Хоёр дахь төв оффисоо байгуулах газрыг 14 сар хайсан Аmazon компанид Нью-Йорк хот, Виржини, Теннесси муж улсаас амлаж буй санхүүгийн урамшууллын хэмжээ гурван тэрбум ам.доллар давлаа.
Энэхүү мөнгө нь эдийн засгийн томоохон цараатай хөтөлбөрийн төлөө өрсөлдөгч Умард Америкийн бусад хотуудын амласнаас бага.
Мэрилэнд, Нью-Жерси хоёр Сиэттл дэх Аmazon-ы төв байртай “Эн тэнцүү эрх бүхий” шинэ оффисыг байрлуулахын төлөө татварын хөнгөлөлт эдлүүлэх зэрэг олон сайхан нөхцөл амласны нийт өртөг тус бүр долоон тэрбум ам.доллар давсан юм.
Гэтэл Аmazon компани таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, 50 мянга гаруй шинэ ажлын байрыг Виржини муж улсын Арлингтоны ойролцоох Кристал сити, Нью-Йоркийн Квинсигийн ойролцоох Лонг Айленд Ситид хуваахаар шийдсэнээ мягмар гарагт мэдэгдлээ.
Программ хангамж хөгжүүлэгч шилдэг мэргэжилтэн зэрэг нарийн ур чадвартай ажиллах хүч дайчлахад илүү тохиромжтой байснаас ийм сонголт хийснээ цахим худалдааны компани тайлбарлаж байна.
“Энэ хоёр байрлал нь дэлхийн түвшний авьяас чадвартнуудыг татах замаар олон жилд үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд тохирсон шинэ санаачилга үүсгэж хөгжүүлэх суурь болно” хэмээн Аmazon-ыг үндэслэгч, гүйцэтгэх захирал Жефф Безос өгүүлсэн юм.
Аmazon компани Теннеси муж улсын Нэшвиллд 5000 ажлын байр бүхий арай жижиг оффис нэмж байгуулахаар болсноо мөн мягмар гарагт мэдээллээ.Тус компани 150 мянга гаруй ам.долларын дундаж цалинтай олон арван мянган ажлын байр шинээр үүсгэж буйнхаа төлөө санхүүгийн дорвитой урамшуулал хүртэнэ.
Арлингтон, Лонг Айленд Ситид дор хаяж 25 мянган ажлын байр шинээр үүсгэх үүрэг хүлээсэн Аmazon компани хожим тус бүрийг нь 40 мянгад хүргэж өсгөхөөр эрх баригчидтай тохиролцжээ.Энэхүү сүүлийн тохиролцоо ажил хэрэг болох аваас хот, муж улс хоёроос Аmazon-д үзүүлэх урамшуулал гурван тэрбум орчим ам.доллар болох тооцоог Нью-Йоркийн захирагч Эндрю Куомо гаргалаа.
Ирэх 10 жилд 25 мянган ажлын байр үүсгэж, шинэ оффисын байрыг дүүргэх тохиолдолд Нью-Йорк муж улс Аmazon-д 1.53 тэрбум ам.долларыг хариу шагнал болгохоор амласан юм. Үүнд нэг ажлын байрыг ирэх 10 жилд 48 мянган ам.доллараар тооцсон нийт 1.2 тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт багтаж байгаа.
Мөн ирэх 10 жилд Аmazon-оос ихэсгэх ажлын байртай холбоотойгоор 325 сая ам.долларын урамшуулал олгоно.
Ирэх 15 жилд ажлын байраа 40 мянгад хүргэж чадвал энэ урамшуулал 505 сая ам.доллар болж өснө. Виржини муж улсад тус компани 25 мянган ажлын байр үүсгэснийхээ төлөө 573 сая ам.долларын урамшуулал авна.
Үүнд нэг ажлын байранд 11 жилийн турш 22 мянган ам.доллараар тооцсон ажиллах хүчний тусламжийн 550 сая ам.доллар багтаж байгаа.
Дээр нь Арлингтон хотын зочид буудлын татвараас орох 23 сая ам.долларын тусламжийн мөнгө мөн орно. Аmazon 2038 он гэхэд ажиллах хүчээ 37850-д хүргэх тохиолдолд тус муж улсын урамшуулал 750 сая ам.долларт хүрнэ.
Шинэ оффисын ойролцоох Метро өртөө, явган хүний замын дэд бүтцийг сайжруулахад Виржини муж улс, Арлингтон тойрог нэмж 223 сая ам.долларын хөрөнгө оруулна.
Аmazon-д ложистикийн салбарынхаа шинэ оффист 5000 ажлын байр үүсгэж өгсний хариуд Теннесси муж улс, Нэшвил хот 102 сая ам.долларын хариу барьж байна.