Хотын дарга С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргаж байсан билээ. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны хороолол дунд барих боломж нэмэгдсэн юм.
Тухайлбал, дээрх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр захирамж гаргаж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу бидний нэрлэж заншсанаар Дөчин мянгатын 13 дугаар байрны дэргэдэх олон жил маргаантай байсан нийтийн эзэмшлийн талбайг /2245 м2/ “Дөчин мянгат 13” Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд шилжүүлж, тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж барих зориулалтаар ашиглах эрхийг баталгаажуулсан нь тухайн орон сууцны оршин суугч, иргэдийн талархалыг хүлээсэн үйл ажиллагаа болж байсан.
Гэвч нийслэлийн ихэнх орон сууцны ойр орчмын газар тодорхой эзэнгүй, харьяалах этгээдгүй, эсхүл орон сууцны ойр орчмын нийтийн эдэлбэр газарт аж ахуйн зориулалтаар газар олгосноос үүдэн оршин суугчдад зориулан ногоон байгууламж, тоглоомын талбай барьж, тохижуулах боломж хязгаарлагдмал байна.
Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын 43,8 хувь буюу 621.637 иргэн орон сууцанд амьдарч байгаа бөгөөд нийт 1018 Сууц өмчлөгчдийн холбоо ажиллаж байна. Эдгээр холбоодоос дийлэнх нь буюу 80 гаруй хувь нь өнөөг хүртэл тухайн орон сууцны байшингийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газрыг баталгаажуулж аваагүй байна.
Харин өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, орон сууцны орчны газар ашиглалтыг сайжруулж, зөрчлийг арилгах, төлөвлөлтийн дагуу тохижилт хийх боломжийг бүрдүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хорооллын ойр орчмын нийтийн эдэлбэрийн газрыг харьяалах Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд шилжүүлэх ажлыг зохион байгуулах “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” 1 сарын аяныг эхлүүлснээ зарлалаа.
“Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяны гол зорилго нь орон сууцны ойр орчмын нийтийн эдэлбэр газрыг ашиглах эрхийг тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх замаар эзэнгүйдэж, эвдэгдэж, сүйтгэгдэх эрcдэлээс хамгаалах бөгөөд тухайн нийтийн эдэлбэрийн газарт зөвхөн оршин суугчдын эрх ашигт нийцүүлэн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжууд барьж, дахин төлөвлөлт хийн, тохижуулах боломж бүрдэнэ гэдгийг Хотын дарга онцолж байсан юм. Мөн тэрээр энэхүү арга хэмжээнд нийслэлийн оршин суугч, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалсан.
Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга дээрх аяны хүрээнд Сууц өмчлөгчдийн холбоодод ашиглуулахаар шийдвэрлэсэн орон сууцны орчны газруудад тохижилтын төлөвлөлт хийж батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт, ногоон байгууламж бүхий тохижилтын ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад, орон сууцны орчны газар ашиглалттай холбогдон гарсан зөрчлийг арилгах ажлыг зохих журмын дагуу шуурхай зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.
Мөн газрын эрхийн бүртгэлийн иж бүрэн байдлыг хангах зорилгоор уг аяныг зохион байгуулах ажлын удирдамж, төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд дараахь зарчмыг баримталж ажиллана:
- Орчны газрын эрхийг олгох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, санал авах;
- Газар ашиглалтыг зөрчлийг арилгах;
- Сууц өмчлөгчдийн холбоодод тохижилт хийх, гэрээний үүрэг биелүүлэх шаардлага тавих;
- Нийтийн гаражуудын ашиглалтыг сайжруулах санал боловсруулах;
- Орон сууцны ойр орчмын нийтийн эдэлбэр газарт газар эзэмших, ашиглах эрх олгогдсон тохиолдолд уг асуудал тус бүрийг судалж, зөрчлийг арилгах зэрэг болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.