Монгол орон олон мянган жилийн түүхтэй хөшөө дурсгалаар нэн баялаг. Түүний дотор Сүхбаатар аймаг хүн чулуугаар бусдаас хамгийн баян нь гэхэд болно. Тус аймгийн нутаг дэвсгэрт тавь гаруй хүн чулуу байгаагийн олонх нь Дарьганга, Онгон, Эрдэнэцагаан суманд байна.
Хүн чулуудыг 1927 онд тус нутгаар аялан судалгааны ажил гүйцэтгэж явсан Оросын эрдэмтэн В.А.Казакович анх судалж өөрийн номондоо гэрэл зурагтай нь нийтэлсэнээр Дарьгангын хүн чулуу дэлхийн шинжлэх ухаанд тодрон мэдэгдэж эхэлсэн түүхтэй. 1980-аад оноос Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баяр Дарьганга, Наран, Онгон, Эрдэнэцагаан сумын нутгаас 54 хүн чулууг олж илрүүлэн, судалсан байдаг.
Нутгийн ард түмэн хүн чулуудыг хэдэн үеэс дээдлэн хүндэлж, идээ цайныхаа дээжээ өргөж "хөрөг" хэмээн нэрлэсээр иржээ. Дарьгангын хүн чулууд нь ихэвчлэн түшлэгтэй сандал дээр суусан дүртэй байдаг. Алтан-Овооны энгэрт нутгийнхны нэрлэснээр "Хаан, хатан, хүү, бэр" гэсэн дөрвөн хүн чулуун хөрөг бий. Түшлэгтэй сандал дээр суусан хаан, хатан хөрөг нь зөв энгэртэй ташуу захтай дээлтэй. Дээлийн хормой доогуур гутлынх нь хоншоор цухуйсан, ноён хөрөг толь бүхий бүстэй, баруун гартаа хундага барьжээ. Дарьганга сумын төвөөс зүүн хойш 40-өөд километрт зүүн талаасаа огт мэдэгдэхгүй цэлийсэн тал үргэлжилж байгаад гэнэт доош цөмрөх мэт эгц буусан 40 гаруй метр өндөр, нэг километр урт хадан хясаа байдаг. Буу зэвсэг ховор байсан эрт үед хүмүүс энэхүү хясааг ан гөрөөний ажилд ашиглан зээр гөрөөсийг үй олноор нь шахаж оруулан намнадаг байснаас хадан хясааны эгц энгэр дээр "Ан амьтныг энд олноор нь шахаж хороосон хүн өөдлөхгүй" гэсэн харууслын бичээс байсан гэж нутгийнхан хуучилдаг гэнэ. Иймээс ч Бичигтийн шахаа гэж нэрлэсэн болов уу.
Тэрхүү Бичигтийн шахааны баруун доогуур урдаас хойш чиглэсэн их хөндийг Хөргийн хөндий гэдэг. Энд ур хийцээр болхидуухан, галт уулын хүрмэн чулуугаар хийсэн долоон хүн чулуу байдаг. Заримыг нь ямар ч хувцасгүй нүцгэнээр дүрсэлжээ. Эндээс хоёр хүн чулууг аймгийн Угсаатны зүйн музейд зөөвөрлөн байрлуулаад 5-6 жил болж байна.
Судлаачид Дарьгангын хүн чулууг Түрэгийн үеийнхээс эрс ялгаатай, XIII зууных гэж үздэг. Тэр тусмаа тухайн үеийн хаадын түүхтэй ч холбоотой байхыг үгүйсгээгүй. Мөн хүн чулуун хөргийг тахилга, тайлгын зориулалтаар босгосон гэж үздэг байна.
XIII зууны үеийн түүхийг хүүрнэн буй хүн чулуун хөрөг нь өдгөө ямар ч хамгаалалтгүй, олон зууны нар салхины нөлөөгөөр элэгдэн, эвдэрч уран нарийн хийц нь бүдгэрч байгааг анхаарахгүй орхиж боломгүй. Сүхбаатар аймагт байгаа 50 гаруй хүн чулууны олонхи нь толгойгүй, цээж бөгсөөрөө хоёр хэсэг болж, дал мөрөөрөө хагарч гэмтжээ. Харин Дарьганга сумын нутагт Ламтын заставын дэргэд байгаа хоёр хүн чулуу л эвдэрч гэмтээгүй бүтнээрээ байгаа аж. Эрэгтэй, эмэгтэй хүний дүрс бүхий эр нь гэзэг, хөхөлтэй, хоёул малгайтай маш нарийн уран хийцтэй хоёр хөрөг бий.
Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейгээс өнгөрсөн намар нутаг дэвсгэртээ байгаа хөшөө, дурсгалын тооллого явуулж, баримтжуулан бүртгэл, мэдээллийн сангаа баяжуулсан байна.
Алтан-Овооны хаан, хатан болон, Онгоны Шартын хадны хүн чулууны толгой, цээж, хундага зэргийг сүүлд цементээр нөхөн хийжээ.
Эрдэнэцагаан
сумын төвөөс зүүн тийш Сэнж мандал,
Сэрхийн даланд хүн чулуудын томоохон
цогцолбор байх. Олонх нь дундуураа цуурч
салсан, нүүр ам, хамар нь халцарч унасан
төдийгүй зарим
булшийг ухсан
байжээ.
Таван жилийн өмнө МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш, доктор, профессор Д.Наваанаар удирдуулсан судалгааны баг Онгон сумын Таван толгой, Шивээтийн орчмын булш бунханг ухаж төнхөж, алтан шармал бүүрэг бүхий эмээлтэй морины яс, цагаан шонхорын дүрс бүхий алтан бөгжтэй эмэгтэй хүний шарил, түүний толгойн гоёл болох алтан сааны хэлтэрхийг олж "Монголын алтан ургийн сурвалжит эмэгтэй булш" хэмээн сурталчилсаныг орон нутагт албан ёсоор мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй гэж одоо ч буруутгадаг аж.
Таван толгойн хүн чулууг хөтөлбөрт хамруулах үндэслэл нь "Энэхүү хүн чулуу нь хийц дүрслэл, бүтээсэн ур чадварын хувьд Төв Азийн нутагт байгаа монголын үед холбогдох хүн чулууны cop нь. Одоо уг дурсгал нь хэд хэд хуваагдан унасан. Сэргээн засварлаж, орон нутагт нь хадгалах боломжгүй" гээд нааж, бэхжүүлэлт хийсний дараа Дүрслэх урлагийн музейд үзмэр болгож хадгалах учиртай. Унаган газарт нь танилцуулга самбар босгоно" гэсэн байв. Энэ ажлыг 2009 онд хорин сая төгрөгийн төсөв өртөгөөр хийж гүйцэтгэхээр тусгажээ. Харин Дарьгангын Алтан-Овоо, Ламт, Хөргийн хөндийн хүн чулуунд бэхжүүлэлт хийж, дэргэд нь танилцуулга, самбар байрлуулан аялал жуулчлалын чиглэлд шинээр оруулах юм.
Аймгийн түүх соёл, хөшөө дурсгал болон Дарьгангын мөнгөн урлалыг олон жил сонирхон судалж, хаана аль хонхорт ямар хүн чулуу байгааг нэвтэрхий сайн мэддэг чөлөөт уран бүтээлч, зураач Ё.Бадарч хүн чулуун хөрөгт санаа тавьж, сэтгэл зовинож явдаг хүний нэг. Тэрбээр чулуу бүхий газар нутагт аялал жуулчлалын зам, маршрут, чиглэл тогтоож, эргэлтэд оруулах, олон улсын төсөл хөтөлбөрт хамруулан хамгаалах арга хэмжээ авах зэргээр төслийн баг томилогдон ажиллаж тусгай төсөл боловсруулах санал хүсэлтээ аймгийн Засаг даргад саяхан уламжилжээ. Мөн одоогоор ямар ч ашиглалтгүй байгаа аймгийн Хөгжимт жүжгийн театрын хуучин барилгыг засварлан, тохижуулж хүн чулууны галерей байгуулах бодолтой явдаг юм. Аймгийн Угсаатны зүйн музейн захиргаанаас нутгийнхаа "брэнд", түүхийн эх сурвалж болох хүн чулуун хөшөөдөө хамгаалан музейдээ өргөтгөл хийхээр хөтөлбөр боловсруулжээ. Мөн аймаг, орон нутгаа сурталчлах, дэлхийд таниулах зорилгоор Зүүн хойд Азийн аялал, жуулчлалын маршрутад оруулахаар ажиллаж байна. Найман зууны түүхийг хүүрнэсэн тал нутгийн хүн чулууд он цагийн салхин доор элэгдэж үрэгдсээр авай.
Х.Улсболд