“Эрэл” компанийн байшин барих бүх төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой Байшин үйлдвэрлэх комбинатын үйл ажиллагаатай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд танилцаж, барилгын бүтээн байгуулалтыг ажлыг эрчимжүүлэх хүрээнд “Эрэл” компанитай санамж бичиг байгууллаа.
Энэ үеэр “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат “Бүтээгдэхүүн нь газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй. Мөн барилга, байгууламжийг барихад маш хурдан болж, бага хугацаа зарцуулна. 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 14 хоногт барих боломжтой” хэмээн онцолсон юм.
Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг шийдэх хамгийн зөв шийдэл бол иргэдийг орон сууцжуулах гэдгийг онцоллоо.
Энэ шийдлийн гол нь иргэдийн орлогод нийцсэн хурдан хугацаанд барьдаг, хямд өртөгтэй орон сууцны хангамжийг сайжруулахад хот дэмжин ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Харин “Эрэл” компани орон сууцныхаа нэг ам метрийг 1.2 сая төгрөгөөр барих боломжтой гэж онцолжээ.
Х.Чимэддулам
Холбоо барих: chimeddulam.kh@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com