gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүний наймаа арилжааны хэлбэр рүүгээ орлоо

2008-11-12
0
Twitter logo

-21 настай өвөр монгол 18 настай монгол бүсгүйчүүд нийлж хил дамнуулан хүн худалдахыг завдлаа-

Б.Алтанзул зоволгүйгээр амархан мөнгөтэй болох арга хайж эхлэв. Бэлэн мөнгөтэй бол яаж өсгөх тухайгаа бодож болох сон. Харамсалтай нь ойр зуурын наймаа хийгээд арвижуулах мөнгө байсангүй. Гэ­нэт толгойд нь БНХАУ руу хүн худалдаалах бодол тө­рөв. Гэхдээ энэ ажлыг ган­цаараа яаж амжуулах вэ. Ингэхийн тулд БНХАУ-д та­нил­тай байх хэрэгтэй. Зүгээр ч нэг тани­лаар тогтохгүй найдвартай хүн байх ёстой. Бодоод бодоод найдвартай түнш болгочихоор хүн Б.Ал­тан­зулын санаанд орсонгүй. Харин ааваас нь хатаасан цагаан мөөг авдаг байсан өвөр монгол бүсгүйг санав. Тэр мөөг худалдаж авдаг хятад хүний орчуулаг­чаар гэрт нь хэд хэдэн удаа ирж байсан юм. Утас цохилоо. Тэд хамтарч бизнес хийх ажлын­хаа тухай амархан ойлголцож чадав. Ингээд бүс­гүй сонинд зар нийтлүүлэх ажилдаа шуурхайлан оржээ.

"Зар мэ­дээ", "Шуурхай зар" со­ни­нуу­дад "БНХАУ-ын агаа­рын зорчигч тээвэр компанид онгоцны үйлчлэгч хийх со­нир­холтой 20-24 насны охидыг яаралтай шалгаруулж авна. Өндөр цалинтай" хэмээ­жээ. Зар нийтлэгдсэн өдөр дөрвөн охин Б.Алтанзултай холбоо барив. Тэдний нэг нь түүнийг дагаж Замын-Үүд-Эрээний чиглэлийн галт тэр­гэнд суу­сан аж. Өвөр монгол бүсгүй Л.Цэцэгээ Эрээн хотод тэд­нийг тосох учиртай байв. Б.Алтанзул бүсгүйг хүн хил дамжуулан зарах гэж буйг мэдсэн Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгч Замын-Үүдэд саатуулж Л.Цэцэгээ рүү утас цохиулжээ. "Ба­раа­гаа" Эрээнд бус Замын-Үүдэд хүлээлгэж өгөх болсон тухай­гаа өвөр монгол бүсгүйд дуул­га­сан байна. Бүсгүй ч тэр даруй Замын-Үүдэд ирснээр эл хэрэг илчлэгдсэн аж. Хү­ний наймааны золиос болох гэж байсан хохирогч Б харин зугтжээ.

Л.Цэцэгээ, Б.Алтанзул нарыг хууль хяналтынхан Замын-Үүдээс "Ганц худаг"-ийн цагдан хорих төвд саатуулан Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн гуравт зааснаар бус­дыг хил дамнуулан худал­да­хыг завдсан хэрэгт буруутган яллагдагчаар татаад буй юм.

Зарын дагуу ирсэн гурван охины хоёр нь гэрчээр мэ­дүүлэг өгсөн бол нэг нь Б-гийн адил энэ хэргийн хохирогч болоод байгаа аж. Учир нь тэр хэд хоногийн дараа Б-гийн араас БНХАУ руу явахаар зэхэж байжээ. Охид мэдүүлэг өгөхдөө " Б.Алтанзул БНХАУ-ын агаа­рын зорчигч тээвэр компанид онгоцны үйлчлэгч болох сонир­холтой охидыг шалгаруулж авна" хэмээн анхны уулзал­таараа хэлсэн байна. Гэтэл удаа ч үгүй "Чамайг онгоцны үйлчлэгчээр шалгаруулж ав­лаа" хэмээн зарын дагуу хандсан бүх охид руу буцаж утасджээ. Б.Алтан­зул " Би өмнө нь БНХАУ-д онгоцны үйлч­лэг­чийн ажил хийж байсан юм.

Монгол охи­дод өндөр ца­лин­тай сайхан амьдрах бо­ломж олгож байна" хэмээсэн гэнэ. Түүний хэл­сэнд охидын хоёр нь итгээгүй аж. Харин нөгөө хоёр нь итгэж нэг нь ийнхүү хүний най­мааны золиос болох шахжээ. Хэрэв Б-г авч явсан хэрэгт­нүүдийг хууль хяналтынхан цаг алдал­гүй бариагүй сэн бол түүний дараа явахаар зэхэж байсан Ц-гийн хувь заяа ч бүрхэг болох байсан нь дам­жиггүй. Дөнгөж 18 нас хүрч яваа Б.Алтанзул хялбархан аргаар мөнгө олохын тулд нутаг нэгт­нүүдээ, үе тэн­гийнхнээ худал­да­хаар завд­сан нь энэ. Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгчид залуу­жиж, арил­жааны хэлбэр рүү­гээ шилжиж буйг эндээс харж болно хэ­мээн хууль хянал­тын­хан тайлбарлаж байгаа юм.

Л.Цэцэгээ БНХАУ-ын ир­гэн бөгөөд 21 настай, Эрээн хотод амьдардаг аж. Б.Ал­тан­зул нь 18 настай, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үндэсний их сур­гуульд сурч байгаад төлбөрөө төлөөгүйн улмаас эх орондоо буцаж ирсэн байна.

Зөвхөн он гарсаар улсын хэмжээнд 214 хүн алга бол­сон мэдээлэл бий. Тэдний 81 нь эмэгтэй. Өнөөдрийн байд­лаар тэдний есөөс бусад нь олдоод буй. Харин үлдсэн нь хаана байгааг хэн ч мэдэхгүй. Алга болсон бүсгүйчүүд 15-36 насныхан. Нэг нь хүү­хэд гэнэ. Дээрх хүмүүс хүний наймаа­ны золиос, цаашлаад эд эрхт­ний наймаачдын гарт өртсөн байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

Монголд янхны сүлжээ илүү зохион байгуулалтад орж, үүнийг дагаад хүний най­мааны хэрэгт өртөгсдийн тоо нэмэгдэж буйг хууль хянал­тынхан анхааралдаа авахгүй бол болохоо байжээ. Бие үнэ­лэгчдээр ашиг олдог, тэднээс татвар авч амьд­ра­лаа зал­гуулж буй олон хүн Монголд байна. Цагдаа­гийн­хан лав ийм маягаар амь­дардаг биеэ үнэ­лэгчдийг да­рам­талдаг, биеийг нь үнэ­лүүл­дэг 11 бүлгийн зохион байгуу­лагчдыг илрүү­лээд буй.

Тухайлбал, Баянзүрх дүүр­гийн нутагт байрлах Бө­хийн өргөөний автобусны буудал, Сүхбаатар дүүрэгт орших "Улаанбаатар" зочид буудлын өмнө эмэгтэй­чүү­дийг худалд­даг бүлэг бий. Тэднийг Оюу­наа, "Балиус" хочтой Уянга, Чогдон, "Бар­заак" Туяа "Онон" хочит Ж.Мөнх­жаргал, "Бү­дүүн" Бул­гантамир нарын хүмүүсийг илрүүлсэн юм. "Онон" хочит Ж.Мөнх­жаргал, "Бүдүүн" Бул­ган­тамир нар Бөхийн өргөө орчмын биеэ үнэлэгчдийн толгой­лог­чид гэнэ. Тэд нэг биеэ үнэ­лэгчээс өдөрт 15 мянган төг­рөгийн татвар ав­даг аж. Тэд­ний харьяанд 20 гаруй эмэгтэй байдаг бөгөөд" Онон", "Бү­дүүн" хочит тол­гой­логч нарыг нь бусдын биеийг ху­далд­сан хэрэгт буруутган цагдаа­гийн­хан эрүү­гийн хэрэг үүсгэн шалгаж хэргийг Сүх­баатар дүүргийн шүүхэд шил­жүүлээд буй юм. Саун мас­сажны газарт охи­дын, эмэг­тэйчүүдийн биеийг үнэлүүлэх ажил зохион бай­гуулдаг П.Да­ваажавыг ч мөн хууль хянал­тынхан илрүүлэн шалгаад байна. Тэрбээр саун мас­сажны найман газар тү­рээс­лэн ажиллуулж, охидын биеийг үнэлүүлэн бизнес эрхэлдэг болох нь тогтоогд­сон юм. Мөн "Сонжин гранд"-д Н.Алтансувд, "Кореана" зочид буудалд БНСУ-ын ир­гэн Кан Ю Сик, "Сөүл" зочид бууд­лын сауныг түрээслэгч Г.Жан­лав­цогзол нар нь охи­дын биеийг үнэлүүлдэг байс­ныг цагдаагийнхан илрүүл­сэн. Мөн Дорнод, Дорно­говь, Дархан-Уул, Орхон аймгийн цагдаа­гийнхан биеэ үнэлэгч 95 бүс­гүйг илрүүлэн хоёр зочид буудлын үйл ажиллагааг зог­соохоор хол­богдох албан бай­гуул­ла­гуу­дад хандсан байна. Харин Дорнод аймгийн цагдаа­гийн­хан нийт 113 биеэ үнэлэгчийг илрүүлэн тэдний 85 нь БНХАУ-д очиж биеэ үнэлдэг болохыг тогтоосон байна.

Охид, эмэгтэйчүүдийг хуурч мэхлэх, дарамтлах замаар биеийг нь хүчээр үнэлүүлж байсан Ч.Саран­гэрэл, Английн иргэн Ж.Сильво нарт шүүхээс ар­ван жил хорих ял ногдуулсан байх юм. Хүн худалдах гэмт хэр­гийг шийдвэрлэсэн байд­лыг Нийслэлийн прокурорын газ­рынхан саяхан судалжээ.

Энэ оны эхний есөн са­рын байдлаар улсын хэм­жээнд 15421 гэмт хэрэг бүрт­гэгд­сэнээс найм нь хүн ху­дал­даалах хэрэг байсан байна.

Цагдаагийн байгууллага 2007-2008 онд 13 хэргийг мөрдөн байцааснаас дөрвийг нь хэрэгсэхгүй болгож, нэгийг нь түдгэлзүүлж, зургаан хэр­гийг шүүхэд шилжүүлжээ. Одоогоор хоёр хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгаг­даж байна. Прокурор зургаан хэ­рэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн аж. Ха­рин үүний нэгийг нь шүүх Эрүү­гийн хуулийн 113 дугаар зүй­лийн гурав дахь хэсэг буюу хүн худалдаалах гэмт хэрэг гэж үзэж, тавыг нь уг хуулийн 124.2 буюу бусдыг биеэ үнэ­лэхэд зуучилсан гэж үзэн ялласан байна. Гэмт хэргийн гэрч, хохирогчийг хамгаа­лалтад авах, аюулгүй байдлыг нь хангах эрх зүйн зохи­цуулалт хангалтгүй байгаа­гаас хохи­рогч, гэрчүүд өмнөх мэдүүл­гээсээ буцах, Макао, Син­гапур зэрэг зарим улс оронтой эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ хэ­лэлцээр байх­гүйгээс эрүү­гийн байцаан шийтгэх үйл ажилла­гаа му­хар­далд орох, xохирог­чид нь биеэ үнэлсэн гэх асуу­далд орооцолдохоос эмээх зэрэг сөрөг хандлага гарч байна гэж прокурорууд дүгнэ­сэн байна. Өнөөдөр хүний наймаа тойр­сон хэрэг тас­ралт­гүй гарч байна. Дээрх хэргүүд бол бидэнд зөвхөн мэдэгдээд байгаа нь. Харин хууль хянал­тынхны хараанд өртөөгүй хэдэн хэрэг гарч, хичнээн эмэгтэй хүний най­мааны золиос болж буйг бид мэдэх­гүй.

Г.Дэлгэрцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан