“Үндэсний өгөх өдөр”-ийг улс орон даяараа тав дахь жилдээ буюу өнөөдөр тэмдэглэж байна. Өгөх Өдөр Хөдөлгөөн ТББ нь жил бүрийн энэхүү өдрийг Монгол түмний нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгч, нийгмийн сайн үйлсийг нэгээр нэмэхээр зохион байгуулдаг юм.
Өнөөдөр зохион байгуулагдах олон арга хэмжээний нэг нь “Хүмүүсээ, бие биедээ урам хайрла” challenge буюу олон нийтийг хамарсан үйл ажиллагаа юм. Энэхүү challenge-ыг СГЗ, шог зураач С.Цогтбаяр эхлүүлж байна. Тэрээр өөрийн найз МУГЖ Д.Сосорбарам, С.Цацралт нарыг энэхүү үйл ажиллагаандаа хамруулж тэдэнд урмын үгээ илэрхийлжээ.
Зарчим нь маш энгийн бөгөөд өөрсдийн дотно найз нөхөд гэр бүлийнхэндээ эсвэл огт танихгүй ч хийж бүтээж санаж сэдэж байгаа зүйлийг нь талархан дэмждэг хэн нэгэнд чин сэтгэлээсээ урам дэм хайрласан үнэн зүрхний үгээ илгээхэд л болох юм. Магадгүй хэн нэгэнд таны энэ халуун дулаан сэтгэл сэргээх үг яг одоо ч хэрэгтэй байж болно. Үнэндээ бид хамгийн дотно хүмүүстээ чин сэтгэлийн үгээ тэр болгон хэлж чаддаг бил үү?
“ХҮМҮҮСЭЭ, БИЕ БИЕНДЭЭ УРАМ ХАЙРЛА” CHALLENGE
Товч журам
Хэн нэгэн танд насан туршдаа ч мартамгүй, үе тэнгийн хэддээ бүү хэл үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх ач тус хийж, урам хайрлаж байсан л биз ээ. Тэгвэл Өгөх Өдөр танд үүнийгээ ил тод зарлан, урам хайрладаг тэрхүү эрхэмүүдийг алдаршуулан урамшуулах боломжийг олгож байна. Нэгэндээ сэтгэл санааны болон эд материалын урам хайрлагч нарыг нэрлэн тодруулах энэхүү challenge-ын гинжин хэлхээ цаашаа үргэлжлэн, үл зогсох ёстой.
Зарлах хугацаа
Аравдугаар сарын 30-аас эхлэн үргэлжилнэ
Хаагуур зарлах
Өгөх Өдөр Хөдөлгөөний Facebook, Twitter болон хувь хүмүүсийн хуудсаар
Хэрхэн постлох
Facebook.com/uguhudur хуудас, өөрсдийн Facebook Twitter хуудсаар
Журам
- Бүх насныханд нээлттэй
- Урам хайрлах хоёр хүнийг сонгон авч, нэр усыг нь дурдаж текстээр болон видео бичлэгээр хэлэх зүйлээ хүргэнэ.
- Урмыг хүлээн авсан хүн цааш нь хоёр хүнийг сонгон авч мөн адил цааш үргэлжилнэ.
- Урам авсан хүн рүүгээ эргүүлэн хандаж болохгүй.
Мэндчилгээнд тавих шаардлага
• Олон нийтэд нээлттэй байх
• Бичвэрийн урт нь 200 хүртэл буюу А4 бичгийн цаасны хэмжээгээр 1-2 хуудас
• Бичлэгийн урт нь 10 минут хүртэл байх
• Заавал өөрт тохиолдсон бодит түүх дээр тулгуурласан байх.
• Хэн нэгний бүтээлээс хуулбарласан зэрэг зохисгүй үйлдэл гаргасан тохиолдолд хувь хүн өөрөө хариуцлагаа үүрнэ.
Хайртай дотно хүмүүстээ чин сэтгэлийн урмын үгээ харамгүй хайрлах
та бүхэндээ амжилт хүсье.