БСШУЯ-ны (хуучнаар) захиалгаар 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн төвд 850 хүний суудалтай Төв халхын дуулалт жүжгийн театр барихаар шийдвэрлэсэн байдаг.
Тендерийг тус яам зохион байгуулж, 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд “Суурь” ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулжээ.
Гэрээний нийт дүн долоон тэрбум төгрөг. “Суурь” ХХК тус онд БСШУЯ-наас 440 сая төгрөгийн санхүүжилт авсан аж. Харин 2012 онд 3.3 тэрбум төгрөг авахаас урьдчилгаа төлбөрийн баталгаа гарган БСШУЯ-наас 1.6 тэрбум төгрөг авсан байна. Гэсэн ч тус компани барилгын ажлаа хийгээгүй тул үлдсэн 1.7 тэрбум төгрөгийг өгөлгүй, улсын төсөвт буцаан татжээ.
Тус компани нийт 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан ч өнгөрсөн оны есдүгээр сард дөнгөж суурийн ажлаа эхэлсэн гэнэ. Ажил ийн удаашралтай байгаа учраас ССАЖЯ-наас “Суурь” компанид аудит оруулжээ. Тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Тулга “Гэрээг сунгаагүй. Төсөв нь шийдэгдээгүй байгаа” гэв. “Суурь” компани гэрээ байгуулснаас хойших гурван жилийн хугацаанд Төв халхын дуулалт жүжгийн театрын барилгыг барих бус харин тус аймагт хайрганы болон бетон зуурмагийн үйлдвэр байгуулсан байх юм.
Тэгвэл “Суурь” гэж чухам ямар компани болохыг товч танилцуулъя. Тус компани нь 1991 онд Улаанбаатар хотод хувьчлагдсан анхны бетон зуурмагийн үйлдвэрийн материаллаг баазад тулгуурлан байгуулагджээ. Эрхэлдэг үндсэн бизнес нь цемент, бетон зуурмагийн үйлдвэрлэл, худалдаа. 2007 оноос улсдаа томоохонд тооцогдох Дарханы хайрганы ордыг ашиглах болжээ. Үүнээс гадна Сэлэнгэ, Дорноговь аймагт шохойн чулууны орд газрыг ашигладаг юм байна. Харин одоо Дундговь аймагт хайрга болон бетон зуурмагийн үйлдвэртэй болоод байгаа.
ТӨВ ХАЛХЫН ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН ТЕАТР 2016 ОНООС НААШ АШИГЛАЛТАД ОРОХГҮЙ НЬ
Театр барих мөнгөөр яагаад хайрга болон зуурмагийн үйлдвэр байгуулсныг “Суурь” компанийн менежер Х.Чинбаяраас асуухад “Дундговь аймагт хайрга, зуурмагийн үйлдвэр огт байхгүй. Тэрийг барьж байж ажлаа явуулахгүй бол гараараа зуурмагаа зуурч болохгүй шүү дээ. Юу ч байхгүй газарт ийм үйлдвэр байгуулахаас өөр аргагүй. Бид барилгын зоорийн давхрын багануудыг хийгээд дууссан. Одоо зоорийн давхар, нэг давхрын хучилтын ажлыг хийж байгаа” гэв.
Тэгвэл театрын барилгыг хариуцан ажиллаж байгаа “Суурь” компанийн инженер Г.Цэдэд-Очироос зарим зүйлийг тодрууллаа.
-Театр барих ажил ямар шатандаа явж байна вэ?
-Бетон зуурмагийн болон хайрга бутлан ангилах үйлдвэр барьж, ашиглалтад оруулсан. Наймдугаар сарын 10 гэхэд 2.4 тэрбум төгрөгтэй дүйцэх хэмжээний бүтээн байгуулалт хийх зорилготой ажиллаж байгаа. 2.4 тэрбум төгрөгийг бид аваагүй. Ажлаа гүйцэтгэж дуусгаад авна. Банкны баталгаагаар банкинд байршуулаад байгаа. Манай компани 2011 оны арван хоёдугаар сард тендерт шалгарч, 2012 оны тавдугаар сараас ажлаа эхэлсэн. Тавдугаар сарын 22-ноос сарын хугацаанд барилгын сууриа ухсан юм. Орон нутагт ашиглаж байсан жижиг карьераас барилгын хайргаа авч, зуурмагаа гараар зуурахаар тооцоолсон. Гэтэл карьераас чулуу аваад, зуураад эхэлтэл чулуу нь барилгын бетоны маркт тэнцээгүй. 250-400 маркийн бетон шаардлагатай байтал орон нутгийн чулуугаар зуурахаар 150 маркаас дээш гарахгүй байсан. Ийм бетоноор барьсан барилга нурах магадлалтай. Иймээс бид орон нутагт хайгуул хийн, стандартад нийцсэн чулууны орд нээж олох хэрэгтэй болж, хотоос геологичид авчран, дөрвөн газар сонгож, шинжилгээ хийлгэн, үйлдвэр байгуулсан. Хайгуул хийсээр 2012 оны наймдугаар сар, хайрга дайрга бутлах үйлдвэр оруулж ирэх гэсээр аравдугаар сар хүргэсэн юм.
Ингээд бид 2012 оныг алдсан. Энэ үйлдвэрээ өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн байгуулаад, долдугаар сард ашиглалтад оруулж, есдүгээр сард барилгын бетон цутгалтын ажил эхэлсэн. Хугацаа алдсан учраас өвлийн технологи, нормыг баримтлан зуурмагийн хатаалгын трансформатор ашиглан, арван хоёрдугаар сар хүртэл бетон цутгах ажлаа хийлээ. 890 шоо метр бетон цутгаад, суурийн ажил дуусаад байна.
-Танай компани хэдэн төгрөгийн санхүүжилт авсан юм бэ?
-440 сая төгрөг л манай дансанд орж ирсэн байдаг. Манайх 2012 онд 1.7, 2013 онд 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт татуулсан.
-Бетон зуурмагийн болон хайрганы үйлдвэрийг театр барих хөрөнгөөр барьсан гэж байсан?
-Үгүй. Бетон зуурмагийн үйлдвэрийг өөрсдийн хөрөнгөөр барьсан. Яамнаас өгсөн 440 сая төгрөгөөр барилгын суурийн ажил хийж, барилгад хэрэглэгдэх цахилгааны асуудлыг шийдсэн. Барилгын ажил саатсан гэж өнгөрсөн жил манайд ССАЖЯ-наас орон нутгийн аудит оруулсан юм. Аудитын дүгнэлтээр 600 гаруй сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн нь тогтоогдсон.
-Театрыг хэзээ ашиглалтад оруулах вэ?
-Уг нь дөрвөн жил барих ёстой барилга. БСШУЯ-тай гэрээ байгуулахдаа “Энэ барилгыг 40 хүн, өдрийн найман цагаар барихад дөрвөн жил шаардлагатай” гэж хэлсэн. БСШУЯ-ныхан “Эхний ээлжинд 2013 оны аравдугаар сар хүртэл гэрээ хийе. Дараа нь нэмэлт гэрээ хийж, хугацааг сунгах талаар ярья” гэсэн. Гэрээнд ашиг лалтад өгөх хугацааг заагаагүй. Хоёр жилийн хугацаанд яагаад ч энэ барилгыг барьж амжихгүй. Үнэхээр шахуу, маш сайн ажилласан тохиолдолд 2016 онд ашиглалтад оруулах боломжтой.
-ССАЖЯ-наас гэрээг сунгасан хэрэг үү?
-Сунгаагүй. Аудитын дүгнэлтэд үндэслэж, гэрээг сунгах эсэхийг шийднэ гэж байсан.
ХСҮТ-ИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ МӨН Л ЗОГСЧЭЭ
“Суурь” компанийн авсан өөр нэг ажил бол Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн өргөтгөлийн барилга.
Сүүлийн үед хорт хавдартай хүн олширч байна. ХСҮТ-өөр өдөрт 180-200 хүн үйлчлүүлдэг. Гэвч өвчилсөн иргэдийг улсдаа ганц байдаг эмнэлэг нь хүлээн авч дийлэхгүйд хүрээд байгаа.
Улсын хэмжээнд хавдрын эсрэг тусламж, үйлчилгээ үзүүлдэг цорын ганц эмнэлэг учраас орон нутгаас зорин ирэгсэд цөөнгүй. ХСҮТ 1982 онд үйл ажиллагаа явуулж эхэлс нээсээ хойш байраа солилгүй, өргөтгөл ч хийгээгүй тул өдгөө ачааллаа дийлэхгүйд хүрээд байна. Өвчтөнүүдэд хэвтэн эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх нөхцөл боломж хязгаарлагдмал байгаа нь эмнэлгийн ачаалалтай холбоотой. Өвчиндөө шаналан эмнэлэг бараадсан ч ор байхгүй гэх шалтгаанаар эмчилгээ ч хийлгэж чадахгүй хорвоогоос буцаж байгаа хүмүүсийн тоог таашгүй. Ачааллыг багасгахаар ХСҮТ-д өргөтгөл барьж эхэлсэн ч одоо ажил нь зогсчээ. Шалтгаан нь хөрөнгө нь шийдэгдээгүйтэй холбоотой гэсэн.
Уг нь энэ өргөтгөл ашиглалтад орвол ХСҮТ-ийн ачаалал 30 хувиар буурах юм билээ. ХСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатар “Өргөтгөлийн барилгын ажил 60-70 хувьтай яваа. Энэ жилийн төсөвт хөрөнгө суулгаагүй гэсэн. 5000 ам метр талбайтай барилгыг “Суурь” ХХК гурван тэрбум төгрөгөөр барихаар болж, 2011 онд ажлаа эхэлсэн юм. 2013 онд ашиглалтад оруулах ёстой ч одоо болтол оруулаагүй л байна” гэж ярьсан бол “Суурь” компанийн менежер Х.Чинбаяр “Энэ оны төсөвт мөнгө суулгасан гэсэн. Тэр санхүүжилтийг хүлээж байна. 2013 онд ашиглалтад оруулах байсан ч анхны зураг нь алдаатай гэсэн шалтгаанаар зураг төсөл нь өөрчлөгдсөн. Үүнийг өөрчлөх гэсээр хугацаа алдсан. Эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил 90 хувьтай яваа” гэлээ.
Э.Эрдэнэцэцэг