gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.28
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэхийг УИХ-ын гишүүд дэмжлээ

Э.Энхмаа
Улс төр
2014-05-27
0
Twitter logo

-Татварын хөнгөлөлт үзүүлбэл аж ахуйн нэгжүүдээс 26 тэрбум төгрөг хэмнэгдэнэ-

УИХ өнөөдөр хуваарьт бус өдөр хуралдаж, Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай Засгийн газрын тавдугаар сарын 13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ.

Уг хуульд жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016.12.31-ний өдөр хүртэл сунгах тухай заалт оруулжээ.

Аж ахуйн нэгжүүдэд тавих татварын хувь хэмжээг нэмэхгүй, хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх  замаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах Гүйцэтгэх засаглалын саналыг УИХ-ын гишүүд дэмжиж байна.

Жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлт чөлөөлөлт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. 2010 онд 7.5 тэрбум, 2011 онд 9.5, 2012-2013 онд 23 тэрбум төгрөгөөр хөнгөлөгдсөн байдаг. 

-Ө.Энхтүвшин: 22 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсны дараа сая ойлгож татвараас чөлөөлөх асуудлыг оруулж ирж байна. Энэ бол оройтсон санаачилга, гэхдээ оройтсон ч чөлөөлсөн нь сайн хэрэг. Монгол Улс 20 жилийн дотор 47 хуулиар 241 хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлсэн байдаг. Ийм хөнгөлөлт үзүүлснийг үр дүнгээр нь тооцсон зүйл байна уу.

-Ч.Улаан: Жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлт чөлөөлөлт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. 2010 онд 7.5 тэрбум, 2011 онд 9.5, 2012-2013 онд 23 тэрбум төгрөгөөр хөнгөлөгдсөн байдаг.  Бид 2014 оны оруулж ирсэн тоног төхөөрөмжөөс татвараа авна гэж тооцож,  төсөвт татварын орлогыг оруулж тооцсон.

Төсвийн тодотгол хийхдээ чөлөөлөгдсөн татварын дүнг нөхөж суулгана. Бүтээн байгуулалтын шинжтэй тодорхой төсөл хэрэгжүүлэх татварын хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж байгаа. Үүний дараагийн хэлэлцүүлгээр томоохон төсөл хөтөлбөрийг хөнгөлөлтөд хамруулах талаар ярилцана.

-Я.Санжмятав: Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн 93 хувь нь  30 хүртэлх хүнтэй байдаг. Төрөөс жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж ажилласнаар жилдээ 4000-5000 ажлын байр шинээр бий болгоно гэж тооцсон ч өнгөрсөн жил 10000 ажлын байр шинээр бий болсон. Энэ бол технологийн шинэчлэл хийсэнтэй холбоотой нэмэгдсэн ажлын байр гэж үзэж болно.

20000 гаруй аж ахуйн нэгж дотор тамга тэмдэг, гэрчилгээтэй ч тодорхой үйл ажиллагаа явуулаагүй компаниуд олон байгаа байх. Үүнд хямралтай холбоотой тоо ч хаалгаа барьсан нь бий.

Г.Баярсайхан: Хэчнээн аж ахуйн нэгж, хэдий хэмжээний хөнгөлөлт эдлэх тооцоо байна вэ?

-Гаалийн ерөнхий газрын дарга Ганбат: 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой, 199-өөс доош ажилтантай байгууллагыг жижиг, дунд үйлдвэр гэнэ гэсэн тодорхойлолт хуульд байдаг. 

1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой, 199-өөс доош ажилтантай байгууллагыг жижиг, дунд үйлдвэр гэнэ гэсэн тодорхойлолт хуульд байдаг.

2013 оны татварын хөнгөлөлт чөлөөлөлт 23 тэрбум төгрөгт хүрсэн. 2014 оны төсөөллөөр 26 тэрбум төгрөгийн хөнгөлөлт гарч болзошгүй төсөөлөл байна. Хэчнээн аж ахуйн нэгж хөнгөлөлтөд хамрагдахыг одоогоор тооцох боломжгүй байна.

Л.Энх-Амгалан: Энэ хууль 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нд хүчингүй болж, өнөөдөр 1.5 жилийн дараа сэргэж байна. 60 мянга гаруй аж ахуйн нэгжийн 45 хувь нь худалдаа үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг. Үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжийг зааг ялгааг яаж гаргах вэ?

-Ч.Улаан: Хууль батлагдсан өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Г.Уянга: Энэ бол маш чухал хууль. Гэртээ нэг, хоёр машинтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг үйлдвэрлэл эрхлэгч болтол төрөөс дэмжих ёстой. Энэ тал дээр төрөөс оочин цоочин бодлого явуулж байна. Ижил төрлийн бараа бүтээгдэхүүн гаалиар оруулж ирвэл Гаалийн албан татварыг өндөр тавих хэрэгтэй гэв.

Эдгээр хуулийг УИХ-ын гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв. УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан