- Задгай тэнгэрийн дор 35-40 хэмийн хүйтэнд, урцанд хононо гэдэг бас л сонирхолтой шүү дээ. Бид таван одтой зочид буудал гэж ярьдаг бол таны дээр долоон тэрбум од гялалзаж, тэр аниргүйд амарна гэдэг маш гоё мэдрэмж. Нэг талаасаа аялал бол сэтгэл зүйн эмчилгээ
- Монголчууд сүүлийн үед аялалд ихээхэн татагдаж, адал явдлыг эрэлхийлэх болсон. Гэхдээ зөвхөн урин дулаан цагт л аяллын сезон ордог гэвэл эндүүрэл. Өвлийн улиралд ч мөн байгалийн сайхныг тольдож, аяллаар явах боломж бий. Энэ удаагийн “Амьдралын хэмнэл” буландаа өвлийн тайгын аялал зохион байгуулагч, Ebis travel ХХК-ийн захирал О.Эрдэнэбилэгийг урьж оролцууллаа. Тэрбээр өвлийн улиралд аялах боломжуудын талаар сонирхолтой мэдээлэл хуваалцсан юм
-Та анх яагаад аялал жуулчлалын салбарт хөл тавих болсон бэ?
-Аялал жуулчлал бол маш том салбар. Зарим улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг зөвхөн энэ салбараас бүрдүүлдэг бол манай улсын хувьд 0.1-0.2 хувь байгаа нь харамсалтай санагддаг. Монголд зөвхөн зун биш дөрвөн улирлын турш аялуулах зах зээл байгааг анзаарсан учраас энэ салбарт хөл тавьсан. Би аяллын нэвтрүүлэг бэлдэж байх үеэрээ энэ санаагаа олсон юм. Хөтөлбөрийн дагуу аялдаг хүн олон зүйлийг үзэж харж чадахгүй өнгөрөөдөг юм билээ. Тийм болохоор ганцаараа тойрон аялал хийсэн. Баруун гурван аймгаар 60 хоног явж үзсэний дараа, говиор 50 хоног багийн аялалд гарсан. Маш олон зүйлийг мэдэж авч, өвөл заавал аялах хэрэгтэй юм байна гэж бодсон.
-Монголд аялах маш олон боломж байна. Яагаад заавал өвлийн аялал гэж?
-Намайг бага байхад маш гоё өвөл болдог байлаа. Цас будраад л, үнэхээр тансаг. Өвөл үзэсгэлэнтэй улирал шүү дээ. Гэхдээ нийслэл хотод тийм тансаг мэдрэмж авах боломж бага. Өвлийн аяллаар явж байхдаа тайгын цаатан ардын ахуй амьдралыг хараад энэ зүйлийг олон хүнд харуулах юмсан гэж бодсоны үндсэн дээр аяллаа зохиож эхэлсэн. Задгай тэнгэрийн дор 35-40 хэмийн хүйтэнд, урцанд хононо гэдэг бас л сонирхолтой шүү дээ. Бид таван одтой зочид буудал гэж ярьдаг бол таны дээр долоон тэрбум од гялалзаж, тэр аниргүйд амарна гэдэг маш гоё мэдрэмж. Нэг талаасаа аялал бол сэтгэл зүйн эмчилгээ.
-Өвлийн улиралд аялах нь ямар давуу талтай вэ?
-Хүний биеэ даах чадвар сайжирна. Хэрхэн даарахгүй байх вэ, яавал өвчлөлөөс сэргийлэх вэ гэх наад захын мэдлэгийн хүрээ ч тэлдэг. “Өвлийн аялалд яваад мөсөн дээр алхаж сурсан болохоор халтирч унахгүй явж чаддаг болсон” гэж багийнхан маань хошигнодог юм. Онгон зэрлэг байгалиар аялж байгаа учраас ховор, зэрлэг ан амьтдыг харах боломжтой. Жишээлбэл, зэрлэг гахай явлаа гэхэд мөр нь гарна. Мөр дагаад явахад тэр амьтныг заавал хардаг. Мөн хамгийн цэвэр тунгалаг агаар тайгад л бий шүү дээ.
-Хүйтэн сэрүүний улиралд аялахдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Шөнө унтахдаа л хамгийн их анхаарах хэрэгтэй. Дулаан гутал хувцастай явах ёстойгоос гадна зориулалтын мишок, гудас, хувцас хэрэглэлтэй байх ёстой. Мөн хөл үргэлж хуурай байх нь чухал. Толгойгоо хэрхэвч дааруулж болохгүй. Дээл бол аялалд хамгийн тохиромжтой, олон талын ашигтай хувцас. Манайх аялагчдадаа дээл бэлэглэдэг болоод байгаа.
-Та өвлийн тайгын аялал зохион байгуулах тал дээр арвин туршлагатай. Энэ төрлийн аялалд хэдий хэмжээний зардал гардаг вэ?
-Хамгийн түрүүнд -30 болон -50 хэмд зориулсан хоёр ээлжийн гутал шаардагдана. Дулаан дотортой өмд, олон тооны оймс, зориулалтын мишок, нарны шилнээс эхлээд хувцас хунар бэлтгэхэд дор хаяж 500 гаруй мянган төгрөг шаардлагатай. Манай аяллын хувьд 1.1 сая төгрөгийн төлбөртэй. Төлбөрт машин унаа, -45 хэмд тэсвэртэй майхан, жуулчны бааз, хоол хүнс, цаа бугын аялал, галын наадам гэх мэт зардал багтдаг. Галын наадамд хүмүүс хамгийн дуртай. Бидний байнга очдог зүүн тайгын овгийн ахлагч Цагаан Ганбаа гээд ах маань “Салют хэзээ буудуулах вэ” гээд л асуудаг. Түүнчлэн тэнд очсон гаднын жуулчид давхар Монголоор аялах боломжийн талаар мэдээлэлтэй болоод явдаг.
-Хөвсгөлийн тайгын аяллын маршрут ямар байдаг вэ. Ямар ямар газар үзэж, нүд сэтгэлээ баясгах боломжтой бол?
-Манайх энэ чиглэлээр Монголдоо анхдагч. Аяллын маршрутаа улирал тутам өөрчилдөг. Хамгийн ойрын аялал нэгдүгээр сард эхэлнэ. -40 градус давах Дархадын хотгороос эхлээд Зүүн тайга, Ар босготын хавцал, Хорьдолын даваа, Тэнгис, Шишгэд голын бэлчир, үзэсгэлэнт Жаргант гол гээд олон газрыг үзэж сонирхоно. Хорьдол сарьдагийн нурууг тэр чигээр нь харж, Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд хүрч, зүүн тайгын цаатан ард дээр зочилдог. Үүний дараа ОХУ-ын Енисей мөрөнд цутгадаг Тэнгисийн гол, түүнтэй нийлдэг Шишгэдийн гол хоёрын бэлчир дээр долоон тэрбум одны доор хонодог. Нутгийн аялгаар Жаргант буюу Жаргалант гол нь өвөл хөлддөггүй үнэхээр үзэсгэлэнтэй байгалийн тогтоц. Мөн газар үзэхээс гадна сайхан найз нөхөдтэй болж, гэр бүлийн амьдрал зохиосон хүмүүс ч бий. Сонирхуулахад би аялж байхдаа эхнэртэйгээ учирсан.