gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.05
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Таана хэнзлэх найргийн өлгий

Улс төр
2007-08-22
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-08-22

Наймдугаар сарын наран шаргал хөсөг налайсан гэрэлт өд­рүүдэд Хонгор нутгийн зүг дөч тавин хүний бүрэл­дэ­хүүнтэй аяны цуваа хөдлөв.

Эмээл­тийн хөтлөөс эхлээд Лүн хүртэл “зам там болохыг” мэдэрч, бургисан цагаан тоо­сонд заяатай төөрчихөлгүй гэтэлсэн аяныхан маань Өвөр­­­хангай аймгийн Онгийн голын хөвөөнд алжаалаа тай­лахаар хоноглосон билээ. Алтанд шунаж ариун урсгалт гол ус бузарласан балгаа нуухын тулд өөрийн “утсан хүүхэлдэйгээ” Байгаль орчны сайдаар томилуулсан УИХ-ын гишүүн, төрийн сайд, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэгч хүн энэ насандаа байтугай хойт нас гэж байдаг бол цай­рахааргүй хар толбо үлдээ­сэн нэгэн болжээ. Учир нь цианит, мөнгөн усанд хордсон гэх Онгийн голын усыг хү­мүүс унданд хэрэглэвэл хор­доно гэж нийслэлээс амны ус тээвэрлэх болсон аж. Энэ бүхэнд сэтгэл гундан явсан ч

“Аавын хүүгийн зориг хурц
Адуун сүргийн туурай хурц”

гэж алдарт “Хүрэн морь” найраглалаараа Монголын орчин цагийн утга соёлд ба­лар­шгүй мөрөө үлдээсэн ардын яруу найрагч Чойжил­жавын Лхамсүрэн гуайнхаа гэрэлт найргийг бодолдоо амилуулж, сайны совинд нь саруулсаж явав аа, бид. Хорьдугаар зууны Монголын утга зо­хиолын алтан хөмрөгт яруу бүтээлүүдээрээ мөнхөрсөн эл уужим буурал өвөөг мэр­гэж­лийн судлаач, шүүмж­лэгчид “байгалиас олдсон цэвэр алт”, “ясны яруу най­рагч” хэмээн өргөмжилж асан байдаг. Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн гуайн 90 насны ойг уугуул нутагт нь тэмдэглэхээр үр хүүхдүүд, Монголын зохиолчдын эвлэ­лийн төлөөлөгчид явж буй нь энэ. Баянхонгор аймгийн Баа­цагаан сумын нутаг цувраа гурван Аргалантын бэл, го­вийн цэнхэр мэлмий Бөөн цагаан нуурын хөвөөнд тө­рийн шагналт багш, шавь хоёр алдарт яруу найрагч мэндэлсэн байдаг. Шавь нь, яагаав нөгөө
“Алган дээрээ бөмбө­рүүл­сэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг яаж хариулна даа”

гэсэн сайхан дуугаар эл­гэн түмнээ уяраасан П.Пүрэвсүрэн найрагч шүү дээ. “Дэлхийн уянгын яруу найр­гийн тулгын дөрвөн чу­луу нь Оросын Сергей Есе­нин, Хятадын Ли Бай, Фран­цын Франсуа Вийон, Шотлан­дын Роберт Бернс юм аа гэхэд нэгэн ойролцоо эгшиг сонсогддог нь Сарьяам, Лхам­­­сүрэн хоёр юм” гэж хаанаас ч билээ уншсанаа санахад эгэл жирийн атлаа эгнэшгүй их авьяастай хүн эрдэнэ байжээ, тэр. “Адуу нь хонгор, амраг нь хонгор” гэж амьд сэрүүндээ дээдэлж явсан төрөлх нутгийн удирд­лагууд их найрагчийнхаа ойг тэмдэглэхээр хөл хөөртэй байсан байх гэж хэн хүнгүй бодох байх. Харамсалтай нь, эх нутгийнх нь “улс төрийн уур амьсгал” ардын найраг­чийнхаа сүнсийг тийм ч таа­тай хүлээж авсангүй. Аймгийн Засаг дарга П.Зоригтбаатар амралтаа авсан гээд гар утсаа хаагаад дашийн шог болж. Засаг даргын орлогч С.Үнэнбуян, ИТХ-ын дарга Ж.Ганхөлөг, Нийгмийн бод­логын хэлтсийн дарга Юндэн­базар нар энэ талаар ямар ч ойлголтгүй, ойн комисс гэж томилсон юмгүй сууцгааж байх юм. Баянхонгор аймгийг тодруулж, товойлгосон оюу­ны брэнд бол яах аргагүй Ч.Лхамсүрэн гэдгийг тэд уг нь мэддэг гэнэ. Гэтэл нам гэдэг “гай” хөндөлдөөд найрагчийг “жижгэрүүлж” орхижээ. Ху намын данстай эдгээр сэтэрт­­­­нүүд архины наймаа­гаар ардыг хордуулж, намаа солин наймаалцсаар зөөлөн суу­далд тухалснаас оюуных нь сүвийг тос бөглөсөн хү­мүүс болсон бололтой. Ийм л гунигт бодол хэн хүнд төрөв. Айм­гийн Мэр­гэ­жил, сургалт үйлдвэр­лэл­ийн захирал, док­тор Ш.Чим­гээ байр сав гаргаж өгөөгүй бол холоос зорьж очсон тэр олон хүн агаар, салхинд л “алжаалаа тайлах” байсан нь лавтай. Их зохиол­чийн 80 насны ойн комиссын даргаар ажиллаж байсан эл бүсгүй оюунлаг бүхнийг дэм­ж­­­­­сэн гэгээн сэтгэлтэй, айлыг бай­тугай аймгийг аваад явчих чадалтай хүн юм. Айм­гийн төвөөс 140 бээрийн чи­на­д дахь Баацагаан сумыг зорих замд хүүхдийн “Тэмүжин” театрын захирал Б.Ганчимэг эгчийн аялсан
“Эгшгийн хүлгээ эмээл­лэн яарсаар
Эрлийн холоос зорин ирэхэд
Эжий түмэн тосон хү­лээж
Ээлээ дэлгэсэн нутаг минь
Хонгор нутаг минь,
Хонгор нутаг минь
Холдоод явахын арга­гүй
Хорвоо юм шүү, та нар минь”

хэмээх намуун уянгын дуунд “Болор цом”-ын эзэн, Авгаржин Баяраа ах минь нулимс бөмбөрүүлж суув. Баянговийн яруу найрагч Ванхүүгийн Батбаяр агсны шүлгүүд цаанаа л нэг сэтгэл дэгэлзүүлсэн зөөлөн уянга­тай болохоор тэр биз ээ, хөөрхий. Наймдугаар сарын 15-ны өглөө Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит “Цагаан далай” сургуулийн өмнө “Хүрэн морь” хөшөөний нээлт болоход Баацагааны уугуул, аймгийн нийгэм, соёлын бод­лого хариуцсан түшмэл Д.Сайхан­цэцэг ирж, най­раг­чийн гэргий, үр хүүхэд, ач зээ нарт хүндэтгэл үзүүлсэн юм. Наран зүг давхиж яваа тэр сайхан хүлгийн хөшөө Баа­цагаан сумын Засаг дарга З.Дарханбаатар, ИТХ-ын дар­га Б.Батсуурь, сургуулийн захирал Л.Гал, багш З.Батхүү нарын хүч хөдөлмөр, ур ухаа­наар бүтсэнийг дурдах нь зүйд нийцнэ. Сумын төвд алдарт найрагчийн томилолт авч очин уран бүтээлээ туурвиж асан бяцхан байшин, бас нэрэмжит музей нь байна. Музейг доктор Ш.Чимгээ хэн ч үзсэн нүүр улайхааргүй тохижуулжээ. Тэнд Ерөн­хийлөгч асан Н.Багабандийн дурсгасан зандан хүрэн морь, зохиолчийн эдэлж хэ­рэг­лэж байсан сандал ширээ, үзэг, цаг,үндсэн аяга, гэрэл зургууд болон түүхийн дурс­галт зүйлүүд хадгалагдаж байна. Ч.Лхам­сүрэн агсны гуайн гэргий С.Цэндсүрэн хэмээх 83 нас­тай налайсан сайхан буурал мянга гаруй км-ийг газраар туулсан хэр нь ажир­сан шин­ж­гүй өвгөнийхөө ну­таг усны­хантай хууч хөө­рөл­дөх нь сэтгэлд дотно санаг­дана. Ч.Лхамсүрэн гуайнх өнөр өтгөн айл юм. Ууган охин Л.Пүрэвсүрэн Монгол Улсад анх удаа мөөг тарьсан урга­мал судлаач аж. Түүний нө­хөр ОХУ-ын Буриадын гавьяат, хүний эмч Цэдэн-Иш гэж хүн байх. Удаахь охин Л.Чулуунпүрэв геологийн төв лабораторид насаараа ажил­лажээ. Найраг­чийн хүү жо­лооч Л.Мягмар­жав, нарийн мужаан Л.Баасан­­­хүү гэсэн уул шиг түшигтэй хижээл хоёр эр байна. Монголын зохиолч, яруу найрагчдын олонхи нь таних Л.Чулуунцэцэг бараа судлаач мэргэжилтэй ч МЗЭ, Мон­голын радиод нэлээд удаан ажилласан гэж байгаа. Чуука эгчийн нөхөр, яруу найрагч Д.Самбал­хүндэв гуайн хүү, Монголын эр­дэм дэлгэрүүлэх нийгэм­лэгийн тэргүүн, доктор С.Хаш-Эрдэнэ энэ айлын хүргэн аж. Москвагийн Олон улсын удирд­­­лага судлалын хүрээлэнгийн эрдэм шинжил­гээний ажилтан тэрбээр тэр­тээ холоос хадмынхаа ойд иржээ. Охин Л.Чулуунчимэг, ШУТИС-ийн Эрчим хүчний сур­гуулийн багш Л.Чулуун­гэрэл нар алс холын Америк тивд амьдардаг, отгон охин Л.Отгончулуун нь Герман улсад сурдаг гээд өнөр энэ айлын үр, ач эдүгээ дөч тавь хүрсэн гэнэ. Аавынхаа ойд зориулж үр хүүхдүүд нь “Хү­рэн морь”-ны Лхамсүрэн” /дурсамжийн/, “Хүрэн морь” найраглал, “Хэрэмний хүү­хэд” гэсэн гурван номыг хэвлүүлснээс гадна нэрэм­жит шагналыг нь бий болгосон байна. Ч.Лхамсүрэнгийн нэ­рэм­жит шагналын анхны эз­дээр Ардын уран зохиолч Т.Галсан, Ш.Сүрэнжав, Д.Пүрэв­дорж, Д.Нацаг­дор­жийн нэрэмжит шагналт яруу найрагч С.Оюун, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ж.Баяр­­­­­жаргал тэргүүтэй уран бүтээлчид тодорлоо. Найраг­чийн гарын үсэг бүхий тэмдэг­лэлийн дэвтэр, үзгийг төрсөн нутгийнх нь зон олонд бэлэг­лэхэд хүмүүс их л бэл­гэшээж байв. Бэсрэг наа­дамд гур­ван насны морь уралдсанаас С.Дэлэгнямын хүрэн азарга, Ц.Саран­баатарын буурал морь, Б.Батын хул даага түрүүлэв. 64 бөх барилдаж аймгийн арслан Р.Дамдин түрүүлж, аймгийн начин Б.Мөнх­­бат үзүүр­­лэснээр сай­хан наадам өндөрлөсөн юм. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, найрагчийн нутгийн зах Хэр­сэнгийн шаргал талд очих үес жаргах нарны наа­гуурх улаан үүлс хурдалж яваа морины дүрс урлан байсныг харсан хүмүүс гэрэл зургийн хальснаа буулгаж авцгаасан билээ. Нутгийн хүндэтгэлийн цэнгүүн дээр МЗЭ-ийн бүрэн эрхт төлөө­лөгч, яруу найрагч С.Оюун эгч “Хорвоод ганцхан ээждээ” дуугаа дуулж, “Үнсье, чамай­гаа үнсье” хэ­мээн “нялхрав”. Бөөнцагаан нуурын уснаа өдөржин “хун, галуу” болц­гоосон хүмүүс хийморьлог найрагч Жа.Бая­раагийн
“Таван сарын цэцэгс
Хайр дурлалаас уйдахад
Таана хөллөх харгуй нь
Туйлын цагаан туяатай
Бүлэн цүлэн хаялгатай
Бөөн цагаан нуур аа
Бүртэн алсаас бараатай

Амраг насны дүр ээ…”
гэж унших аргилхан аялгуунд ховсдуулан ахуй цаг дор үдшийн тэнгэрийг баясгаж хур бороо хөллөв л. Буцахын цагт буудалласан цэцэр­лэ­гийн адраас дусаал хонон өн­­жин под подхийж, найраг­чийн ус нутгийнхан “13 жил ороогүй ариун хур ивлэв” хэмээн бэлгэшээв. Таван сарын цэцэгс зулгарч одсон ч таана хэнзлэх намар ард түмний найрагч хүүгээ дур­сан сана­гал­зах говь нутгийн ялдамхан зун болж байгаа нь тэр ажгуу.

Л.Батцэнгэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан