Монголын сагсан бөмбөгийн лигийн дөрвөн удаагийн аварга “SBL Хасын хүлэгүүд” клубын 10 жилийн ой тохиож байна. 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус клуб АНУ-ын "USA Eagles" багийг урьж, энэ сарын 25, 26-нд нөхөрсөг тоглолт зохион байгуулахаар болсон юм.
Үүнтэй холбогдуулан халз тоглолтыг зохион байгуулагч, Лигийн дөрвөн удаагийн аварга, шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогт, 361 градус брэндийн төлөөлөгч, Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч М.Амаржаргал, шигшээ багийн тамирчин Д.Дэлгэрням, Т.Санчир, Хасын хүлгүүд багийн туслах дасгалжуулагч Д.Пүрэв зэрэг хүмүүс мэдээлэл хийлээ.
Энэхүү нөхөрсөг тоглолт нь тус клубын 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Үүнээс гадна энэ онд зохиогдох Инчеоний Азийн наадмын өмнөх, анхны сорилт тэмцээн маягаар зохион байгуулж байгаа гэнэ.
"USA Eagles" баг нь АНУ-ын NCAA-гийн нэгдүгээр дивизионы 10 тоглогчдоос бүрдсэн аж.
Нөхөрсөг тоглолтын шигшээ багийн бүрэлдэхүүнд баг болгоны төлөөллөөс нийт 18 тамирчин байгаа гэнэ. Тэдгээрээс дурдвал Хасын хүлэгүүд багаас Б.Билгүүн, Т.Санчир, О.Сэргэлэн, З.Дэлгэрням, М.Бадрах зэрэг, Харцага багаас Б.Одбаяр, П.Болортулга, Г.Баттөр, Б.Дорждамба, Танан гарьд багаас Ц.Азбаяр, О.Ууганбаяр, Б.Мөнхболд, Гурван дэлгэр багаас Г.Цэнгүүнбаяр зэрэг тамирчид нөхөрсөг тоглолтын бэлтгэлдээ гараад байгааг дасгалжуулагчид хэлсэн юм.
10 жилийн ойн хүрээнд хийж байгаа ажлуудаас товч танилцуулахад Алдарт Майкл Жорданы сагсан бөмбөгийн академитэй албан ёсны гэрээтэй ажилладаг "Хүлгүүд" багийн зүгээс энэ жил хоёр дахь жилдээ 10-18 насны хүүхэд залуучуудыг сургалтад явуулахаар болсон гэнэ.
Түүнчлэн хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Эх нялхсын эрүүл мэндийн төвийн цусны хавдартай хүүхдийн тасгийг тохижуулах, хэрэгцээтэй зүйлийг нь авч өгөхөөр төлөвлөөд байгаа аж.
“USA Eagles” багийн ерөнхий менежер Люк Сайммонс, ерөнхий дасгалжуулагч Жон Яакус, туслах дасгалжуулагч Жо Маззулла, Зек Малотр болон 10 тоглогч өнөөдөр Улаанбаатарт хөл тавьж байгаа.
"USA Eagles" баг нь 25-ний өдөр Хасын хүлгүүд багтай, харин 26-нд Монголын шигшээ багтай тоглох бөгөөд дээрх тоглолтууд Спортын төв ордонд болно.
Тус тоглолтын үеэр сонирхолтой, олон гэнэтийн бэлэг хүлээж байгаа хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа.