gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Импортын сүүг халах боломжтой

Эрүүл мэнд
2008-10-01
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2008-10-01
Импортын сүүг халах боломжтой
Манай улс малын тоо, толгойгоор дэлхийд дээгүүрт ордог. Энэ жилийн хувьд л гэхэд 40 сая тоо толгой мал тоологджээ. Хүн ам 2.7 сая. Ингээд бодохоор нэг хүнд 100 гаруй тоо толгой мал ногдоно. Бог малаас 800 грамм литр сүү, үхрээс нэг литр сүү саадаг гэж байгаа. Тэгэхээр нэг хүнд өдөрт 10 литр сүү ногдох юм. Улсын дунджаар нэг хүн жилд 145.2 кг сүү хэрэглэдэг гэсэн статистиктоо байдаг. Гэхдээ хот суурин газрын хүн 68.4 кг сүү хэрэглэж нормынхоо дөнгөж 49 хувийг хэрэглэсэн байна. Монголчууд зуны цагт л малаа сааж, сүү, цагаа идээгээ зэхдэг. Энэ үеэр цагаан идээ элбэг тул нөөцлөх нь бий. Ингээд өвлийн хахир цагт нөөцөлсөн жаахан зүйлээрээ дотроо цайруулдаг.

Үүнээс үзэхэд сүү, сүүн бүтээгдэхүүнээр дотоод зах зээлээ хангах боломжтой мэт санагдана. Айлаас эрэхээр авдраа уудал гэх эртний үг бий. Дотооддоо буй нөөц бололцоогоо анзаарахгүй, гадны гэх тодотголтой бүтээгдэхүүн рүү хошуурдаг цагийг халвал яасан юм бэ.

Энэхүү асуултад "Импортын сүүг бүрэн халах боломжгүй. Хэрэв халчихвал өрсөлдөөн байхгүй болж, чанар, үнийн асуудал дээр доголдол үүснэ. Импортын сүүг оруулж ирснээр олон үйлдвэрийн дунд өрсөлдөөн бий болохын сацуу үнээ хямдруулах, чанар нь сайжирдаг" хэмээн хариулдаг. Тэгвэл дотооддоо эл өрсөлдөөнийг бий болгоё л доо. Саалийн төрөлжсөн аж ахуй байгуулах боломжоор иргэдийг хангая. Ажлын байр бий болохын хажуугаар чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлөөр хангагдах болно. Өөрөөр хэлбэл, эх орондоо үйлдвэрлэх сүүний хэмжээг нэмэгдүүлж, боловсруулах үйлдвэрийн хүчин чадал, дэвшилт техник, технологийг нэвтрүүлэх талаар цогц бодлогыг хэрэгжүүлээд өгвөл байдал өөрөөр эргэх боломжтой.

Үндэсний үйлдвэрлэгч 20 шахам компани ч гэсэн дотоодын бүтээгдэхүүнээрээ үйлдвэрлэлээ явуулах боломж байхгүй гэж үү. Үнэндээ энэ талаар санаа тавин, ажиллаж байгаа аж ахуйн нэгж бий юу. Улаанбаатар л гэхэд вокзалын хэдэн ченжийн гарт орчихсон. Өглөө эртлэн вокзалыг зориод үзээрэй. Түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газар угтах вий. Энд тэндгүй бетон, сав хангинаж, "Миний хүү эгчээсээ сүү ав. Естой сайхан сүү байгаа шүү" хэмээн хүмүүс амаа уралдуулан дуудна. Гашилсан, гашлаагүй сүү зэрэгцүүлээд тавьчихсан, хүүхэд, хөгшид анзаарахгүй нэгэнд нь өчигдрийн саасан сүүнээсээ, бусад хүнд өглөө ирсэн сүүнээсээ хийгээд л өгчихнө. Тэр, сүү хийчихсэн сав, сүүн дээр тогтсон хог тоосыг нь харахад нүд хальтирна. Энд эрүүл ахуйн шаардлагын талаар ярих ч хэрэггүй. Гарал үүслийн бичгийг бол асуугаад ч нэмэргүй.

Гэхдээ тэднийг өөр өнцгөөс нь харвал монголчуудын нэгээхэн хэсгийг сүүгээр хангаж, бас болоо-гүй амьдралаа залгуулж яваа хүмүүс. Ингэхдээ бүр дотоодын сүүгээрээ гэдгийг нь онцлох хэрэгтэй. Уг нь тэднийг нэг системд оруулаад өгвөл цөөнгүй нутаг нэгтнээ дотоодын сүүгээрээ хангаад л байх болов уу.

Гадаадаас хортой, элдэв төрлийн гаж найруулгатай сүү, сүүн бүтээгдэхүүн оруулахыг бүрэн хориглоцгооё. Ирээдүй хойч үеэ, өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө нэгдмэл байр суурьтайгаар тэмцэж яагаад болохгүй гэж.

Тагнуул, хүчний байгууллагынхан хүмүүсийг хүч хэрэглэн хоморголон барьдаг шигээ хоол бус хор болох хүнсний бүтээгдэхүүнийг ч мөн "төмөр тор"-ны цаана суулгамаар. Өөрөөр хэлбэл хууль бусаар ашиг хонжоо харан хүний амь насыг юман чинээ санахгүй байгаа этгээдүүдтэй хатуухан тэмцэх цаг ирснийг сануулах нь илүүц болов уу.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан