Монгол адууны соёлыг өвлүүлэх, дээдлэх, уламжлан үргэлжлүүлэх, гэрэл зургийг мөнхжүүлэх, адуу маллах өв соёлыг түгээгч Талын түмэн адууны баяр ирэх амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров суманд болно. Адууны удмын санг хамгаалах, адуу маллах өв соёл, эртний нүүдэлчин уламжлалыг хадгалан авч үлдэх зорилгоор энэхүү арга хэмжээг сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байгаа юм. Өвлийн цагт морь унадаг өлчир үеийг дахин бий болгохыг зорьж бямба гарагийн өглөө хувцас хэрэгсэл, морио унаад ирсэн бяцхан хүүхдүүдийг бүртгэж тусгайлан бэлдсэн бэлэг өгөх юм.
Энэхүү арга хэмжээг Чингисийн Гурван нуур ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд монгол адууны удмын санг хамгаалах, адуу маллах өв соёл, эртний нүүдэлчин уламжлалыг хадгалан авч үлдэх, бие галбир, үүлдэрт стандартын үнэлгээ хийж шаардлага хангасан шилмэл монгол гүүг шалгаруулна.