Төв, Дундговь, Өмнөговь чиглэлийн тээвэрлэлт энэ сарын 20-ны өдрөөс ХУД-т байрлах Лавай төвөөс үйлчлэх болсон. Энд автотээврийн үйлчилгээ үзүүлэх шинэ төв нээгдсэнээс гадна Улаанбаатарт үйлчилгээ явуулж буй 32 томоохон төвд тасалбар түгээх шинэ систем нэвтрүүлжээ.
Сонгинохайрхан, Баянзүрх зорчигч тээврийн төвийн ачаалал, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, иргэдэд түргэн шуурхай, ая тухтай үйлчлэх нөхцөлийг сайжруулах зорилгоор хот хоорондын зорчигч тээврийн “Лавай” авто буудлыг байгууллаа. Ингэснээр энэ чиглэлд үйлчилж буй автобуснууд хот доторх замын түгжрэлд саатахгүй, тээвэрлэлтийн хугацаа ч багасна.
Шинэ авто буудлыг MNS 6300:2011 стандартын дагуу барн, явах зорчигчийн тусгай танхимтай, жолоочийн амрах хэсэг, хүүхэд асрах зориулалтын өрөө, авто тээврийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу хүргэх боломжийг бүрдүүлжээ.

“Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тасалбар борлуулах үйл ажиллагааг цахимжуулах үүргийг Авто тээрийн үндэсний төвд үүрэг болгосон байна. Энэ дагуу “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран тасалбар түгээх цахим машин болох “Гэрэгэ” киоскийг нэвтрүүлжээ.
Иргэд Улаанбаатарын томоохон худалдаа үйлчилгээний 32 цэгээс ямар нэгэн шимтгэл хураамжгүйгээр, хүссэн цагтаа худалдан авна. Мөн тээврийн хэрэгслийн татвар, торгуулиа төлөх боломжийг бүрдүүлэх, “Гэрэгэ” гар утасны апплейкшн программыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Тус апплейкшнээр хот хоорондын нийтийн тээврийн тасалбарыг хүссэн газраасаа захиалах боломжтой. “Гэрэгэ” аппликейшны Автобус цэснээс явах чиглэл сонгож, суудлаа идэвхжүүлээд, төлбөрөө цахимаар төлж, тасалбараа баталгаажуулна. Гар утсандаа ирсэн QR кодыг тасалбар шалгагчид шалгуулан зорчих юм.
Тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран “Тээврийн салбарыг цахимжуулах, үйлчилгээг хөнгөвчлөх, эдийн засагт хэмнэлттэй байдлаар зохион байгуулах энэ ажил манай салбарт томоохон ажлын эхлэл боллоо. Цаашид автотээврийн салбарыг цахимжуулах, ухаалагжуулах ажил хүрээгээ тэлж, бусад салбаруудтай билет бичилтээ нэгтгэн зохион байгуулна. Жишээлбэл, Дундговь-Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд зорчих иргэн билетээ нэгдсэн байдлаар захиалах боломжийг хамтран бүрдүүлэх юм. Дундговь-Улаанбаатар чиглэлд автобусаар, Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд төмөр замаар зорчихдоо билетээ нэг л удаа захиалах боломж бүрдэнэ” гэв.