gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

7 хоногийн тойм: Дэлхий дахинд

Х.Көгершин
Дэлхийд
2014-10-18
0
Twitter logo
Х.Көгершин
0
Twitter logo
Дэлхийд
2014-10-18

Үндэсний портал GoGo.mn сайтаас тухайн долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлыг тоймлон хүргэж байгаа билээ.

Эбола вирусын шинэ тохиолдол АНУ-д илэрсэн, Ким Жон Ун олны өмнө гарч ирсэн, Apple компани асар их хүлээлттэй байсан шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан гээд үйл явдал арвинтай байлаа.

Ингээд энэ долоо хоногт дэлхийд дахинд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон та бүхэнд хүргэе.
Өнгөрсөн лхагва гарагт технологийн аварга Apple компани цоо шинэ iPad, iMac болон хоёр програм хангамжаа танилцууллаа.Үүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун өнгөрсөн сарын 3-наас хойш анх удаа олон нийтийн өмнө гарч ирсэн. Тэрбээр аравдугаар сарын 14-нд олны өмнө гарсан  бөгөөд шинээр баригдсан хотхонтойтанилцаж, заавар зөвлөгөө өгчээ. Ким Жон Уныг эрүүл мэндийн шалтгааны улмаас олон нийтийн өмнө гарахгүй байгаа гэж таамаглаж байсан юм.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян аравдугаар сарын 12-14-ний өдрүүдэд ОХУ-д айлчилсан. Түүний айлчлалын үеэр БНХАУ болон ОХУ хоёр их гүрнийг холбох байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч” хоолойгоор байгалийн хий нийлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зуржээ.

Энэ сарын  14-нд  буюу мягмар гарагт Хонконгийн жагсаал хүчээ авсан. Цагдаа нар эсэргүүцэгчдийн эсрэг нулимс асгаруулагч хий ашиглан тараахыг оролдож байв. Үүгээр зогсохгүй бүлэг цагдаа нар нэгэн иргэнд гав зүүлгэн, буланд аваачиж бүлэглэн зодсон бичлэг интернэтэд тавигдав.

Каталони улс Испаниас салан тусгаарлах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга ирэх арваннэгдүгээр сарын 9-нд болох байсан ч Испанийн Засгийн газраас энэ шийдвэрийг цуцалжээ.Учирнь Засгийн  газраас тус үйлдэл Үндсэн хуулинд харшилсан үйл дэлгэж үзэж байгаа юм.

Дэлхий нийтийг айдаст автуулж буй эбола өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд Сингапур, АНУ, Их Британийн олон улсын нисэх онгоцны буудлууд үйлчүүлэгч, зорчигчиддоо эбола вирусын үзлэг хийхээр болжээ. Онгоцны буудлуудад зорчигчдын эрүүл мэндийг хянах төхөөрөмж байрлуулжээ.

Сөүл, Пеньяний цэргийн салбарынхны дээд хэмжээний уулзалт Хойд ба ӨмнөдСолонгосын хилийн заагт байрладаг Панмунжом бүс нутагт энэ сарын 15-нд болсон. Өнгөрсөн хугацаанд хоёр Солонгос бие бие рүүгээ газраар болон агаараар гал нээж, Солонгосын хойгийн байдал хурцадсан. Үүнийг шийдвэрлэх боломжит арга замуудыг дээд хэмжээний уулзалтаар хэлэлцсэн.

Дэлхийн томоохон орны удирдагчид өнөөдөр Италийн Милан хотноо болох Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын дээд түвшний  10  дугаар уулзалтад оролцов. Тэд Украины хямрал, Украины зүүн бүс нутгуудад гал зогсоох талаарх өнгөрсөн есдүгээр сард Минскт хийсэн гэрээний хэрэгжилт, байгалийн хий зэрэг олон асуудлуудыг хэлэлцсэн аж.

АНУ-ын Техас мужийн Даллас хотын дахин нэг сувилагч эбола вирусын халдвар авсан нь тогтоогдов. Одоогийн байдлаар АНУ-ын хоёр сувилагч халдвар аваад байгаа бөгөөд тэд энэхүү вирусаар өнгөрсөн сарын сүүлээр амиа алдсан Томас Эрик Данканыг эмчилж байсан юм. Эбола вирусын халдвар авсан хоёр дахь сувилагч Амбер Винсон тус өвчнийг тээж буй нь тогтоогдохоос өмнө онгоцоор зорчсон хэрэг гарлаа. Онгоцонд түүнтэй цуг  132  хүн хамт нисжээ.

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко улсын зүүн бүс нутгууд болох Донецк, Луганск мужид 3 жилийн хугацаагаар онцгой эрх олгох хуулинд гарын үсэг зурлаа. Тус хууль нь гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан