Сүүлийн үед "Анод" банкийг тойрсон асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа ч энэ талаар албаны болон ямар нэгэн эх сурвалжаас тайлбар хийхгүй байгаа билээ. Юутай ч өнөөдрийн байдлаар "Анод"-ын хадгаламж эзэмшигчид ямар нэгэн хохиролгүйгээр хадгаламжаа татах нь татаж, үргэлжлүүлэн байршуулах нь байршуулсаар л байгаа.
Харин "Анод"-ын томоохон болон жижиг зээлдэгчид зээлээ төлөх тал дээр нэлээд хойрго хандаж байгаа талаар "Анод" банкинд Монголбанкнаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчийн багийнхан ярьж байна. Мөн "Анод" банкны хувьцаа эзэмшигчид хувьцаанаасаа ашиг хүртэх, эргэлтэд оруулах тал дээр боломж нь нэлээд хумигдсан учир сэтгэл дундуур байгаа гэнэ.
Тэдний хохирлыг барагдуулж, хувьцааг нь худалдаж авах талаар Монгол-банкнаас шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаараа ч бүрэн эрхт төлөөлөгчийн багийнхан ярьсан юм. Бид "Анод"-ыг тойрсон асуудал дээр ямар бодолтой байгааг нь Эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Энхтайванаас сонирхсон юм.
Тэрбээр 2000-2004 онд Санхүү, эдийн засгийн дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд 20 гаруй жил Австри, герман зэрэг орны төв банкинд ажиллаж, эдийн засаг, банкны тогтолцоо, мөнгөний бодлогын талаар судалсан нэгэн билээ.
-"Анод" банкны асуудал хүнд хэвээрээ байна. Энэ нь юутай холбоотой вэ?
-Банк хүндрэх, дампуурах тохиолдолд хамрах хүрээ нь маш өргөн байдаг. Тиймээс төрийн болон дотоод хяналт маш сайн байх ёстой. Төв банк хяналт сайн тавьж байсан ч зарим нуугдмал зүйл байсан бололтой.
Тухайн банкны дотоодын буюу хувьцаа эзэмшигчдийн хяналыг зохих ёсоор тавьж ажиллах ёстой. Энд зөвхөн Монголбанкыг буруутгаж болохгүй. Шат шатандаа хяналт сайтай байхгүй бол байдал давтагдахыг үгүйсгэхгүй. Монголбанкны хувьд авах ёстой арга хэмжээгээ хугацаанд нь авсан. Германы аудитын компанийн дүгнэлт ч үүнийг нотолсон.
Нөгөөтэйгүүр манай аудитын компаниуд шаардлагын хэмжээнд тэр бүр ажиллахгүй байна. Сүүлийн үед банкуудад гарсан асуудлыг харахад аль алинд нь манай аудитын компаниар шалгуулж баталгаажуулсан байна. Гэтэл тамга дараад л баталгаажуулж байгаа нь мөн л хариуцлагын асуудал. Тиймээс аудитын компаниудыг чанаржуулах , хариуцлагыг нь дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мөн хувьцаа гаргах асуудал шинээр үүсч байна. Хувьцаа гаргаж, нээлттэй худалдаа хийж, хүний мөнгийг төвлөрүүлдэг муу арга бий болж болзошгүй тул үүнд тавих хяналт, шалгалтыг улам чангатгах нь чухал.
-Та Германы аудитын дүгнэлттэй танилцсан уу?
-Би өөрийн биеэр танилцаагүй. Гэхдээ удирдлагын зохион байгуулалт муу, удирдах хүмүүсийн зарим нь зүй зохисгүй асуудал гаргаж, дотоод хяналт шалгалт сулыг далимдуулаад мөнгө шамшигдуулсан байна. Тодорхой хэмжээгээр хямрал нөлөөлсөн нь ч бий. Тухайлбал, хямралын үеэр зарим барилгын болон замын компаниудад өгсөн зээл эргэж орж ирэхгүй байсан нь дээрх хүндрэлд сөрөг нөлөө үзүүлсэн байх.
Анодын дампуурлыг зарлах нь ганц гарц биш
"Монголбанк"-ны зүгээс "Анод" банкны дампуурлыг яаран зарлах нь тийм ч оновчтой арга биш гэсэн байр суурьтай байгаа ажээ.
Энэ талаар тус банкны удирдлагууд ярилцаад, асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлсэний үр дүнд дампуурлыг зарлахаас бусад аргаар асуудлыг шийдэх ёстой гэдэг дээр нэгдсэн байна. Энэ талаар "Монголбанк"-наас Анод банкинд томилогдон ажиллаж байгаа бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргал ийнхүү ярилаа.
-"Анод" банкны дампуурлыг зарлах гэж байгаа гэх юм?
-Банк дампуурлаа гээд хэн дуртай нь хэлдэг зүйл биш шүү дээ. Банкыг өөрчлөн байгуулах маш олон арга байдаг. Нэгтгэн нийлүүлэх, татан буулгах, өөр банкинд худалдах гээд. Зөвхөн дампууруулдаг юм биш.
-Та бүрэн эрх төлөөлөгчийн хувьд энэ бүгдээс алийг нь сонгох гэж байна?
-Ер нь "Анод" банк санхүүгийн хувьд хүнд байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэхдээ харилцаа болон хадгаламжийн гүйлгээ хийгдэж байгаа. Тус банк 400 гаруй ажилтантай байсан бол одоо 220 орчим хүн ажиллаж байна. Нийт 38 орчим салбартай байснаас 13 нь ажилладаг.
-Таныг дахин орон тооны цомхотгол хийх гэж байгаа гэсэн?
-Та бүхэн "Анод" банкны салбаруудаар яваад үзээрэй.. Ямар ажилтай, юу хийж байгаа нь мэдэгдэнэ. Энэ бүгдээс үүдээд хэмнэлт хийх хэрэгтэй байгааг үгүйсгэхгүй.
-Засгийн газар "Анод"-д 40 тэрбум төгрөг өгөх ёстой гэсэн мэдээлэл байдаг?
-Замын тендерээр компаниудад мөнгө зээлүүлсэн нь үнэн. Гэхдээ тэр замаа компаниуд нь гүйцэд хийгээгүй байгаа .Тухайлбал, Лүнгийн зам. Гүйцэтгэсний дараа 40 биш 10 орчим тэрбум төгрөг өгөх ёстой. "Анод"-ын хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж эхэлсэн бөгөөд улс 100 орчим тэрбум төгрөг өөрөөсөө гаргаж олгоод байна. Энэ мөнгөө эргэн төлөгдөх нөхцөлтэй өгч байгаа.
-Ийм хүнд байдалтай байгаа, дээрээс нь захирлууд нь хоригдож байхад яаж эргүүлэн төлүүлэх юм бэ. Манай улсын өмнөө барьдаг олон компани энэ банкнаас зээл авсан гэсэн. Тэд өрөө төлөөгүй байгаа юу?
-Олон компани өртэй байгаа нь үнэн. Одоогийн байдлаар 180 орчим тэрбум төгрөгийн авлагатай. Эдийн засгийн хямралтай байгаа гээд нөгөө компаниудын зээлийн төлөлт муу байгаа юм.
-Ер нь банкийг хэн дампууруулж, албан ёсны шийдвэрийг ямар байгууллага гаргадаг юм бэ?
-Мэргэжлийн хүмүүс судалж үнэлэлт дүгнэлтээ өгсний дараа шүүхэд хандаад, шүүх эцсийн шийдвэрийг гаргадаг юм.
"Анод"-ын гүйцэтгэх захирал Д.Энхтөр хувьцаа эзэмшигчдэдээ захидал илгээжээ
"Анод" банкны талаархи сүүлийн үеийн мэдээлэл ийм байна. Төв банкны удирдлагууд болон "Анод" банкинд томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчдийн баг германы хөндлөнгийн хяналтын байгууллагын хийсэн аудитын дүн шинжилгээг олон нийтэд дэлгэх дургүй байгаа. Мөн сүүлийн үед "Хадгаламж" банк дампуурах нь гэсэн жиг жуг яриа чих дэлсэх болсон. Энэ талаар тус банкны хариуцлагатай албан тушаалтнаас тодруулахад:
-"Энэ ор үндэсгүй яриа байна. Манай банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Тэр байтугай үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлж, дахин хэд хэдэн салбарыг шинээр нээхээр шийдээд байгаа" гэсэн хариултыг өгсөн юм.
"Анод" банкны захирлуудыг саатуулсаар хагас жил болж байна. Тэдний эрүүл мэнд муудаж I, III эмнэлэгт эмчлүүлж байгаа ч батлан даалтад гаргаагүй учир цагдаагийн хяналтад байгаа юм. Тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр хувьцаа эзэмшигчдэдээ хандан захидал ирүүлжээ. Түүний бичсэн захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Анод банкны 35 хувийн хувьцаа эзэмшигчид ээ!
Бид банкаа худал үнэлж, луйвар хийгээгүй гэж хэлэх гэж энэ захиаг бичиж байна. Манай банкны бодит үнэ алдагдлаа тооцоод 30-50 сая ам.доллар гэж бид тооцож байсан. Би үүнийг Нью-Йоркийн хөрөнгө оруулагчтай хийж байсан гэрээ хэлцэлээр баталгаажуулж чадна. Бид та бүгдийн хувьцааг 5000 төгрөг болгоно гэж хичээн зүтгэсэн. Харамсалтай нь доорхи үндсэн шалтгааны улмаас банк төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэлд орлоо.
Өрөө төлөхгүй гэсэн харилцагч нар хар PR-ийг зохион байгуулалттайгаар хийснээс оны эхнээс 90 тэрбум төгрөгийн хадгаламж гадагшилсан.
Дэлхийн болон Монголын эдийн засгийн хямрал, 68 хувийн Гэнэтийн ашгийн татвар зэргээс болоод харилцагчдын хүүгийн орлого, зээлийн эргэн төлөлт муудсан. Барилгын санхүүжилтийн эргэн төлөлт муудсан.
ТУЗ-ийн гишүүн Н.Даваа нь Их намын дарга болсноос Төв банк, Засгийн газраас дэмжлэг авч чадаагүй.
Бид одоо нэгэнт цагдан хориглож эрх чөлөөгөө хасуулаад байгаа болохоор эрсдэлээс гарахын тулд бидний төлөвлөж байсан аргуудыг үргэлжлүүлэх боломжгүй байна.
35 хувийн хувьцаа эзэмшигчидээ.
"Монгол банк"-ны 100 хувийг эзэмшин та нарын хувьцаа хүчингүй болгох ээлжит оролдлогыг хийжээ. "Монгол банк"-ны хувьд 65 хувь байна уу 100 хувь байна уу, зарчмын ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Яагаад ингээд муйхарлаад байгааг ойлгохгүй байна. Би доорхи саналыг тавьж байна.
-Яаралтай хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж, банкны гүйцэтгэх удирдлагад өөрийн төлөөний хүнийг Дотоод Аудитын захирал оруулж монгол банкны Бүрэн эрхт төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт, шаардлага тавих. Ялангуяа зээлийг ангилах зардал зэрэг үйл ажиллагаанд эхний ээлжинд хяналт тогтоох.
-Хэрэв та нарын зүгээс идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байх аваас 35 хувийн эзэмшил хүчингүй болох эрсдэл байна. Гол шалтгаан нь Их намын эсрэг цохилт гэдгийг та бид тааварлаж байгаа болов уу гэж найдаж байна. Та бүгдийн хувьд Их нам хамаагүй учраас хохирох ёсгүй.
Одоо эндээс гарах гарц бол та бүгд Анодын 35 хувьтайгаа үлдэх юм. Төв банкны хувьд Анодын 65 хувь байна уу, 100 хувийг авна уу зарчмын ямар ч ялгаа байхгүй.
Санхүүгийн хямралаас хамааран Төв банк манай банкийг 2-3 жилийн дотор босгох болов уу гэж найдаж байна. Энэ практик нь дэлхийн олон оронд ялангуяа АНУ-д Төв банк нь иймэрхүү үйл ажиллагаа явуулж байгааг та бүгд мэдэж байгаа билээ.
Төв банк та нарын 35 хувийг луйвардан авч, ямар ч хяналтгүй дураараа загнахын тулд цагдаагийн газраас хувьцаа эзэмшигчдийг дуудан хохирогч болгохоор урьдчилж бэлтгэсэн асуулгын дагуу мэдүүлэг авч байна.
Иймээс та бүгд яаралтай хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж, өөрсдийн 35 хувийн эзэмшлийг алдахгүй байхын төлөө тэмцэл явуулахыг уриалж байна. Бидний хувьд 65 хувиа Төв банкинд шилжүүлэх нь шударга ёсонд нийцнэ. Харин та бүгдийн 35 хувийг хэвээр үлдээхийн тулд өөрсдөөс шалтгаалах бүх зүйлийг хийхэд бэлэн байна.
Ц.Мөнх