ШАЛТГААН №1: ИЛҮҮ САЙЖИРСАН ТАНИЛ БРЭНД
Захиалгын тавилга үйлдвэрлэлийн Agata брэнд нь өндөр зэрэглэлийн тавилга борлуулдаг GanBros компанийн шинэ брэнд юм. GanBros компани бизнесийн үйл ажиллагаагаа 2015 оноос бэлэн тавилгын импорт, борлуулалтад төвлөрүүлэх болсон бөгөөд 13 жилийн туршлага, ноү-хау, мэдлэг, мэдрэмжээ Agata брэндэд шилжүүлсэн юм. Тиймээс GanBros-оос мэдэрч байсан чанар, дизайн, үйлчилгээний шинэ, дэвшилтэт, сайжруулсан хувилбарыг Agata-аас мэдрэнэ.

ШАЛТГААН №2: ЭРҮҮЛ ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ
Agata брэндийн хамгийн том давуу тал нь тавилга үйлдвэрлэхдээ эрүүл ахуйн шаардлага хангасан хавтанг ашигладаг явдал юм. Тавилгын өртөгийг бууруулах зорилгоор зарим тавилгын үйлдвэрүүд хямд хавтан ашиглах нь бий. Хавтанг байгалийн бус гаралтай түүхий эд ашигласнаар хямд байлгах боломжтой. Гэтэл тэдгээрийг барьцалдуулж наалдуулахын тулд хүчтэй цавуу ашигладаг.
Тэр цавуунд хүний биед сөрөг нөлөөтэй, эрүүл мэндэд хортой формалдигет хэмээх бодис зөвгшөөрөгдөх хэмжээнээс ихээр агуулагддаг бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэдэг эрсдэлтэй. Agata брэнд нь Европын гол чанарын үзүүлэлтүүдээс гадна эрүүл ахуйн Е1 стандарыг хангасан Австрийн Egger, Германы Pfleiderer брэндийн хавтанг ашигладаг бөгөөд энэ хавтан нь хүний биед хоргүй болохыг Герман, Европын холбооны дараах байгууллагууд итгэмжлэн баталсан байдаг.
|
|
Олон улсын Ойн менежментийн зөвлөл (Forest Stewardship Council)-ийн гэрчилгээ нь тогтвортой ойн аж ахуйн шаардлагад нийцсэн, байгаль орчин, нийгэм, эдийн засагт ээлтэй болохыг баталгаажуулдаг. Товчоор хэлэхэд, ойн ургаа бус таримал модыг ашигладаг бөгөөд Эггер брэнд нь модны маш том фермтэй. www.us.fsc.org |
|
|
Цэнхэр сахиусан тэнгэр (Der Blaue Engel (The Blue Angel) нь ХБНГУ-ын Засгийн газрын санаачилгаар байгаль орчинд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн болон үйлчилгээг дэмжин 1978 оноос хойш олгож эхэлсэн шошго юм. Ийм шошготой бүтээгдэхүүнийг 3-4 жил тутамд шалгалтанд оруулж, баталгаажуулдаг. www.blauer-engel.de |
|
|
Эко институт нь барилгын материал, шал, матрас, орны хэрэглэл, тавилга зэрэг бүтээгдэхүүний хүлэмжийн хийн ялгарлыг хэмжиж, шалгалт хийж, чанарын баталгаа олгодог тэргүүлэгч байгууллагуудын нэг юм. |

ШАЛТГААН №3: ӨНДӨР ЧАНАРЫН ТОНОГЛОЛТОЙ
Зөвхөн захиалгаар үйлдвэрлэдэг бус ямар ч тавилгын хувьд хамгийн чухал зүйл бол хаалганы нугас, шургуулганы болон гүйдэг хаалганы гүйлтын зам, сөхөгддөг хаалганы амортизатор гэх мэт тоноглолууд юм.

Agata брэндийн тавилгууд Австрийн дэлхийд алдартай Blum, Германы Hettich брэндийн тоноглолуудыг ашигладаг бөгөөд тус тоноглолдоо баталгаа өгдөг. Эдгээр тоноглолууд нь олон мянган удаагийн онгойх, хаах, татах, түлхэх, сөхөх үйлдлүүдийн аяыг даахаас гадна тавилга хэрэглэгчийг хэцүү хөдөлгөөн хийлгэхгүй байхаар дизайнчлагдсан байдгаараа алдартай.

Дээрхээс гадна, шургуулган дотор эд зүйлсийг замбараатай, зохион байгууллалттай байлгах болон гал тогоо, хоолны эд зүйлсийг амар хялбараар авч, зөөхөд зориулагдсан тоноглолуудтай. Үүнээс Blum брэнд зөвхөн материаллаг талаасаа чанартайгаас гадна бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн хэрэгцээг бүрэн хангахуйц болгон хөгжүүлсэнийг харж болно.

Энэ бүгд дээр нэмээд үйл ажиллагаагаа байгальд ээлтэйгээр явуулдаг, шинэ санаа, инновацийг үргэлж дэмжиж, эрхэлхийлдэг, дизайны хамгийн шилдэг шийдлүүдийг олохыг эрмэлздэг зэрэг нь тавилгын тоноглолын зах зээлд Blum-н нэр хүндийг олонд таниулж чадсан. Түүнчлэн, Италид үйлдвэрлэсэн тавилгын гэрэл, шилэн хаалга гэх мэт тоноглолуудыг тавилга үйлдвэрлэлдээ ашигладаг.

ШАЛТГААН №4: БАТАЛГААТ ХУГАЦААТАЙ
Agata брэнд тоноглолдоо 5 жил тавилгандаа 2 жилийн баталгаат хугацааг амладаг. Зөвлөхөд, ямар ч тавилгын үйлдвэрээр тавилга захиалан хийлгэсэн бай баталгаат хугацааг нь заавал асуугаарай.
ШАЛТГААН №5: ХУДАЛДАН АВАЛТЫН ДАРААХ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭГ САЙН ҮЗҮҮЛДЭГ
Баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчээс хамаарах аливаа эвдрэл гэмтэлийг үнэ төлбөргүй засдаг. Баталгаат хугацааны дараа ч гэсэн худалдан авагчидаа орхидоггүй.
ШАЛТГААН №6: СТАНДАРТЧИЛАГДСАН
Тавилгын хэсгүүдийн өндөр, өргөн, нарийн нь стандарт хэмжээтэй болсон. Ингэснээр, хэрэглэгчид тохиромжгүй, эвгүй, саадтай байх алдаа гарах магадлалыг бууруулж, бат бөх шинж чанарыг нэмэгдүүлсэн.

ШАЛТГААН №7: ЗАГВАРЛАГ
Тавилгын сүүлийн үеийн загвар, дизайны чиг хандлага, шинж чанаруудыг Монгол хүний мэдрэмж, таашаалтай хослуулан, нутагшуулж нэвтрүүлдэг. Энэ боломжийг зөвхөн Agata брэндийн ашигладаг тавилгын тоноглолууд бий болгодог.

ШАЛТГААН №8: ТАВИЛГЫН ТУРШЛAГATAЙ ДИЗАЙНЕРУУДТАЙ
Тавилга байрлах хэсгийн орон зай, ханын онцлог болон хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад захиалгын хувцас мэт таарах тавилгыг бүтээхэд Agata-н олон жилийн туршлагатaй дизайнерууд туслана. Та тавилга байрлах орон зайн хэмжээгээ өгч, юу хүсч байгаагаа л хэлэхэд хангалттай. Бусдыг нь тэд хийнэ.

ШАЛТГААН №9: АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ БҮТЭЭДЭГ
Agata брэнд тавилгаас гадна амьдралын хэв маягийг бүтээдэг. Agata брэндийн тавилгууд зөвхөн орон зайг дүүргэдэггүй. Тэд таны хэрэгцээг хангаж, хэн бэ гэдгийг тань харуулахуйц тавилгыг урладаг. Хэрэв та хоол хийх дуртай, гал тогоондоо ихэнх цагаа өнгөрүүлдэг бол тэд таны хүссэн орчинг бүрдүүлж өгнө. Товчхондоо, танд л тохирох тавилгыг бүтээнэ.

ШАЛТГААН №10: БАРИЛГЫН АЛДААГ НУУДАГ
Зарим барилгын хана, шал, тааз тэгшхэн байдаггүй тохиолдол бий. Энэ нь тавилгын хэмжээ авах, тавилга байрлуулахад асуудал үүсгэдэг. Agata брэндийн тавилгуудын хийц, дизайн нь барилгын алдааг засч, өө сэвийг далдалдаг.