gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     6.18
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 20
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Парапроктит нь бохироос үүдэлтэй өвчин

Эрүүл мэнд
2014-04-10
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2014-04-10
Парапроктит нь бохироос үүдэлтэй өвчин

Сүүлийн үед бага насны хүүхдүүд парапроктит хэмээх өвчнөөр өвдөх болжээ. Эцэг, эхчүүдэд энэ өвчний талаарх ойлголт байдаггүйгээс өвчнийг улам хүндрүүлэх тохиолдол элбэг байна гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Энэ тухай Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын ерөнхий эмч Д.Мөнхжаргалаас тодрууллаа.

-Бага насны хүүхдүүд дунд, ялангуяа нярай хүүхдүүд парапроктит өвчнөөр өвчлөх явдал элбэг байна гэж сонссон. Энэ юунаас болж үүсдэг өвчин бэ?
-Энэ өвчлөл нярай хүүхдүүдэд элбэг тохиолдож байна. Ямар учиртай өвчлөл вэ гэхээр хошного орчмын зөөлөн эдийн булчирхайнууд байдаг. Тэр булчирхайнууд тусгай шүүс ялгаруулах, бактераас хамгаалах үүрэгтэй байдгаас булчирхайнуудын үрэвслээс болж хошного орчмын зөөлөн эдэд буглаа үүсэхийг парапроктит буюу хошного орчмын буглаа гэж үздэг. Өвчлөлийн шалтгаан нь олон янз. Тухайлбал, том хүмүүсийн хувьд шулуун гэдэсний салстын бүрэн бүтэн байдал алдагдах, янз бүрийн халдвар авах, тухайн хүний биеийн дархлаа муудах олон шалтгаантай. Мөн хувийн ариун цэвэр муу байгаагаас тодорхой хувь нь өвчилж байгаа юм.

Туршлагаас харахад бага насны 10 хүүхэд тутмын 1-2 нь парапроктиттой байна.

-Хүүхдүүдийн дунд энэ өвчлөл нэмэгдэж байгаа гол шалтгаан нь юу вэ?
-Манайд энэ талаар хийсэн тоймтой судалгаа байхгүй. Гэхдээ туршлагаас харахад бага насны 10 хүүхэд тутмын 1-2 нь парапроктиттой байна. Хүүхдүүдийн хувьд, өвчлөл ихсэж байгаа нь төрөлт их байгаатай холбоотой юм. Нөгөө талаар, живхний хэт их хэрэглээнээс үүдэж байгаа гэж зарим эмч үзэж байна. Гэхдээ живх их хэрэглэдэг барууны орнуудад энэ өвчин цөөн байдаг. Тиймээс живхний хэт их хэрэглээнээс бус буруу хэрэглээнээс үүдэж байгаа гэж үзэж байгаа юм. Хүүхдүүдийн хошногоных нь байрлалаас хамаараад дахилт нэлээд өндөртэй байдаг. Өөрөөр хэлбэл дахиад буглаа үүсдэг. Тэр буглаа нь нүх болж үлдээд үе, үе сэдрээд идээ гараад, үе үе намжаад байгаа юм.

-Энэ талаар хийсэн судалгаа байхгүй гэлээ. Энэ сүүлд гарч ирсэн өвчин юм уу?
-Үгүй. Дээр үед ч байсан өвчин. Гэхдээ сүүлийн таван жилийн дотор эрс ихэссэн болохоор хүмүүс анхаарч эхлээд байгаа юм.

-Хүүхэд энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд эцэг, эхчүүд хаана, хэнд хандах вэ. Энэ талаар зөвлөгөө өгөөч?
-Үүнийг зөвхөн Улаанбаатар хотод ЭХЭМҮТ-ийн ерөнхий мэс заслын тасагт оношлож, эмчилж байна. Учир нь хүүхдийг ерөнхий унтуулгатайгаар буглааг нь нээж, мэс заслын тасагт 3-4 хоног хэвтүүлж эмчилдэг юм. Ихэвчлэн хүүхдийг энэ өвчнийг туссан байхыг эцэг эхчүүд нь анзаардаггүй. Мэдээд ирлээ гэдэг боловч тэр нь буглаад, идээлээд долоо, найм хоночихсон байдаг.

- Гэрийн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Нэгдүгээрт, хувийн ариун цэврийг дээд зэргээр сахих хэрэгтэй. Чанартай сайн живхийг стандартын дагуу хэрэглэх хэрэгтэй. Өвчилж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 1-6 сартай хүүхдүүд байна. 10-аас дээш насны хүүхдүүдэд бага тохиолдож байна. Тиймээс эцэг, эхчүүд бие зассаных нь хүүхдээ дараа сайтар угааж цэвэрлэж, биеийнх нь бүх хэсгийг шалгаж байх нь зүйтэй. Энэ өвчин халдварлаж дамжихгүй учир хүүхдийнхээ биеийн дархлааг сайжруулж, чийрэгжүүлэх хэрэгтэй.

Г.Жаргалмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан