1934 оны есдүгээр сарын 1-нд Монгол улс даяар радио өргөн нэвтрүүлгээ албан ёсоор цацаж эхэлсэн 78 жилийн түүхтэй Монголын үндэсний олон нийтийн радио 1998 онд та бидний мэдэх электро хөгжмийн нэгэн төрөл болох The X Files киноны аяыг анх хүргэж байжээ. Энэ нь одоог хүртэл эгшиглэдэг бөгөөд хөгжмийн завсарлагын хөтөлбөрийн өмнө явдаг байна.
1960-1970 он бол Rock’n Roll, 1970-1980 бол Disco хөгжмийн үе гэж дэлхийн хөгжмийн нэвтэрхий тольд бичигдсэн байдаг. Харин 1980-1990 он бол хөгжмийн хөгжлийн бас нэгэн чухал үе бөгөөд хөгжлийнхөө үед 1990 оноос эхлэх Trance Electro хөгжим албан ёсоор мэндэлжээ.
Электрон хөгжим нь хамгийн тодорхойгүй хөгжмийн урсгал байж магадгүй гэж үздэг байсан хэдий ч үүнийг уянгалаг, их бага хэмжээгээр чөлөөт хэмнэлийг агуулсан, Techno House хоёрын хослолоос үүдэлтэй гэж үздэг. Энэ төрлийн хөгжим нь шөнийн клуб, үдэшлэг зэрэгт ихэвчлэн ашигладаг учраас орчин үеийн бүжгийн хөгжимд маш том байр суурь эзэлдэг.
90-ээд оны дунд үеэс электро хөгжмийн манлайлагч нь транс болжээ. Транс нь техно-г бодвол илүү уянгалаг, хаусаас арай зөөлөн, бөмбөр, басс-н хэмнэл ихтэй байдлаар олонд хүрч байв. Armin van Buuren, Paul Van Dyk, Ferry Corsten зэрэг уран бүтээлчид транс хөгжимд “epic” урсгалийг нэвтрүүлсэн. Харин Paul Oakenfold, Tiesto, Jean зэрэг dj нар клубүүдэд хөгжмийн холимог шийдлийг нэвтрүүлж байжээ.
Энэ мэтчилэн электро хөгжим хөгжин өргөжсөөр дотроо маш олон төрөлтэй болжээ. Үүний дундаас та бүхэндээ Dub Step Electronic Dance хөгжмийн талаар багахан мэдээлэл хүргэе.
Dub Step нь Electronic Dance хөгжмийн нэгэн урсгал юм. Энэхүү урсгал нь Английн Өмнөд хэсгээс гаралтай тэндээс л үүссэн гэдэг. Гэхдээ бас Герман болон Францийн electro хөгжимийн онцлог маш их түлхэц болж өгсөн гэдгийг нэмж хэлэх хэрэгтэй.
1998 оноос DubStep урсгал нь дэлхийн хөгжмийн ертөнцөд маш их хүчээ авч байсан боловч монголд одоо болтол сайн мэдэх хүн тун ховорхон юм. Сүүлийн жилүүдэд монголд Electronic Dance их дэлгэрч эхэлсэн нь энэ төрлийн хөгжимийн соёл сайн нэвтэрч эхэлж байна гэж ойлгож болох юм. Нөгөө Тиктоник бүжиг гэж охид хөвгүүдгүй хэсэг хошуурч байсан нь саяхан.
DubStep -ийн онцлог болон бүтцийн тухай хүргэе.

Энэ нь жинхэнэ электрон робот эсвэл маш том үйлдвэрийн машиныг санагдуулам сонсогдох байдалтай.
Энэ хөгжмийн онцлогийг илэрхийлэх зүйл нь бөмбөрийн хэмнэл хэмжээ нь энгийн нэг Dance Trance -ийн нэг хэвийн давтамжтай адил биш маш олон хувирч өөрчлөгдөн түүнийхээ дагуу Нам дор дугаралт Bass- ийг удирдах мэт зохион байгуулалттай байдаг.
Харин Bass-ийн хувьд царгисан мэт дуугаралттай байх нь энэ хөгжмийн гол үзүүлэлтийн нэг хэсэг нь бөгөөд Wobble Bass гэж нэрлэгддэг. Үүний аялгуу нь таахын аргагүй тогтворгүй нотны зохион байгуулалттай байдаг нь Dub Step -ийг хамгийн онцгой болгож чаддаг юм байна.
Та бүхэнд GoGo.Music булангаараа электрон хөгжмийн бүх төрөл урсгалуудаас шилдэгүүдээс багцалсан электро хөгжмийн радиог хүргэж байна. ЭНД дарж сонсоно уу.