gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.12
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тэрбумаар “тэвэг өшиглөх” тэргүүн комиссар

Нийгэм
2009-04-06
0
Twitter logo

ОБЕГ-ыг Ц.Амгаланбаяр толгойлох болсноор “сахил хүртээд шал дордов” гэгч болж байгаа тухай онцгой байдлынхан ярих юм. Цагдаад ажиллаж байсан хүн онцгойнхны ажлыг ойлгох болов уу гэх үгс түүнийг тус байгууллагад ирсэн цагаас хойш л гарсан. Өдгөө “Хамт олныг эс тоож,  тэднийг амьгүй албат мэт үзэж,  дарамт, доромжлол дор ажиллуулах болсноор тус албаны үндсэн чиг үүрэг түймрийн гамшигт өртсөн” гэх аврагчид байх юм. Ажил мэргэжлийн онцлогоос хамаараад тэд унаж буй ажлыг түймэрт автсантай адилтгах юм билээ.   ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин, аврагч залуу дадлага, сургуулилтын үеэр амь эрсдлээ. Хэрэг гарсан даруй ОБЕГ-ын удирдлагууд ам өрсөн өөрсдийгөө өмгөөлөв. Эгээ л цуг сургуулилт хийсэн юм шиг “Талийгаач шүхрээ задлаагүй юм билээ” гэж мэдэмхийрэв. “Амиа хорлосон байж магадгүй” гэсэн “бор шувуу” тэрхүү саарал байшингаас л ниссэн байж таарах. Үнэн хэрэгтээ бүх шүхэрт байх ёстой  КАП-3 буюу автомат задлагч нь осолдсон аврагчийн шүхэрт байхгүй байжээ.

Зарим хэвлэлд талийгаач бүрэн бус шүхэртэй явсан тухай нийтлэл гарчээ. Ажлын хариуцлага, техникийн бүрэн бүтэн байдал хангалтгүйгээс болж хүмүүсийн амь эрсдэж байгааг тодруулахыг ч оролдов. Шүхрийн спортын багш Х.Нэргүйн хэлснээр талийгаачийн шүхэрт автомат задлагч байхгүй байсан аж. Үнэхээр тийм бол ниссэн, нисгэсэн, бэлэн байдлыг хангасан хүмүүсийн хэн нь буруудах бол. Сэлэнгэ аймгийн Мандал сумд гарсан нисдэг тэргийн ослоор жиших юм бол амь насаа алдсан нь л буруутан болдог юм билээ. Дадлага сургуулилт удирдаж чадахгүй хүн, болзошгүй гамшигтай тэмцэж  чадах болов уу гэсэн эргэлзээ аврагч нарын дунд хэдийнэ бий болжээ.

Саяхан өдөр тутмын нэгэн сонин дээр тэргүүн комиссар Ц.Амгаланбаярыг хямралын үед “Ланд-200 маркийн автомашиныг 87 сая төгрөгөөр авч тансаглаж байна” хэмээн баримттайгаар өгүүлсэн байсан. Гэтэл ОБЕГ-т Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчих асуудал хэр хэмжээнээсээ хэтэрсэн гэнэ. Тухайлбал 2008 онд тендер зарлалгүйгээр 40 ширхэг агаарын багийг 80 сая төгрөгөөр, 3000 метр аврах олсыг 18 сая төгрөгөөр, шалган нэвтрүүлэх хаалгыг 13 сая төгрөгөөр авсан гэх. Тэр ч бүү хэл  “нэг бүрийг нь 3800 төгрөгөөр авах ёстой хүзүүний ороолтыг 18 мянган төгрөгөөр, “Нарантуул” зах дээр нэг хос нь 1500 төгрөгөөр зарагддаг элгэн бээлийг 20 мянган төгрөгөөр худалдан авсан тухай эх сурвалж өгүүлэв.

Онцгойн аврагчид байранд орсон тухай гэгээлэг мэдээ ирж, хэн хүнгүй баяссан даа. Гэтэл мэргэжлийн байгууллагаас “Тааз, хананд нь цууралт үүссэн тул дахин ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гаргаж байсан гэх. Сангийн яамнаас хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрөхгүй байсан барилгад тендер зарлахгүйгээр 528 сая төгрөгийн их засвар хийж аврагчдыг оруулсан тухай ам дамжсан яриа байх юм. Тэргүүн комиссарын аврагч нараа байртай болгох гэсэн оролдлого сайхан ч засварын мөнгийг  хэтэвчнээсээ гаргаагүй нь тодорхой.

БНХАУ-д үйлдвэрлэсэн найман тоннын даацтай ус тээвэрлэгч гурван автомашиныг нэг бүрийг нь 80 сая төгрөгөөр авсан нь зах зээлийн үнээс хэт өндөр байгаагаас гадна БНСУ-аас авч буй хүн тээврийн автобуснаас ч илүү үнэтэй байгаа нь гайхмаар.

Дорноговь аймгийн Айраг сум дахь улсын нөөцийн шатахууны барилгын өргөтгөлийг хийхэд зориулж, хөрөнгө оруулалтаар төсөвлөгдсөн 860 сая төгрөгийг тухайн ажлыг хийж дуусаагүй байхад нь гүйцэтгэгч компанид бүрэн шилжүүлсэн тухай эх сурвалж нотлов. Түүний өгүүлснээр уг ажил нь эхлэл төдий байгаа аж. Урьдчилаад мөнгийг нь өгчихөөр барилгын компани ажлын гүйцэтгэлээ хийлгүй алга болчихдог жишиг манайд бий.
ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр өөрийн дагагсадтай нийлж, дээрх маягаар бага үнэтэй эд барааг өндөр үнээр байгууллагадаа шахаж ашиг олж байгааг саяхан түүний дотнын хүн найздаа ам алдсан байна. Түүний хэлснээр хөрөнгө оруулалтаас 2008 оны эцэст үлдсэн 1 тэрбум 145 сая төгрөгийг тоног, төхөөрөмж, хувцасны үнэ худалдаж авах нэрээр “ХААН”  банкинд “Секүд”, “Мон-Алтай”, “Эм Пи Ай”, “Радком”, “Оул секьюрити”, “И эс эм”, “Их газрын чулуу”, “СВС”, “Дөлгөөн нуур”, “Тэргэл тэх”, “Суумандал” компани, “Бөртэ” ТӨҮГ зэрэг 20 гаруй компанийн нэр дээр дундын данс гэгчийг нээн шилжүүлсэн байна. Одоогоор тэр дансанд дээрх мөнгө байршиж байгаа бололтой. Улсын хөрөнгийг тэрбум тэрбумаар нь тэвэг шиг өшиглөх тэргүүн комиссарын үйлдэл хууль хяналтынхны хаагуур өнгөрөөд байна вэ.

Г.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан