gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

К.Виллиам: Хараа тэглэх мэс заслын дараа хараа дахин муудах магадлал бага

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2018-07-07
4
Twitter logo

Сар гаруйн өмнө 20 жилийн турш гэрт ч гадаа ч, өвөл ч зун ч, идсэн ч, хэвтсэн ч гээд унтах болон усанд орохоос бусад цагт үргэлж хамт байсан “найз”-аасаа салсан юм. Энэ бол харааны шил. Ертөнцийн өнгийг илүү тод харахад тусалдаг ч тэр “найз” минь надад тээртэй санагдсаар байсан тул хараа тэглэх мэс засал хийлгэсэн маань энэ. Харааны шил хэдий хүний харах чадварыг нэмэх ч өвлийн хүйтэнд цантана, зуны халуунд хөлөргөнө, спортоор хичээллэхэд саад болно гээд сул тал олон.

Гэвч хараа тэглэх мэс засалд оръё гэхээр эргэлзээтэй асуултууд хөвөрсөөр байдаг. Тиймээс тэдгээр асуултуудад хариулт авахаар хараа тэглэх мэс заслын талаар БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах “Глори Сөүл” нүдний эмнэлгийн эмч, доктор Ким Виллиамтай ярилцлаа.

Тэрбээр, Сөүлийн их сургуулийг төгссөн, АНУ-д дадлагажигч эмчээр ажиллаж байсан бөгөөд сүүлийн найман жилийн турш хараа тэглэх, болор солих 15 мянга орчим мэс засал хийгээд байгаа аж.

ЯРИЛЦЛАГЫН ӨМНӨ...

Хараа тэглэх мэс засалд орохын өмнө зургаан төрлийн төхөөрөмж дээр 60 гаруй оношилгоо хийлгэсний дараа All Laser Lasek төрлийн хагалгаанд орсон. Нүдний эвэрлэг бүрхэвч нимгэн байсан тул Lasik хагалгаанд орох боломжгүй байв. Ингээд товлосон өдрөө хагалгаанд бэлдсэний дараа хагалгааны орон дээр хэвтэв. Эмч маань мэс заслын талаар мэдээлэл өгч, өвдөхгүй гэдгийг тайлбарласан ч нүдээ анивччихвал яана аа, өвдөх болов уу гээд маш олон асуултууд толгойд эргэлдсээр.

Тав хоногийн дараа хамгаалах линзээ авахуулж, 9 хоногийн дараа шалгуулахад харах чадвар маань 90 хувьд хүрсэн байв

Харин орон дээр хэвтмэгц таазан дээр байрлуулсан том үүлс бүхий цэнхэр тэнгэр, намуухан хөгжим намайг тайвшруулсан. Ингээд нүдэнд маань тэлэгч хийсний дараа, нэг нүдэнд 38, харин нөгөөхөд нь 29 секунд лазер мэс засал хийв. (Холын хараа -4.5, -5-тай. Хараа хэр муугаас шалтгаалан энэ хугацаа ихсэж, багасдаг юм байна) Мөн нэмэлтээр хараа хамгаалах био-кросслинкинг гэдэг зүйл хийлгэсэн нь мөн л нэг нүдэнд 30 секунд зарцуулсан. Ингээд л хамгаалалтын линз зүүснээр хараа тэглэх мэс засал дууссан юм. Өвдөлт ч мэдрэгдсэнгүй.

Ингээд тав хоногийн дараа хамгаалах линзээ авахуулж, 9 хоногийн дараа шалгуулахад харах чадвар маань 90 хувьд хүрсэн байв. Мэс засалд орсны дараа хоёр хоног нулимс гоожиж, гэрэлд мэдрэмтгий байснаас өөр шинж тэмдэг илрээгүй. Ингээд Ким Виллиам эмчийн ярилцлагыг хүргэж байна.

-Хараа тэглэх мэс заслын талаар танилцуулахгүй юу. Шинжлэх ухаанд хожуу нэвтэрсэн мэс засал учраас сөрөг үр дагавар нь тогтоогдоогүй гэх яриа бий.
-Энгийнээр тайлбарлавал нүдний эвэрлэгийн хэлбэрийг лазераар өөрчилж, харах чадварыг сайжруулж буйг хараа тэглэх мэс засал гэж нэрлэдэг. Нүдний эвэрлэг зүсдэг мэс заслыг хийж эхэлснээс хойш 40 гаруй жил өнгөрсөн байна. Хараа засах мэс засал дотроо олон төрөл. Тохиолдлоор нээсэн хэдий ч мэс заслын хувьд найдвартай. Жил ирэх тутам технологи сайжирсаар байна. Тухайлбал, долоон жилийн өмнө нь мэс заслын хутгаар эвэрлэгийг зүсч харааг засдаг байсан бол одоо эвэрлэгийг ч лазераар зүсдэг болсон. Хориод жилийн өмнө эмч нар энэ төрлийн мэс заслыг өөрсдөө хийлгэдэггүй байсан. Одоо бол нүдний эмч нар ихээр хийлгэх болсон. Миний хувьд хараа сайн учраас хийлгээгүй. Харин манай ахлах хараагаа зургаан жилийн өмнө тэглүүлж байсан. Эмч нар өөрсдөө хийлгэдэггүй гэх яриа өөр болсон.

Долоон жилийн өмнө нь мэс заслын хутгаар эвэрлэгийг зүсч харааг засдаг байсан бол одоо эвэрлэгийг ч лазераар зүсдэг болсон

Ер нь бол хараа тэглэх мэс заслыг гоо сайхны мэс засалтай адилхан гэж зүйрлэж болно.Тухайлбал, бассейнд сэлэх,  усанд шумбах (scuba diving) спортоор хичээллэх зэрэгт шил болон линз байнга зүүх нь тухгүй. Өвдөөд эсвэл зайлшгүй шаардлагаар бус амьдралдаа тав тух бий болгохоор хийлгэж байгаа учраас ингэж хэлээд байгаа юм.

-Хараа засах мэс засал хичнээн төрөл байдаг вэ. Ялгаа нь юу юм бол?
-Дотроо ерөнхий гурван төрөлд хуваагддаг. Үүнд LASEK, LASIK, линз суулгах гэсэн төрөл бий. Эдгээр нь дотроо мөн хэд хэд хуваагдана. Хараа тэглэх мэс засал хийж болохгүй тохиолдолд линз суулгадаг. Ингэхдээ нүдний солонгон давхарга дээр мөн болор  болон солонгон давхаргын голд суулгах гэж дотроо хуваагддаг гээд маш олон төрөл бий.

LASEK, LASIK-ийн хувьд хийх арга болон эдгэрэх хугацаа нь өөр. Мэс засал хийлгэхэд таны эвэрлэг бүрхэвчийн зузаан гол шалгуур болдог. Зузаан байх тусам л сайн. Эвэрлэгийн зузаанаас гадна мэдээж нүдний харааны байдал, эвэрлэгийн хэлбэр, торлог, нүдний мэдрэл зэргийг сайн оношилж шалгах хэрэгтэй.

-Цилиндртэй тохиолдолд хийх боломжгүй гэж ярьдаг. Ямар тохиолдолд энэ төрлийн мэс заслыг хийх боломжгүй байдаг вэ?
-Холын (-), ойрын (+) болон цилиндр бүгдийг нь засаж болно. Энгийн цилиндрийг засаж болдог. Харин кретаконус гэж өвчин бий. Эвэрлэгийн хэлбэр өөрчлөгдөж, нимгэрдэг өвчин юм. Эвэрлэг бүрхэвч дээр сорви, толбо байгаа тохиолдолд хийж болохгүй. Тиймээс оношилгоогоор эвэрлэгийн хэлбэрийг сайн харах ёстой. Ямар нэг өвчнөөс шалтгаалсан цилиндр биш бол мэс засал хийх боломжтой. Тиймээс эхлээд оношилгоо хийх шаардлагатай.

Мэс засал хийлгэхэд таны эвэрлэг бүрхэвчийн зузаан гол шалгуур болдог. Зузаан байх тусам л сайн
 
Хэт хараа муу тохиолдолд (Жишээ нь:  8 байгаад эвэрлэгийн зузаан хүрч байвал лазер мэс засал болно) лазер мэс засал хийж болохгүй тохиолдлууд байдаг. Тэр үед нүдэнд линз суулгах мэс заслыг хийдэг.

Мөн жирэмсэн үед гормоны өөрчлөлтөөс болоод болохгүй. Мөн хөхүүл үед эм, дусаагуур нь хөхний сүүнд орох эрсдэлтэй тул эдгээр үед хийхээс татгалздаг.

-Насны хувьд хамгийн тохиромжтой нас нь хэд вэ?
-Дэлхий нийтээр 18 наснаас хойш хийж болно гэдэг. Учир нь хүн 18 нас хүрэхэд физиологийн өсөлт зогсдогтой адил нүдний хөгжил ч мөн гүйцдэг. Гэхдээ 20 наснаас хойш хийлгэхийг бид зөвлөдөг. 40 нас хүртэл хийж болно. Түүнээс хойш ойрын хараа муудаж эхэлдэг учраас насны хязгаар тавьсан байдаг. Гэхдээ 40 гарсан ч тухайн хүний нүдний байдлаас шалтгаалаад хараа тэглэх мэс заслыг хийж болно. Өнөөдөр гэхэд 50 настай хүн хараагаа тэглүүлсэн. Тэр хүний хувьд ойрын хараа хэвийн, болор цайгаагүй байсан учраас мэс засалд орох боломжтой байсан. Тэгэхээр насны дээд хязгаарын хувьд тухайн хүнээс шалтгаалдаг.

-Нүдний шилээр харах чадвар хүн бүрийнх өөр байдаг шүү дээ. Хагалгааны дараа харах чадвар 100 хувьд хүрдэггүй, шилээр засагдаж байгаа төвшиндөө хүрдэг гэдэг. Энэ талаар тодруулбал?
-Хүн хэдэн хувь харж байгаа нь мэдрэлтэй холбоотой. Мэдрэл эсвэл торлог асуудалтай бол түүнийг засах аргагүй. Тэгэхээр та харааны шил зүүгээд хэдэн хувь харж чадаж байсан яг түүнтэй дөхөж л сайжирна гэсэн үг. Жишээ нь харааны шил -4.5 зүүгээд түүгээрээ 80 хувьтай хардаг байсан бол мэс заслын дараа -4.5 гэсэн диобтерийг 0 болгоно. Гэхдээ мэдрэл нь хөгжөөгүй бол харах чадвар нь 80 хувьтай л байна. Линз болон харааны шил зүүгээд хамгийн сайн харж чадах тэр хэмжээнд нь хүргэнэ.

-Мэс засал хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
-Мэс засал ердөө 10 минут болдог. Энэ нь мэс засалд бэлтгэх үйл явц бүгд багтсан хугацаа. Таныг мэс заслын орон дээр хэвтүүлсний дараа нүдэнд тэлэгч хийж, өвчин намдаагч, антибиотик, үрэвслийн эсрэг зэрэг нүдний дусаагууруудыг дусаана. Харааны байдлаас шалтгаалаад лазер ажиллах хугацаа өөр.

Эвэрлэг бүрхэвч нимгэн зузаан байх нь төрөлхийнх. Зарим тохиолдолд өвчний улмаас нимгэрэх тохиолдол байдаг 

Тухайлбал, LASEK мэс заслын үед -4.5D тохиолдолд 28 секунд (1 нүдний) болно.

-Хийх явцад өвдөлт мэдрэгдэх үү?
-Хийх явцад ямар ч өвдөлт мэдрэгдэхгүй. Харин мэс заслын дараа хүнээсээ, хагалгааны төрлөөс хамаараад өөр. Хүн хүний өвчин мэдрэх, өвдөх хугацаа ч өөр байдаг. LASIK хийлгэсэн бол тухайн өдрөө л бага зэргийн зовууртай. Нүд хорсох, нүд торох, нулимс гарах зэрэг байж болох ч маргаашаас нь энэ байдал алга болно. Харин LASEK-ийн дараа 2-3 хоног өвдөнө. Гэхдээ хүнээсээ шалтгаалаад өвдөхгүй байх нь ч бий. Ихэвчлэн нүд торох, нулимс гоожих, хорсох, аргах, элс орсон юм шиг мэдэгдэх, гэрэл харахаар гялбах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

-Эвэрлэг бүрхэвчийг хутгаар биш лазераар зүсдэг болсон гэж байсан. Ингэснээр ямар давуу талуудыг бий болгож байна вэ?
-Хутгаар зүсэхдээ маш хурдан зүсэх хэрэгтэй байдаг. Зүсэлт хийх явцад үйлчлүүлэгч хөдлөх юм бол тухайн хагалгаа үр дүнгүй болох эрсдэлтэй. Хутгаар зүсэх нь лазераар зүссэнээс илүү нүдний эвэрлэгийг зузаан зүсдэг учраас мэдрэлийг гэмтээх магадлал өндөр. Эвэрлэг зузаан зүсэгдсэнээс болоод эдгэрэлт удаан. Түүнээс гадна гаднын нөлөөнөөс болоод эвэрлэг хөдлөх магадлал өндөр байсан. Хуурайшилт ч ихтэй. Лазераар зүсэлт хийх нь алдаа гаргахад зогсоон шинээр эхлэх боломжтой. Лазераар зүсэлт хийх нь эвэрлэгийг хутгаар зүссэнээс  илүү нимгэхэн зүсдэг ба гадны нөлөөнд барьцтай, мэс заслын дараах хуурайшилт бага байдаг.

-Хараа тэглэх лазер хагалгааг хэдэн удаа хийж болдог юм бэ. Хараа эргэн муудсан тохиолдолд танай эмнэлэг үнэгүй мэс засал хийлгэх боломжтой гэсэн байсан.
-Эвэрлэгийн зузаанаас хамаараад янз бүр. Бид сард 200 хүнд хараа тэглэх мэс засал хийдэг. Жилд дунджаар 2400 орчим хүн, өнгөрсөн найман жилийн турш энэ төрлийн мэс заслыг хийж байна гэхээр 20 мянга орчим хүнд хийсэн. Жилд дахин мэс засалд орж байгаа хүний тоо тав хүрэхгүй. Тэгэхээр дахин муудах магадлал маш бага. Хараа өндөр муу буюу хасах 7-оос дээш муу, цилиндр өндөр байх тохиолдолд дахин муудах эрсдэлтэй гэж үздэг. Учир нь эвэрлэгийн зузаанаас ихийг авч байгаа юм. Гэхдээ хараа 5-10 жилийн дараа муудах ч эргээд хуучин шигээ муудахгүй, -1.0D, -2.0D болох магадлалтай. Түүнээс бусад тохиолдолд дахин муудах эрсдэл бага.

Мэс заслын дараа 3-6 сарын турш эм хэрэглэдэг тэр хугацаанд жирэмслэхээ түр хойшлуулахыг бид зөвлөдөг

-Тэгэхээр амьдралын хэвшлээс шалтгаалж дахин муудна гэж байхгүй гэсэн үг үү. Жишээлбэл, компьютер олон цагаар ашигладаг хүмүүс гэх мэт?
-Амьдралын хэв маягаас илүүтэй эвэрлэгээс их авах, эсвэл түүнд ямар нэг гэмтэл үүсэх зэргээс шалтгаалдаг. Орчин үед компьютер, гар утас ашиглахгүй хүн, ашиглахгүй цаг гэж байхгүй болсон учраас түүнээс зугтах боломжгүй болчихлоо шүү дээ.

-Ямар мэс засал хийх боломжтой эсэх нь эвэрлэг бүрхэвчээс шалтгаалдаг гэсэн. Эвэрлэг бүрхэвч нимгэн байх нь төрөлхийн үү эсвэл контакт линз их зүүх бусад шалтгаанаар нимгэрдэг юм уу?
-Эвэрлэг бүрхэвч нимгэн зузаан байх нь төрөлхийнх. Зарим тохиолдолд өвчний улмаас нимгэрэх тохиолдол байдаг ч контакт линзнээс болж нимгэрнэ гэж байхгүй.

-Мэс заслын дараах гамын талаар асуумаар байна. Эмэгтэйчүүдийн хувьд мэс заслын дараа хоёр жил төрж болохгүй гэдэг?
-Тийм зүйл байхгүй. Мэс заслын дараа 3-6 сарын турш эм хэрэглэдэг тэр хугацаанд жирэмслэхээ түр хойшлуулахыг бид зөвлөдөг. Түүнээс биш хоёр жил хүүхэд төрүүлж болохгүй гэсэн гам байхгүй. Эмчилгээ дууссаны дараа жирэмслэх, төрөхөд асуудалгүй. Гамын тухайд нэг сарын хугацаанд дараах дэглэмийг барина. Үүнд;

  • үсээ будахгүй, хими хийлгэхгүй,
  • нүдээ дарж, нухаж болохгүй,
  • спиртэн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй,
  • бөх, бокс гэх мэт нүдэндээ цохиулах магадлалтай, хүнд спортоор хичээллэхгүй
  • саун, бассейнд орж болохгүй.
  • мэс заслын дараа эхний хугацаанд нарны хэт ягаан туяанаас хамгаалсан нарны шил зүүх хэрэгтэй.

