“Шинэ өглөө” нэгдлийн зургаан уран бүтээлч “Агуу Чингис хаан” нэртэй 150х1400 см-ийн хэмжээтэй Монгол уран зургийн томоохон бүтээлийг өнөөдөр олны хүртээл болгов.
Их эзэн Чингис хаан мэндэлснээс эхлээд, Их Монгол Улсыг байгуулсан байлдан дагууллын үе хийгээд тэнгэр болох хүртэлх бүхий л цаг үеийнх нь түүхийг амьдралын он дарааллаар хураангуйлан өгүүлэх энэхүү бүтээлийг “Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэн бүтээжээ. Мөн тухайн цаг үеийн түүх, угсаатны зүй, археологийн олдворууд, судалгаанд тулгуурлан ажиллажээ.
“14 метр урттай, Монголд зурсан анхны том хэмжээний уран зургийн бүтээл болсон гэж үзэж байна. Бид хойч үе, хүүхэд залуусыг эх түүхээ судлах, удирдан манлайлал, байлдан дагууллаараа дэлхийд гайхагдсан Суут Чингис хаанаараа бахархах сэтгэгдлийг төрүүлэх, монголчууд нэгдэн нийлбэл ямар хүчтэй билээ гэдгийг сануулах зорилготой” бүтээл юм гэж “Шинэ өглөө” нэгдлийн уран бүтээлч, зураач Н.Ринчин-Очир өгүүлэв.
Даавуун дээр усан будгаар зурсан энэ бүтээлийг эхнээс нь харвал Тэмүүжин мэндэлсэн, есөн нас хүрэхэд нь Есүхэй баатар Бөртэ Үжинг бэр гуйхаар Хонгирайдын Дай Сэцэнийд очоод, буцахдаа Татаруудад хорлогдон нас барсан үе. Тэмүжин найман шарга адуугаа алдаад эрж яваад Наху баяны хүү Боорчитой тааралдаж анд барилцсан, Чингис хаан хамаг Монголын хаанд өргөмжлөгдсөн, хилийн чанадад аян дайн хийж дэлхийн талыг эзэлсэн, 1227 онд Тангудыг эзэлсний дараа Чингис хаан нас барсан гэж "Монгол нууц товчоон"-д тэмдэглэгдэн үлдсэнээр нь хураангуйлан зуржээ.
Энэхүү зурагт Чингис хаан тэнгэр болоход Их хааны гэр тэргийг эх нутгийн зүг эргүүүлэн хөдлөх бөгөөд хааны морь эзэнгүй, гэрийн тооныг бүтээсэн байдлаар дүрсэлжээ.
Энэ уран зургийг Эрх чөлөөний талбайн баруун урд орших “MN tower” барилгын 17 давхар дахь Уран зургийн галерейд энэ сарын 6-ныг дуустал нийтэд дэлгэн үзүүлэх юм байна.