Бавуугийн Амаржаргалынх Даландавхарын оршуулгын газартай хаяа нийлэн хойд захад нь байдаг. Эднийх Чингэлтэй дүүргийн XII хороо, Булгийн 17 дугаар гудамж, 805Б тоот хэмээх албан ёсны хаягтай ч хашаагаа хатгаж хараахан амжаагүй.
Амаржаргал таван настай Галбадрах, гурван настай хүү Жавхаагийн хамт гурвуулаа амьдарч байна. Хөвгүүдийн ээж нь байдаг ч гэрээсээ яваад сар гаруйн хугацаа өнгөрчээ. Амаржаргал эхнэрээ гэртээ авчрах гэж араас нь хөөцөлдсөн ч сэтгэцийн эмгэгтэй эхнэр нь өөр хүний эрхэнд орчихоод хүүхдүүддээ очиж чадахгүй байгаа гэнэ.
Амаржаргал эхнэртэйгээ зургаан жил хамт амьдарсан бөгөөд таван жилийн өмнө анхны хүү Галбадрах нь төрж, түүнийг аав болгож баярлуулжээ. Хоёр жилийн дараа удаах хүү Жавхаа нь төрлөө.
Эрхэлсэн тодорхой ажилгүй учир дутаж, дунддах үе байх ч элэг бүтэн дөрвөн халуун амь сайхан амьдарч байв. Ээж нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг бөгөөд СЭМҮТ-д очиж сардаа нэг удаа тариа хийлгэдэг аж. Угийн номхон даруу тэр хүний үгнээс гардаггүй.
Эрэгтэй нь эхнэр хүүхдээ хаяад явдгаас эх хүн гэр бүлээ орхисон тухай дуулаагүй юм байна гэж хүмүүс хэлдэг л юм гэж тэр санаа алдана.
Гэтэл урьдын танил Е.Ганбаатар гэх хүн ээжийг нь авч яваад гэр рүү буцаахаа больжээ. Энэ гурван эр хүнд ийм явдал анх удаа тохиолдож буй юм биш. Ээж нь хэд хэдэн удаа гэрээсээ явсан ч хэсэг хугацааны дараа энэ гурвыгаа санасаар буцаад ирдэг гэнэ.
“Манай эхнэр хэдийгээр сэтгэцийн эмгэгтэй ч эх хүн хүн. Хоёр хүүгээ санаж л байгаа. Даанч цаад хүн нь явуулахгүй байна” гэж Б.Амаржаргал ярина. Эрэгтэй нь эхнэр хүүхдээ хаяад явдгаас эх хүн гэр бүлээ орхисон тухай дуулаагүй юм байна гэж хүмүүс хэлдэг л юм гэж тэр санаа алдана.
Хоёр хүү нь ээжийгээ санаж, бага нь орондоо шээх болсон тул аав нь аргаа барж, харьяа Цагдаагийн хэлтэстээ хандаж учир байдлаа хэлжээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэсэгт тэр эхнэрийг нь явуулахгүй байгаа өдгөө 57 настай Е.Ганбаатарын эсрэг гомдол гаргасан байна.
Цагдаа нар түүнд “Энэ хүнээ олоод ир” гэсэн шаардлага тавина. “Хаана байгааг нь би мэднэ л дээ. Сансарын 27 дугаар байранд орцны жижүүр хийдэг. Хаягийг нь хэлээд байхад цагдаа нар хөдлөхгүй юм” гэж гомдоно.
Гэрт эмэгтэй хүн байхгүй болохоор орон зай нь үгүйлэгдэнэ л дээ. Халуун цай, гал хөс тэднийд алга. Гэхдээ Амаржаргал сайн аав.
Амьдралд дутагдах гачигдах зүйл байх ч юугаар ч үл орлох аавын хайраар тэднийгээ дутаагаагүй. Үг хэл хурц тод, сэргэлэн цовоо хөвгүүдийн нүдэнд гуниг суугаагүйд баярлав. Хэдийгээр тэд ээжийн хайр, эд бараагаар дутсан ч эцгийн хайранд бөмбөрч буй нь илт.
Амаржаргалын бие сайнгүй. Түүнийг эмч эмнэлэгт хэвтэхийг зөвлөсөн ч хоёр хүүгээ орхих аргагүй тул эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа. Зүрхний өвчтэй, хааяа татаж унадаг ч би хоёр хүүгийнхээ төлөө амьд явах ёстой гэв. Том хүү Галбадрах нь ухаан сууж, хэрсүүжжээ.
Дүү шигээ “Ээжийгээ санаад байна” гэж уйлахгүй, аавынхаа мөөмийг барихгүй. Харин өөрт нь байгаа хамгийн том итгэл найдвар болсон аавдаа “Та битгий өвдөөрэй, үхэж болохгүй шүү” гэж байнга сануулна. Үнэндээ хоёр гартаа хөвгүүдээ хөтөлсөн энэ аавд үхэх эрх үгүй.
Б.Амаржаргал: Хоёр хүүгээ эрдэм номтой, сайн хүн болгох нь миний хүсэл
Тэднийх дүүгийнхээ авч өгсөн эсгий гэрт зургаан жил амьдарчээ. Зуны бороонд норсоор гэрийн давхарга муудаж байна. Нөгөө талаас хүн бүл муутай манайх шиг айлд байшин л зүгээр юм байна. Би байшин бариулах бодолтой байгаа гэж ярив.
XII хорооны Засаг дарга Эрдэнэчимэг түүнийг дэмжиж, газар өгчээ. Удахгүй газрын гэрчилгээ гаргуулж өгнө гэсэн байна.
Та архи уудаггүй биз дээ? гэж асуухад, “Би архи их уудаг байлаа, одоо больсон. Хоёр хүүхдээ эрдэм номтой, сайн хүн болгох нь миний хүсэл” гэв. Хорооны дарга Эрдэнэчимэг том хүүг гэрийнх нь ойролцоох 154 дүгээр цэцэрлэгт оруулж өгсөн гэнэ.
Том хүү Галбадрах нь цэцэрлэгийн бэлтгэл ангид сууж, бичих дадалд суралцаж байна. Аав нь хүүгийнхээ дүрс зурсан дөрвөлжин шугамтай дэвтрийг үзүүлэв. Аавынхаа бичиж өгсөн тоо, гурвалжин, дөрвөлжин дүрсийг хүү цэнхэр үзгэн балаар дуурайлган бичжээ.
Амаржаргал “Миний хүүхдүүд эрүүл саруул, сэргэлэн цовоо. Саяхан бага хүү халуурахад нь өрхийн эмчдээ үзүүллээ. Эмч “Хүү ханиад, хатгаа тусаагүй эрүүл саруул байна, санаа зовох хэрэггүй” гээд намайг хүүхдүүдээ сайн харж байгаа гэж магтсан” гэж ярилаа.
Өдөрт 3000 ширхэг сав цуглуулбал 5000-6000 төгрөгтэй болчихно
Б.Амаржаргал анх НЗДТГ-ын дэргэдэх ТҮК-д ажиллаж байгаад том хүүгээ төрснөөс хойш амьдралын шаардлагаар ажлаасаа гарчээ. Түүнээс хойш гадуур явж хуванцар сав цуглуулан мөнгө болгож, хоногийн хоолоо залгуулж байгаа.
Өдөрт 3000 ширхэг сав цуглуулбал 5000-6000 төгрөг болчихно. Сүүлийн үед хуванцар савны үнэ унаад байна. Нэг кг-ыг нь 350 төгрөгөөр авдаг байсан бол одоо үнэ 100 төгрөгөөр буучихлаа” гэж тэр ярив.
Амаржаргалын сарын орлого нь группийн 115 мянган төгрөг. Мөн хүүхдэд төрөөс сар тутам өгч буй 20 мянган төгрөгөөр хоолоо залгуулдаг. Группийн мөнгө буухад гэртээ 25 кг-ын шуудайтай гурил, гурван кг төмс авдаг. Гурилаа бөөнөөр авч, хүүхдүүддээ гамбир хайрч өгдөг. Гэртээ хөргөгчгүй учир махаа бага багаар авдаг гэнэ.
“Монгол Контент” компанийн HiTone үйлчилгээнээс тавдугаар сард “Хүүхдийн ертөнцөд хөг нэмье” нэг сарын аяныг зохион байгуулж байна. “Мобиком”-ын хэрэглэгчдийн тавдугаар сарын турш HiTone-оос татсан дуу бүрээс 40 төгрөг хүүхдийн төлөө сайн үйлсэд зориулагдах юм.
Энэ аяны хүрээнд манай хамт олон Б.Амаржаргал болон түүний хоёр хүүд 300 мянган төгрөгийн тусламж үзүүллээ. Биднийг очиход бага хүү Жавхаа нь аавтайгаа гэртээ, том хүү Галбадрах нь цэцэрлэгтээ явсан байв.
Гэртээ хоолгүй, хоолны мөнгөгүй байсан тэр багыгаа дагуулан, том хүүгээ цэцэрлэгээс нь авч дэлгүүр явахаар болов. Бага хүү нь чипс, ах нь надад машин авч өгөөч гэсээр тэд өдөр тутмын хоол хүнсээ цуглуулдаг “Хүчитшонхор” зах руу орцгоолоо.
...Амьдралаа гэж. Хүмүүний амьдрал эрээнтэй бараантай, өнгөтэй гэрэлтэй, баяртай гунигтай. Гэр бүлтэй болж хоёр хүүгийн зулай үнэрлэсэн нь Амаржаргалын амьдралын баярт мөч байлаа. Эхийн хайрыг үгүйлж байгаа хөвгүүдийнхээ дутуу сэтгэлийг гүйцээх гэж ганцаар зүтгэхдээ амьдралд сөхрөх үе гардгийг тэр нуугаагүй. Амьдралын нугачаанд бүдэрч бэдэрсэн ээдрээт хувь заяа, борог амьдралын үнэнийг өнгө будаггүйгээр өгүүлэв. Дүгнэлт хийх эрхийг уншигч Танд үлдээе.
Б.Амаржаргалд туслах хүсэлтэй сайхан сэтгэлт хүмүүс GoGo.mn вэбсайтын сэтгүүлч Э.Энхмаагийн 99088550 дугаарын утсаар холбоо барина уу.