Солонгосын олон ангит киног манай охид бүсгүйчүүд ихэд сонирхон үздэг. Дээхнэ үед гарч байсан “Гэр бүл” киноны Тэ Жү-гийн дүрээрээ монголын үзэгчдийн танил болсон Солонгосын алдарт жүжигчин Ча Ин Пё манай улсад иржээ.
Солонгосын EXFL компани аав хүү хоёрын талаарх киноны зураг авалтыг манай улсад хийж байгаа гэнэ. Тэгэхдээ бүр МоАХ-ны байранд зураг авалт нь явагдаж байна. Мөн Өвөрхангайн Хархоринд зарим нэгэн зураг авалтыг нь хийсэн юм байна. Киноны талаар мэдээллийг ихэд нууцалж байна.
Юутай ч киноны аавын дүрд жүжигчин Ча Ин Пё тоглож байгаа юм байна. Киноны зураг авалт энэ сарын 30-нд дуусах гэнэ.
О.Ариунбилэг