gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр ДНБ өмнөх оноос 5.1 хувиар өслөө

2018-02-15
0
Twitter logo

2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оноос 5.1 хувиар өсөж, 16.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэхүү өсөлтөд үйлчилгээ, худалдааны салбарын нэмэгдэл өртөг болон бүтээгдэхүүний татвар өссөн голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тайланд тусгаснаар дотоодын нийт бүтээгдэхүүнд эцсийн хэрэглээ 61.5 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 36.2 хувь, цэвэр экспорт 2.3 хувийг эзэлсэн байна. Эндээс хөрөнгийн нийт хуримтлал 7.3 пунктээр өссөн нь анхаарал татаж байна.

Эдийн засагч Б.Энхбайгаль “Өнгөрсөн оны өсөлтөд гадаад хүчин зүйл нөлөөлсөн” гэдгийг онцолж байсан юм. Үүнээс гадна гаднын судалгааны байгууллагууд Монгол Улсад тулгарч болох сорилт бэрхшээлүүдийг хэрхэн тодорхойлж байгааг анхаарах хэрэгтэй аж. Түүхий эдийн зах зээлийн ханш цаашдаа хэрхэх нь сорилт байх болно гэж Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсгийг ахлагч хэлж байсан юм. Үүнээс гадна Францын “Natixis” банкны судалгаанд дурдсанаар Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө “Frontier” ангилалд багтаж байгаа бусад улсуудаас доогуур түвшинд байгаа юм. Тухайлбал, энэ онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 4.2 хувь байх бол Азийн хөгжиж буй орнуудын хувьд өсөлт илүү өндөр буюу 6.5 хувь байна гэж тооцжээ.

Түүнчлэн БНХАУ нүүрснээс хамааралтай байдлаа бууруулж байгаа учраас нүүрсний экспортоос олох орлого хэр тогтвортой байх тодорхойгүй байгааг “Natixis” онцолжээ. Мөн хууль тогтоомж тогтворгүй, дэд бүтэц муу хөгжсөн зэрэг нь хөрөнгө оруулагчдыг үргээсэн шалтгаан гэж тайландаа дурдсан байна. Харин инфляц нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өссөн байна. Үүнд тээврийн бүлгийн үнэ болон орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 11 гаруй хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Монголбанк найман хувийн түвшинд инфляцыг тогтворжуулж, харьцангуй доогуур барих зорилготой ажиллаж байгаа юм. 2017 оны сүүлийн улиралд өрхийн сарын дундаж орлого 950.0 мянган төгрөг болж 12.9 хувиар өссөн байна. Үүнд цалин хөлсний дундаж орлого 47 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 28 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Хэдий тийм боловч орлого өсөхтэй зэрэгцээд өрхийн зарлага нэг сая төгрөг болж өссөн байна.

Э.Анхбаяр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан