gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.27
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.27
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.27
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Технологийн салбарын шинэ “гол дүр”: Google

Дэлхийд
2013-09-07
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2013-09-07
Манай эриний хамгийн хүчирхэг хайлтын систем “Google” орон орны үгсийн жагсаалтад “гүүглэдэх” гэдэг үг нэмсэн билээ.

Тэгвэл “Google” одоо зөвхөн хайлтын хөтөч байхаа больж, технологийн салбарт тэргүүлэгч байр суурь эзлэх болжээ. Учир нь “Google Glass” хэрэглэгчдээс нэлээд өндөр оноо аваад байгаа юм. Тус компанид энэхүү үнэтэй нэр хүндийг авчирсан “Google X” багийнхан одоо андройд үйлдлийн системд тулгуурласан гайхамшигт технологиудыг бүтээхээр зэхэж байна. Тэд эхний удаад “Motorola”-д хөрөнгө оруулж, “Moto X” хэмээх Android үйлдлийн системтэй ухаалаг гар утас үйлдвэрлэх гэнэ.

Энэ бол iPhone”-ийг бут цохих эхний ажил гэдгийг хэн хүнгүй таамаглах байх. Гэхдээ тэдний зорилго зөвхөн “шидэт” гар утасны үйлдвэрлэл биш. Google нар, салхины эрчим хүчээр ажилладаг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Makani Power” компанийн хөрөнгө оруулагч байсан бол саяхан бүхлээр нь худалдан авсан байна. “Makani Power” компанийн хамгийн алдартай төхөөрөмж нь 300-650 метрийн өндөрт эрчим хүч ялгаруулах салхин сэнс байсан юм. Энэ бол зөвхөн эхлэл. Учир нь “Google X” багийнхан 100 орчим технологийг бидний хэрэглээнд нэвтрүүлэхээр зэхэж байгаа талаар Wikipedia-д дурджээ. Тэдний юу сэдсэнийг танд цухас сонирхуулъя.
 
Бөмбөрцөгийг интернэтжүүлэх бөмбөлөг - “Loon”

“Google X” багийнхан дэлхийн өнцөг булан бүрийг утасгүй интернэтээр хангах “Loon” төсөл дээр ажиллаж байна. Одоогоос гурван сарын өмнө “Google Х” багийнхан Шинэ Зеландад 3G сүлжээ түгээх 30 ширхэг бөмбөлөг хөөргөжээ.

Эдгээр бөмбөлөгүүдийн тусгай дамжуулагч 20 км радиус дотор интернэтийн сүлжээ түгээх гэнэ. Энэ бол дэлхий нийтийг интернэтжүүлэх хөтөлбөрийн туршилт байв. Туршилтын үеэр “Google”-ийн тэргүүлэгч Эрик Шмит ярихдаа, “Бид энэ бөмбөлөгийг салхинд даатгах гэж байна. Энэ бол их эрсдэлтэй алхам.

Гэхдээ бид дэлхийн хүн амын гуравны хоёрыг интернэтээр хангах энэ зорилгоо биелүүлэхийн төлөө зогсолтгүй ажиллах болно. Учир нь ширэнгэн ой, уул нурууд гэх мэт зэлүүд газруудад интернэт хэрэглэх боломжгүй байна. Технологи хурдацтай хөгжиж байгаа ч гэлээ маш олон хүн цахим ертөнцөд холбогдож чадахгүй хэвээр байна. Тиймээс энэхүү бөмбөлөгийг ачаар бид хаанаас ч гэсэн цахим ертөнцөд холбогдож чадах болно” гэлээ. Хэрвээ энэ төсөл амжилттай болбол интернэтгүй дэлхийн гуравдагч орнууд хүртэл цахим ертөнцтэй холбогдох боломжтой болох юм.

Ухаалаг гэр
 
Ухаалаг утас, ухаалаг таблет... Ухаалаг бус юм гэж одоо технологийн салбарт үгүй болжээ. Тэгвэл энэ орон зайд “Google”-ийнхэн дураараа “тоглож” байна.

Тэд хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, “залхуурал”-д нь залуур болохын тулд Android@Home хэмээх шинэлэг системийг бодож олжээ. Энэ бол гэрийн ажлыг хөнгөвчлөх төгс арга юм. Учир нь Android@Home систем гэрийн бүхий л цахилгаан хэрэгслүүдтэй холбогдсон байх бөгөөд гэр эзгүй байхад ч ажилласаар байх юм.

Тухайлбал энэ систем хөргөгчний мэдээллийг хянаж, шаардлагатай гэсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг захиалж, ус цахилгааны бүхий л эвдрэл гэмтэлд санаа тавих аж. Тэр ч бүү хэл гэрийн эзэд ирэх үед кофе чанаж, талх шарж бэлдсэн байх гэнэ. Ажил ихтэй, завгүй хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж буй энэ системийн талаар “Google”-ийнхэнодоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа. Гэхдээ 2015 оны босгон дээр дэлхийн баячууд ухаалаг гэртэй болсон байх болно.

Т.Нипонь
 
Үргэлжлэлийг та “Дээжис” дижитал сэтгүүлийн 9-р сарын шинэ дугаараас уншаарай. Татаж авахынхаа өмнө ухаалаг төхөөрөмж дээрх “Дээжис” аппликэшний шинэ хувилбарыг update хийнэ үү.

Хэрэв та анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.

iPad болон iPhone – нд татаж авах: http://itunes.apple.com/us/app/deezis/id520421781?mt=8

Android  утас, таблет-нд татаж авах: https://play.google.com/store/apps/details?id=mn.moco.dp.deejis

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан