжил”-ийн та­лаар монголчууд өөр өө­рийнхөөрөө сэтгэж, тэрхүү хөгжилд монголчууд бүү хэл, Монголын төр засгаас ч зөв бэлтгэлтэй орж чадаагүй юм байна гэсэн харууслыг олон­таа олж харсан. Энд юуны өмнө хэлэх нэг зүйл бол ямар нэгэн аргаар баяжмаар байна гэж ярьдаг хүмүүсийн яриад байгаа тэр “Монголын хөгжил” оршин байгаа ч Монгол Улсын эрх ашиг байхгүй нийгэм найз нөхдийн хөгжил үгүй хэвээр байна. Тиймээс би асуудаг. “Монгол Улс ядуу байхад та ганцаараа яаж баяжих юм бэ? Тэгээд за тийм байх бо­ломжтой гэж бодоход баян чинээлэг тэр байдал нэг их удахгүй байх даа гэж хэлдэг. Хөгжил гэдэг бол хамтдаа байхыг хэлдэг. Хөрш залгаа айлд нь ядуу хоосон хүн байхад өөрийн эд баялаг гэдэг чу­хамдаа амар тайван суул­гадаггүй болохыг удаан тайл­барлах шаардлагагүй биз ээ. Тэгвэл өнөөгийнх шиг дэл­хийн түүхий эдийн үнийн огцом өсөлтийг 3-5 жилийн өмнө гэхэд хэн ч урьдчилан таах аргагүй байсан шүү дээ. Монголд түүхий эдийн асар их нөөц байгааг дэлхий нийт аль эртнээс мэдэж байсан ч тэр үед эдийн засгийн үнэл­гээ нь доогуур байсан тул анхаардаггүй байсан билээ. Гэвч өнөөдөр өөрчлөгджээ. Цаашид 10 жилийн турш энэ байдал хадгалагдана гэж үз­дэг. Монголын Засгийн газар энэ чиг хандлагыг урьдаас зөв зүйтэй тусгаж, Оюу­тол­гойг ашиглах бэлтгэл ажилд няхуур, стратегийн төлөв­лөгөөтэйгөөр орсонсон бол өнөөгийн энэ хэрэг явдал гарахгүй байсан болов уу. Оюутолгойн хэрэг явдал Мон­голын Засгийн газар бо­лон ард түмэнд сургамж өг­сөн нь ойлгомжтой. Дэлхийн түүхий эдийн үнийн огцом өсөлт Монголын хувьд томоо­хон хөгжлийн гарц хэдий ч урь­даас бэлтгэлгүй бол хэн нэг­ний идэш болох нь гар­цаагүй үнэн билээ. Мөн Мон­голын түүхий эдийг зарж их мөнгө­тэй болохоор байсан ч “Мон­гол хөгжил”-ийн талаар то­дор­хой алсын хараатай бод­лого байхгүй бол олон олон монголчууд ажлын байр­тай болох нь бүү хэл дахиад л төрийн албан тушаалтны хуучинсаг үзэлд автах нь дамжиггүй. Үнэндээ хөгжил гэдэг том зүйл өнөөг хүртэлх үр ашиггүй явж ирсэн тэр байдлыг даван туулах шинэ өөрчлөлтийг хэлдэг. Хүн тө­рөл­хтний түүхээс харах юм бол бараг ихэнх улс орнууд үүнийг “өөрчлөлт”, “ шинэч­лэлт”, “хөгжил”, “хувьсал өөрчлөлт” гэхчилэн байнга дурдсаар иржээ. Чингэс хаан ч гэсэн бага балчир ахуйдаа өөрийн өрсөлдөгчөө ялахын тулд, хожим нь хүчирхэгжсэн тэр үедээ эзэнт улсаа бай­гуулахын тулд асар их “өөрч­лөлт” хийсэн билээ. Өнөөдөр хог хаягдал гудамжинд хаа сайгүй хөглөрөх болжээ хэ­мээн шүүмжилж суух биш, монгол хүн дор дороо өөрс­дөө хог хаягдлаа гудамжинд хаяхаа больчих л юм бол хот хороо цэвэр цэмцгэр болж байгаа нь нэг ёсны өөрчлөлт мөн. Энэ мэтчилэн өчүүхэн жижиг өөрчлөлт хуримт­лаг­дан хурим­тлагдсаар хөгж­лийн талаарх ард түмний санаа бодол нэгдэн нягтарч олон улсын итгэл үнэмшлийг сая олж авдаг билээ.

Улаанбаатарчууд уулзвар хөндлөн гарахдаа гудамж замын тэмдэг, гэрлэн тэмд­гийг огоорон үл тоомсорлодог тэрхүү ухамсаргүй үйлд­лээсээ салж, шүүх прокурор нь хуулийг дур мэдэн гэм зэмгүй хохирогчоос мөнгө салгаж, хаа хаанаа ха­риуц­лага зэм хүлээхээ больсон энэ байдлаасаа ангижирч, төрийн түшээ, яам, тамгын сайд нь улсын хөрөнгийг хувьдаа ашиглаж өөрийн сон­гуулийн дүүрэгт сайн са­наа­ны тус­ламж болгон хамаа на­­маа­гүй цацдаг ёс сур­тахуун­гүй сэт­гэлгээнээсээ салах нь даруй “Монголын өөрчлөлт” мөн. Ийм болохоор өөрчлөлт гэдэг зүгээр нэг хийсвэр сэтгэлгээ биш, нийгэмд өө­рийн оногдсон ажил үүргээ шударгаар бие­лүүлэх нь өөр­ч­лөлтийн эх­лэл, бас төгсгөл билээ.

Юмсүрэнгийн Дэлгэрмаа

Ли Сионг Ти
(Эдийн засгийн ухааны доктор, pn@mongol.net)

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан