gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.09
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Эрдэнэ: "Эрдэнэс таван толгой" хэт өндөр үнээр, тэгш бус гэрээ байгуулснаас алдагдал хүлээдэг

Б.Чимэг
Эдийн засаг
2018-02-08
0
Twitter logo
Б.Чимэг
0
Twitter logo
Эдийн засаг
2018-02-08
С.Эрдэнэ: "Эрдэнэс таван толгой" хэт өндөр үнээр, тэгш бус гэрээ байгуулснаас алдагдал хүлээдэг Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

"Эрдэнэс таван толгой" ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл өгөв.

Тэрээр "Эрдэнэс таван толгой" компанийн 2014 онд TTJVCO-тай байгуулсан гэрээ компанийг алдагдалд оруулсан гэв. ЭТТ-н мэдлийн талбай болох Зүүн Цанхид TTJVCO нүүрс олборлон, ачдаг. Ингэхдээ нэг метр куб уулын ажлын зардлыг 4.37 ам.доллараар гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Энэ нь НӨАТ-гүй төлбөр бөгөөд НӨАТ оруулбал 4.8 ам.доллар аж.

Өнөөдрийг хүртэл ЭТТ-TTJVCo  компанийн хооронд байгуулсан гэрээг олон улсын  гэрээ гэж иргэд ташаа ойлгосоор ирсэн. 

Харин Баруун цанхид үндэсний компани болох "Хишиг арвин индистриал" зэрэг хэд хэдэн компаниас бүрдсэн, "Монгол уурхайчид" түншлэл нэг метр куб уулын ажлыг 6475 төгрөгөөр (НӨАТ багтсан) гүйцэтгэдэг.

Жижиг Таван толгой буюу орон нутаг, хувийн хэвшлийн эзэмшдэг «Таван толгой» ХК нэг метр куб уулын ажлыг бүүр 4300 төгрөгөөр буюу ихээхэн бага зардлаар гүйцэтгэдэг аж.  

Иймд яг ижил ажлыг, адилхан орчин нөхцөлд хийж буй хоёр компанид ихээхэн ялгаатай үнэ төлж буйг ЭТТ компанийн «Эв санааны нэгдэл» үйлдвэрчний эвлэл дахин эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Мөн энэ талаар Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн болох Л.Энхболд байр сууриа илэрхийлж байжээ. Тэрээр «ЭТТ-н талбайд хөрс хуулдаг 2 ААН-д төлдөг үнийн дүн жилийн 130 тэрбум төгрөгийн зөрүүтэй. Учир нь Хятадын компани метр куб тутамд 11000 төгрөг авч байна. Энэ зардлыг хэмнэх боломжтой» гэсэн аж.

Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн хурлын төгсгөлд нэг бол Баруун Цанхид нүүрс олборлож буй үндэсний консорциумын үнийг нэмэх, эсвэл TTJVCo-д төлөх үнээ буулгахыг шаардав. Өнгөрсөн онд л гэхэд  TTJVCo-д 32.5 сая метр куб уулын цул ажлын хөлсөнд 161 мянган ам.доллар буюу 363 тэрбум төгрөг төлжээ. Ингэхдээ 1 ам.долларыг 2250 төгрөгтэй дүйцүүлэх гэрээ байгуулжээ. Иймд ЭТТ зөвхөн ханшийн зөрүүний улмаас 10 тэрбумын алдагдал үүрсэн гэж мэдэгдэв. 

"Өнөөдрийг хүртэл ЭТТ-TTJVCo  компанийн хооронд байгуулсан гэрээг олон улсын  гэрээ гэж иргэд ташаа ойлгосоор ирсэн. Гэрээ байгуулах явцад гэмт хэргийн бүрдэл шинж байгаа эсэхийг Үндэсний аюулгүй байдлын ажилтнууд анхааралдаа аваасай. Ер нь «Эрдэнэс таван толгой»-н үйл ажиллагааг улс төрөөс буюу хөндлөнгөөс удирддаг. Компанийн удирдлага долоон удаа солигдсон нь үүнийг батална" гэж С.Эрдэнэ ярьсан юм.

Олборлолт явуулж буй ААН

2017 онд гүйцэтгэсэн уулын ажил

ЭТТ компанийн төлсөн үнэ

Нэг метр

куб уулын ажлын зардал

Баруун Цанхи

"Монгол уурхайчид" түншлэлийг төлөөлж «Хишиг арвин индустриал»

27.6 сая метр куб

198.6 

тэрбум төгрөг

11000 төгрөг

Зүүн Цанхи  

TTJVCo

32.5 сая метр куб

363.9 тэрбум төгрөг

7173 төгрөг

Зардлын зөрүү тонн тутамд 4000 төгрөг бөгөөд үүнийг 2017 онд гүйцэтгэсэн 32.5 сая метр куб хэмжээтэй 130 тэрбум болно. Өөрөөр хэлбэл энэ хэмжээний хэмнэлтийг ЭТТ хийж болох байжээ.

Өнгөрсөн онд ЭТТ компани 8.5 сая тонн нүүрс урд хөршид экспортлон, 253 тэрбум төгрөгийг улсын татварт төлжээ. Тус компанийн ТТJVCo компанитай байгуулсан гэрээ 2019 онд дуусна. Гэвч гэрээг дахин 24 сараар сунгах боломжтой юм байна. ТТJVCo  2012 онд Улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. Тус гэрчилгээнд 150 сая төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалттай бөгөөд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж бичсэн аж. 2012 онд Жудд Эдвард Грийнвэй дараа нь Нэйл Жэймс Уилсоныг гүйцэтгэх захирлаар тус тус бүртгэжээ.    

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан