gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өмнөд Солонгосын усан онгоц хоёр цагийн дотор бүхэлдээ живлээ

Х.Көгершин
Дэлхийд
2014-04-16
3
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 10 минут
2014.04.16

Өмнөд Солонгост 459 зорчигчтой усан онгоц живжээ

CNN: Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын алба тус улсын баруун өмнөд эргийн ойролцоо "Sewol" усан онгоцонд эвдрэл гарч, живж байна гэсэн аюулын дохиог орон нутгийн цагаар 09.00 цагийн үед хүлээн авчээ. Тус онгоцонд сууж явсан нийт хүний тоо 459 юм.

Дуудлага хүлээн авсны дараа аврах багийнхан усан онгоц руу хөдөлсөн байна. Өмнөд Солонгосын аюулгүй байдлын яамнаас мэдээлж буйгаар одоогоор 164 хүнийг аварчээ.

Тус улсын Ёнхап агентлагийн мэдээгээр усан онгоцонд сууж явсан зорчигчдын 320 нь ахлах сургуулийн сурагчид байсан юм.

Хөлөг онгоц Инчеоны боомтоос Чэжү арлыг чиглэн явж байсан юм. Ослын талаар өөр тодорхой мэдээлэл хараахан гараагүй бөгөөд зорчигчдыг аврах ажиллагаа үргэлжилж байна.

  11 цаг 20 минут
2014.04.16

Живсэн усан онгоцноос бүх сурагчдыг аварсан бололтой

CNN: Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар усан онгоцноос бүх сурагчдыг аварсан бөгөөд эргийн хамгаалалтын албанаас энэ мэдээллийг бататгаагүй байна.

Тус ослын улмаас хоёр хүн амиа алдсан гэж Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын газраас мэдэгдсэн юм.
 
  11 цаг 47 минут
2014.04.16

Далайн усны хэм нь 12.6

CNN: Гэрчүүдийн мэдээлж буйгаар усан онгоцонд гэнэт хүчтэй чимээ гарч, үүний дараа онгоц живж эхэлжээ. Үүний дараа ихэнх зорчигчид далай руу үсэрч эхэлсэн байна.

"Усан онгоц живж эхлэхэд далай руу үсэрсэн. Далайн ус их хүйтэн байсан учир амьд үлдэхийн тулд аврах багийнхан руу сэлж эхэлсэн. Надтай хамт 20 сурагч байсан. Бид бүгд далайн усанд удаан байсны улмаас биеийн дулаанаа алдсан байсан" гэж тус онгоцонд сууж явсан сурагч Lim Hyung Min хэлсэн байна.

Тус далайн усны хэм нь 12.6 бөгөөд ийм нөхцөлд хүн ойролцоогоор хоёр цаг амьдрах чадвартай юм.

  12 цаг 49 минут
2014.04.16

Хохирогчдын ар гэрийнхэн эрх баригчдад хандана

Аврах ажиллагаанд 34 усан онгоц, 18 нисдэг тэрэг, түүнчлэн нэг байлдааны хөлөг онгоц оролцож байгаа юм.

Ёнхап агентлагийн мэдээлснээр усан онгоцны сүйрлийн шалтгаан нь одоо ч тодорхой бус байгаа юм.

Харин зарим эх сурвалж цаг агаарын хүнд байдлаас болсон гэж үзэж байна.

“Sewol” онгоцонд сууж явсан сурагчдын эцэг эх нь цуглажээ. Тэд эрх баригчдаас тус онгоц яагаад цаг агаарыг үл хайхран далайд гарсан талаар асуултад хариу өгөхийг шаардаж байна.

  15 цаг 30 минут
2014.04.16

Хоёр хүн амиа алдаж, 293 хүн сураггүй алга болжээ

Аврах багийнхан өнөө өглөө Өмнөд Солонгосын баруун өмнөд эргийн ойролцоо живсэн усан онгоцны зорчигчдыг аврахаар хичээн ажилласаар байна.

Онгоц живэхээс өмнө далайн ус руу үсэрч амжсан 164 зорчигчийг аварч чаджээ.

Ослын улмаас нэг сурагч, 22 настай эмэгтэй амиа алдсан нь тогтоогдоод байгаа юм. Түүнчлэн 293 хүн сураггүй болсон талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Эрх баригчид өмнө нь 368 хүн аврагдсан гэж зарласан хэдий ч дараа нь алдаа гарсан гэж хүлээн зөвшөөрсөн байна.
 
  17 цаг 16 минут
2014.04.16

Өмнөд Солонгосын усан онгоц хоёр цагийн дотор бүхэлдээ живлээ

“Sewol” усан онгоц цагт 13 км-ийн хурдтайгаар далайн 30 метрийн гүн рүү хоёр цагийн дотор живжээ. Аврах багийнхан орон нутгийн цагаар 17 цагаас эхлэн живсэн онгоц руу нэвтэрч, сураггүй болсон зорчигчдыг хайхаар болсон гэж Yonhap агентлаг мэдээлэв. Яг одоо тус улсад 18 цаг өнгөрч байгаа юм.

Эрх баригчид сураггүй болсон зорчигчдыг олохын тулд Засгийн газраас бүхий л нөөц, эх үүсвэрээ ашиглана гэжээ.

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд амьд үлдсэн зорчигчдын мэдээлснээр усан онгоц гэнэт живэхээс өмнө хүчтэй чимээ гарчээ. Усан онгоц чулуу эсвэл өөр хөлөг онгоцтой мөргөлдсөн байж болзошгүй гэж таамаглаж байна.

  17 цаг 55 минут
2014.04.16

“Sewol” усан онгоц өтгөн манантай байсны улмаас Инчеоны боомтоос хуваарьт цагаасаа хоцорч хөдөлжээ

459 хүнтэй “Sewol” усан онгоц өтгөн манантай байсан учир Инчеоны боомтоос өчигдөр орой хуваарьт цагаасаа хоцорч хөдөлжээ. Өнөөдөр үдээс хойш Чэжү аралд хүрэх ёстой байжээ. Зорчигчдын дийлэнх нь болох ахлах сургуулийн сурагчид дөрвөн өдрийн сургуулийн аялалд явж байсан гэнэ.

“Sewol” онгоц Инчеон, Чэжү хооронд долоо хоногт хоёр удаа зорчдог байжээ. Тус онгоцыг 1994 онд Япон улсад бүтээсэн, 146 метр урт, 22 метрийн өргөнтэй юм. 921 зорчигч, 180 гаруй машин, 152 ачааны чингэлэг тээвэрлэх хүчин чадалтай байсан гэж Yonhap мэдээлж байна.

  18 цаг 51 минут
2014.04.16

Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг живсэн онгоцны зорчигчдын тоог нарийвчлан гаргажээ. Уг хөлөг онгоц 4 өдрийн аялал хийх ёстой байсан юм.  

Усан онгоцонд байсан нийт хүний тоо

459

Энгийн зорчигчийн тоо

89

Багш нарын тоо

15

Хөлгийн багийнхны тоо

30

Сурагчдын тоо

325

Аврагдсан хүний тоо

164

Амиа алдсан

2 /Үүнээс нэг нь багш, нэг нь хүүхэд/

Алга болсон иргэдийн тоо

293

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан