Давс хэтрүүлэн хэрэглэх нь халдварт бус өвчнийг үүсгэх гол хүчин зүйл болдог билээ.
Дэлхийн хүн амын нас баралтын 60 гаруй хувийг халдварт бус өвчин (ХБӨ) эзэлж, үүний 80 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад тохиолдож байна.
Давсны хэрэглээг багасгах нь ХБӨ, ялангуяа цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, тархины цус харвалтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга болохыг ДЭМБ нотлоод байна.
2012 онд хуралдсан ДЭМБ-ын 65 дугаар чуулганаас 2020 он гэхэд дэлхийн хүн амын давсны хоногийн хэрэглээг таван граммд хүргэх стратегийн зорилт дэвшүүлж, гишүүн орнуудын засгийн газарт үндэсний стратеги, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон юм.
Монгол хүний хувьд давсны хоногийн хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хоёр дахин их (11.1 гр), зарим аймагт гурав дахин их (15.6 гр) байгаа бөгөөд нийт хүн амын 83.2 хувь нь таван граммаас их давс хэрэглэж байгаа аж.