gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрүүл мэндийн яамыг шүүхэд өгье

Эрүүл мэнд
2013-08-13
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2013-08-13
 Эрүүл мэндийн яамыг шүүхэд өгье

Монгол хүн бүр амьд явах эрхтэй. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн хамгийн гол заалт. Мөн “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”.

Энэ ч бас Монгол Улсын Үндсэн хуулийн үнэ цэнэтэй заалт. Гэхдээ хэрэгжих нь ховор үнэ цэнэгүй заалт. Төр, иргэн хоёрын эрх ашигт огтлолцол гэж байхгүй болсон болохоор арга ч үгүй. Тэр дундаа Эрүүл мэндийн яам нь яам шиг яам байж, эмч нар нь эмч шиг эмч байж дөнгөхгүй байгаа учраас тэр. Иймд энэ салбарыг бүхэлд нь биш юм гэхэд Эрүүл мэндийн яамыг шүүхэд өгөх иргэн хүний хүсэлт олон байгааг уламжилъя.

Учир нь “Эмч нарт гомдож байна” гэсэн жирийн иргэний гомдлыг тоолж барахааргүй болчихсон байна. “Эмнэлгийн бараа хараад л нэг үхэхиймсан” хэмээн итгэл найдварын сүүлчийн галаа тэндээс асаадаг ахмадууд өнөөдөр “Зүглэх газар биш болсон байна лээ. Эндээ л үхэх минь” гэдэг болчихож.

Тулгар биетэй бүсгүйчүүд амар тайван төрөх тухайгаа бус харин эмч нарыг аятайхан шиг аргалах тухай л боддог боллоо. Хүүхдэд вакцин хийх сургаар эцэг, эхчүүд баярлах бус харин айдаг болж байна. Үүнд өнөөдөр хэн буруутай вэ.

Эмнэлгийн орон дээр бус чийгтэй шалан дээр хэвтэцгээж, эмчлүүлэх төдийд суурь өвчин дээрээ ханиад авч гарах нь уламжлал болчихоод байхад Эрүүл мэндийн яам юу хийв. Энэ үнэн асуулт бус асуудал.

Эрүүл мэндийн яамыг шүүхэд өгөх үндсэн шалтгааны ердөө л өчүүхэн илтэс нь. Гомдсон гомдлоос үнэнийг хайх үүднээс дараах баримтыг сөхье.

1.Хоёр хүүхдийн эх Э.Хонгорзул гэх бүсгүй гуравдугаар төрөхөд 2011 онд гурав дахь хүүхдээ хийсвэрээр төрүүлж. Ээж болсон цагаасаа хойш тэрбээр байнгын зовиуртай байсаар жилийн дараа хагалгаанд ороход гэдэснээс нь марль гарч ирсэн гэдэг.

Тэрбээр өнөөдрийг хүртэлх бүхэл бүтэн хоёр жил гаруйн хугацаанд цаг үргэлж эмнэлгээр явж, өдгөө өвчний улмаас сэтгэцдээ өөрчлөлттэй болж, байнгын хэвтэрт орчихсон байгаа. Энэ мэдээлэл хэвлэлээр ил болсон даруйд Эрүүл мэндийн яамнаас уламжлал ёсоор “Бид анхаарал хандуулна” гэж мэдэгдсэн ч төдий л ач холбогдол өгөхгүй байгааг ар гэрийнхэн нь мэдээлсэн.

Тэр ч битгий хэл хариуцлага алдаж, гэдсэнд нь марль үлдээсэн эмч, сувилагч нар цалингаараа торгуулсан төдий хариуцлага хүлээж, гуравдугаар төрөхийн Ерөнхий эмч Д.Бат-Очир энэ талаар хэнэг ч үгүй “Эмнэлгийн практикт байдаг л зүйл” гэсэн яриаг өгч байв.

2. Энэ оны нэгдүгээр сард мөн л төрөхийн хүндрэлээр хоёрдугаар төрөхөд Г.О гэх 21 настай бүсгүй нас барсан. Түүнийг төрөхөөсөө хорь гаруй хоногийн өмнө ус нь гарч эхэлсэн тул түргэн дуудаж, II төрөхөд очиход “Зүгээр” хэмээн буцааж. Улмаар хоёр хоногийн дараа ирэхэд нь “Хүндрэлтэй төрөлт” гэж оношлон Эх, хүүхдийн үндэсний төвд хүргэсэн бөгөөд сэхээнд оруулж их удалгүй хийсвэрээр төрүүлсэн гэдэг.

Гэсэн уг эх зургаа хоногийн турш зовиуртай байгаагаа хэлж байсан ч эмч нарынх нь зүгээс “Угаасаа ийм хүндрэл байдаг” гэдэг тайлбар тавьсаар мөнөөх бүсгүй зургаа хоногийн дараа хорвоогийн мөнх бусыг үзсэн тухай ээж нь хэвлэлд яриа өгч байсан юм.

3. Ердөө арав хоногийн өмнө мөн л нэгэн эмгэнэл мэдээ хэвлэлээр гарсан. Тэрхүү мэдээлэл бол өнгөрсөн долоодугаар сарын 27-нд Клиникийн нэгдүгээр амаржих газарт төрж хүүтэй болсон 25 настай бүсгүй хоёр хоногийн дараа нас барсан тухай юм.

Ямар ч хүндрэлгүй төрсөн бүсгүй эмнэлгээс гэртээ гарсан даруйдаа ухаан алдатлаа халуурч, улмаар эмнэлэгт хүргэгдээд сэхээ авалгүй байсаар нас барж. Эмнэлгийнхэн шалтгааныг нь “Уучлаарай саванд нь бохир орсон байна. Өнгөрчихлөө” гэх хоёрхон өгүүлбэрээр тайлбарласан.

Зөвхөн төрөхийн хүндрэл гэхэд үүгээр зогсохгүй. Наад зах нь, эмч нарын цайны цагийг дуусахыг хүлээж цөхрөнгөө барсан бүсгүйн үхлээс эхлээд олныг дурдаж болно. Мөн сүүлийн үед вакцинтай холбоотой гомдол ихээр гарах болсон.

Вакцин хийлгэх гэж байгаа хүүхдэд ном журмынх нь дагуу үзлэг хийж, сайтар нягталж оношилж, шалгаагүйн улмаас хөлгүй болсон хүүхэд ч бий. Тэгэхэд энэ бүхэнд Эрүүл мэндийн яам нэг удаа ч болов уучлал гуйж байл уу. “Захиргааны арга хэмжээ авах үүрэг өгсөн. Цалингийн хувиар торгох уу, эсвэл ажлаас халах уу гэдгийг эмнэлгийн дарга нь мэднэ” гэх тайлбараасаа өөр үг, өгүүлбэр унагасан тохиодол бий юу.

Цаашлаад Эрүүл мэндийн яамны удирдлагууд ядаж л Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг эмнэлэг хэвээр нь авч үлдэхийн тулд юу хийсэн билээ. Төрөх нь ачааллаа дийлэхгүй байхад, Түлэнхийн төв хувийн эмнэлгийн өрөөсөн бөөрөнд өдөр хоногийн өнгөрүүлж байхад, Гэмтлийн эмнэлэг аль хэдийн ачааллаа дийлэхээ больчихоод байхад шүү.

Тэр ч битгий хэл Хавдар судлалын үндэсний төвийн хавдрын туяа эмчилгээний аппарат эвдэрчихээд байхад цаг тухайд нь засуулж дөнгөж байгаа билүү. Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн сувилагч нар ургийн зүрхний бичлэгийг хийхийн тулд эвдэрхий аппаратаа хажуу хавиргаас нь цохин байж ажиллуулдгийг Эрүүл мэндийн сайд ер нь мэддэг юм уу...

Энэ бүхэн ердөө л зах зух нь. Эрүүл мэндээ хамгаалуулах ёстой монгол хүн бүрийн өмнөөс Эрүүл мэндийн яамыг шүүхэд өгөх үндсэн шалтгааны нэг хэсэг нь. Эрүүл мэндийн яам байлаа гээд эдгэрсэн өвчтөнийх нь тоо сэтгэлээ өвчлүүлсэн хохирогчдын тооноос хэтэрч гарах эсэхийг мэдэхгүй юм.

Ийм учраас Эрүүл мэндийн яамыг шүүхэд өгье. Эрүүл мэндийн яам нэр төрөө боддог бол жирийн сэтгүүлчид иргэдийнхээ төлөө бичиж, нийтэлдэг гэдгийг дашрамд нь сануулъя. Салбараа өөд нь татаж хүчрээгүй байж сайн нэрийг олно гэж байхгүй шүү дээ, сайд аа.

Г.Отгонжаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан