Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас сарын дараа таксины үнэ эхний км-т 1500 төгрөг дараагийн км-ээс 1000 төгрөгөөр тооцохоор болсноо зарлаад "авлаа".
Учир нь такси компанийн үйлчилгээ хумигдаж, эдийн засгийн чадавхиа алдсан учраас бааз сууриа бэхжүүлэх шаардлагатай болсон гэнэ.
Таксины үнэ нэмэгдэхээр ямар үр дагавартай вэ. Такси компаниуд нь хөл дээрээ зогсчихдог байж.
Харин иргэдэд бол эсрэгээрээ нөлөөлнө. Наад зах нь хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ. Орцны үүдэн дэх дэлгүүр барааныхаа үнийг нэмнэ. Яагаад гэхээр такси км нь 1000 болчихсон учраас үнээ нэмэхээс өөр аргагүй. Бид таксигаар бараагаа авчирдаг гээд л эхэлнэ шүү дээ.
Нөгөөтэйгүүр хувийн унаагаар таксины үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг ямар нэг такси үйлчилгээ үзүүлдэг компанид бүртгүүлэн ажиллах боломжтой гэж байна. Хувийн унаатай халтуурчид яарсан, сандарсан үед харин ч аминд ордог. Такси компанид дуудлага өгөхөөр одоогоор танай ойролцоо явж буй такси алга, баярлалаа, баяртай гэдэг хариултыг байнга өгдөг, зам дээрээс зогсоогоод явъя гэхээр зогсохгүй. Харин хувиараа таксинд явдаг хүмүүс ийм хариулт өгдөггүй хүрье гэсэн газар хүргээд л өгдөг. Бодит байдал ийм л байна.
Иргэд таксины тусгай зогсоолоос таксинд суух эсвэл дуудлагаар үйлчлүүлнэ гэхэд бас л асуудал байна. Дуудлагаар ирэх такси нь ховор. Энэ жил ашиглалтад орох 9 зогсоолыг нь хайж явсаар байтал хамаг цагаа аваад хараал урсгах л ажил болох нь дээ. Манай орон жилийн дөрвөн улиралтайг ч хэлэх үү. Зун, хавар, намартаа, болдог юмаа гэхэд өвлийн хүйтэнд тэгэж явах уу.
Мөн бага насны хүүхдээ тэвэрсэн, ачаа бараа үүрсэн, яарсан, хөл гар нь өвддөг настангууд тэр тусгай зогсоолыг нь хайгаад явах нь бүр түвэгтэй болно.
Ингэх нь хэр зөв бэ? О.Магнай даргаа, ард түмэндээ тустай, амьдралд ойрхон зохион байгуулалт хийж болохгүй гэж үү?!...
Өнөөдөр энэ мэдээллийг уншсан иргэд их бухимдаж байна. Арга ч үгүй биз. Тухайлбал, твиттерчид санал бодлоо ийнхүү илэрхийлжээ.
Х.Алтанзагас