Мөн эмчийн бичгээр антибиотик, үрэвслийн эсрэг дусаагуур болон хиймэл нулимс байдаг. Эмч таны нүдний байдлыг харж байгаад хэдэн сар хэрэглэхийг хэлж өгнө. Ихэнхдээ LASIK хоёр сар, LASEK 3-6 сар байх магадлалтай.

-Мэс заслын дараах гамыг бариагүйгээс ямар сөрөг үр дагавар гарах вэ?
-Мэс заслын дараах гамаа сайн ашиглаагүйгээс наад зах нь эвэрлэг дээр шарх, зураас, толбо үүсэх магадлалтай. Үүнээс болоод нүд бүрэлзэж харах тохиолдол бий. Гамаа сайн бариагүйгээс хараа хүссэн үр дүнд хүрэхгүй байх магадлалтай.  Мэс заслаас гадна түүний дараах хувь хүний барих гам маш чухал байдаг.

-Мэс засалд орохоос зургаан сарын өмнөөс линз зүүхээ зогсоох хэрэгтэй гэдэг.
-Мэс заслын өмнө зөөлөн линз 7 хоног, хатуу линз 14 хоног зүүхгүй байх шаардлагатай. Линз нь эвэрлэг бүрхэвчинд нөлөөлдөг ба хэлбэрийг нь өөрчилдөг гэдэг. Гэхдээ хэсэг хугацаанд зүүхгүй бол эргээд хэвэндээ орно.

-Харин мэс заслын дараа гоёлын линз зүүж болох уу?
-Эвэрлэг бүрхэвч эдгэсний дараа болно гэдэг ч бид бол зүүхгүй байсан нь дээр гэж зөвлөдөг.

-Компьютер, гар утас хэрэглэхээс зайлсхийх боломж хомс болсон өнөө үед нүдний эмч нар нүдээ хамгаалах ямар зөвлөмжийг өгч байна вэ?
-Компьютер дээр байнга ажилладаг хүмүүс удаан гөлөрч харахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ үед нүд амархан хуурайшдаг.. Блюлайт буюу компьютероос гарч байгаа цэнхэр туяа нь маш бага ч гэсэн хараанд муугаар нөлөөлдөг.. Гэхдээ хамгаалалттай шил зүүж байх хэрэгтэй. Гол нь 30-40 минут тутамд нүдээ амрааж, хуурайшсан үед хиймэл нулимс дусааж байх хэрэгтэй.

-Олон төрлийн нулимс, дусаалга бий. Дусаалга авахдаа юуг анхаарах ёстой байдаг юм бол?
-Хуурайшилтын үед элдэв нүдний дусаалга төдийлэн сайн биш. Түүний оронд хиймэл нулимс хэрэглэж байх хэрэгтэй. Өдөрт дээд тал нь зургаан удаа гэж тооцож хэрэглэх хэрэгтэй. Мөн жижиг савлагаатай, нэг удаагийнхыг сонгохыг зөвлөж байна. Том савлагаатай тохиолдолд удаан хадгалах бодистой байдаг учраас ихээр, удаан хэрэглэхэд үрэвсэл үүсэх гаж нөлөө илрэх магадлалтай.
Жижиг савлагаатай нэг удаагийн нүдний дусаалгыг сонгохыг зөвлөв-Нүдний эмчтэй уулзсаных хүүхдийн харааг хэдэн настайгаас эхэлж үзүүлэх хэрэгтэй талаар тодруулаад ярилцлагаа өндөрлөе гэж бодож байна.

-Дөрвөн настайгаас эхлээд хүүхдийн харааг шалгуулж байх хэрэгтэй. Хараанд өөрчлөлттэй бол багаас нь шил тааруулж зүүлгэх хэрэгтэй ба 6 сар тутамд шалгуулж хараанд өөрчлөлт орсон бол шилийг дахин тааруулж зүүлгэх шаардлагатай. Залхуу нүдний хувьд аль болох эрт үзүүлэх тусмаа засал хурдан авна.

-Ярилцсанд баярлалаа.

"Глори Сөүл" эмнэлэг БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт байрладаг. Ярилцлагын эхэнд байрлах нэрэн дээр дарж, эмнэлгийн фэйсбүүк хаягаар холбогдох боломжтой. Тус эмнэлэг Монгол ажилтантай тул мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан