“С.Баярын хүн” гэгдэх АМГ-ын дарга Д.Батхуягийн дуулиан намжсангүй. Улстөрчдийн увайгүй үйлдлийн золиос болон бусдын өмнөөс ял эдэлж суугаа гэх түүний хувьд ШШГЕГ-ын харьяа Хорих 421 дүгээр ангид ялаа эдэлж байгаа билээ.
Хууль бус лицензийн хэрэгт холбогдож шүүхээс 6.6 жилийн ял авсан Д.Батхуягийн хамсаатнуудаар чамгүй олон хүнийг сэжиглэн шалгаж байсан ч Д.Батхуяг болон АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт холбогдох хэрэг 2013 онд гурван шатны шүүхээр хэлэлцэгдэн шийдвэрлэгдсэн юм.
Тэрбээр “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн дөрвийнх нь эрхийг сэргээж, нэг лицензийг хувьдаа авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон
Д.Батхуягийн хэрэгт тухайн үед улс төрд хөтөлж оруулсан гэх С.Баяр, Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт нарыг сэжиглэн байцаалт авч байсан. Д.Батхуяг ч мэдүүлэг өгөхдөө миний энэ хэргийн ард өчнөөн олон хүн бий. 10 орчим хүнийг нэрлэж болно гэх учир битүүлэг мэдүүлэг өгсөн ч хэсэг хугацааны дараа өөрөө бүх хэргийг хүлээж, ял аваад явсан нь энэ хэргийн цаадах жинхэнэ эзэд ил гарсангүй гэх хардлагыг нийгэмд төрүүлсэн юм.
Учир нь хууль бус 120 лицензийн хэргийг Д.Батхуяг хоёр гуравхан ажилчидтайгаа хамтраад хийх ямар ч боломжгүй билээ. Тэр худалдсан гэх лицензүүд дотор нь стратегийн орд газарт хамааруулахаар ярьж байсан ордууд багтсан учраас цаана нь том нөлөө бүхий хүмүүс сүлжээ маягаар ажилласан гэж хардахад хүргэдэг юм.
Тэрбээр “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн дөрвийнх нь эрхийг сэргээж, нэг лицензийг хувьдаа авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон төдийгүй “Саусгоби Сэндс” компанийн үйл ажиллагаатай холбогдох хэрэг одоо хүртэл АТГ-т шалгагдсаар байгаа бөгөөд тус компанийн хуулийн зөвлөх Сара Армостронг, тус компанийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жастин Капла нарыг манай хууль хяналтынхан шалгаж, Жастин Каплаг Монгол Улсын хилээр гарахыг хориглоод байгаа. Энэ хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй, жинхэнэ эзэд нь нуугдсаар байгааг энэ мэт баримтуудаар нотолж болно.
Тэгвэл Д.Батхуяг болон түүний хамсаатнуудыг дахин шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түүнд холбогдох хэрэгт хамааралтай шинэ баримтууд Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст иржээ.
Энэ удаад эдгээр албан тушаалтнууд ял дахин нэмж ял аваад өнгөрөх бус хэргийн жинхэнэ эздийг олохын тулд мэдээллийг гадагш цацахгүйгээр нэлээд чамбай шалгаж байгаа бололтой. Тухайн үед лиценз олгох эрх мэдлийг нь өгч байсан холбогдох албан тушаалтнууд гэх зэргээр хэрэгтэй гэсэн бүх мэдээллийг цуглуулж эхэлсэн байна.
Тус хэргийн хохирогчдын нэг болох БНХАУ-ын “Бурунг майнинг” ХХК-иас гаргасан гомдлын дагуу Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Д.Батхуяг нарыг дахин шалгаж эхэлсэн байна. Д.Батхуяг нарын хэргийг шүүхээс шийдвэрлэхдээ хууль бусаар олгогдсон 5261Х тоот хайгуулын лицензийг хүчингүй болгосон юм.
Уг лицензийг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Берунг майнинг” ХХК лицензээ хүчингүй болгуулснаар 31 тэрбум төгрөгийн хохирол амссан хэмээн гомдол мэдүүлсэн байна. Тиймээс энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Энэ хэргийн жинхэнэ эздийг нь олж чадах эсэх нь хууль хяналтын байгууллагынхны чадварын хэрэг болох нь ээ. Ямартай ч Д.Батхуягийн гэгдэх хууль бус лицензийн хэрэг дуусах болоогүй цаашдаа ч шинэ шинэ баримтаар баяжигдсаар байх нь ээ.
Б.Тогтох