Ирэх долоо хоногт шинэ УИХ байгуулагдаж, шинэ Засгийн газрын бүтцийг хэлэлцэж магадгүй байгаа. Үүнтэй холбогдуулан Монгол дээд сургуулийн эрдэмтэн, багш нар Засгийн газрын одоогийн бүтцийг шүүмжилж өөрсдийн гэсэн хувилбаруудыг гарган танилцуулж байна. Засгийн газрын болон УИХ-ын шинэ бүтцийн талаарх судалгаагаа тэд гурван жилийн турш хийжээ. Судалгааныхаа ажлын шинэ үр дүнг парламентад суудалтай намуудын дарга нар, УИХ-ын шинэ гишүүдэд хүргэх цаг нь ирсэн гэж үзсэн бөгөөд энэ тухай өчигдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.
Шинэ Засгийн газар үрэлгэн биш, оновчтой бүтэцтэй байх талаар парламентад суудалтай намуудын төлөөлөл, эрдэмтэд оролцсон нээлттэй хэлэлцүүлгийг ойрын өдрүүдэд зохион байгуулж өгөөч гэсэн хүсэлтийг Ерөнхийлөгч Н.Энхбаяраас тэд хүсч байгаа юм байна. Засгийн газар дутуу, оновчгүй бүтцээр ажиллаж, бодлого боловсруулах хэрэгжүүлэх ажил нь үр дүнгүй байгааг шүүмжилж засах талаар эрдэмтэд санал дэвшүүлэх хэрэгтэй.
УИХ, Засгийн газар татвар төлөгчдийн мөнгийг хэр зэрэг ашигтай зарцуулж буйг хянах, шүүмжлэх тэрч байтугай огцруулах эрх ард түмэнд бий гэдэг үндэслэлээр тэд дараах хүсэлтээ гаргаж байгаа аж.
Юуны түрүүнд арвилан хэмнэлттэй Засгийн газрыг байгуулах хэрэгтэй. Ингэхийн тулд Монголын төр БНСУ-ын жишгээр ажиллаж тэр улс орноос суралцах нь чухал. Тус улс энэ долоо хоногоос тэгш тоотой өдрүүдэд төр засгийнхан, сондгой тоотой өдрүүдэд хувийнхан ажилдаа машин унаж ирэх журамтай болжээ. Хэрвээ нефтийн үнэ 150 ам.доллараас давбал, албаны машин унахыг 30 хувь багасгах тухай ч ярьж байгаа аж.
Монгол дээд сургуулийн захирал Эдийн засгийн ухааны доктор Н.Дашзэвэг "Засгийн газрын одоогийн бүтцэд байх ёстой хамгийн гол яамаа орхигдуулсан. Тэр нь Үндэсний хөгжлийн яам буюу эдийн засгийн хөгжлийн яам. Монгол Улс хөгжиж байгаа орны хувьд энэ яамаа "Үндэсний хөгжлийн" гэж нэрлэх нь оновчтой байна. Ийм яамгүйгээр явж ирснээр өнгөрсөн 10 гаруй жилд Монгол Улс нийгэм эдийн засгийнхаа гол асуудал болох ажилгүйдэл ядуурлыг арилгаж дундаж чинээлэг ангийг байгуулах ажилд ахиц дэвшил гаргаж чадсангүй. Энэ нь хадланд ачаа дүүрэн юмтай очсон боловч хадуураа мартсан хүнтэй л адил юм. Монголын төр стратеги хэрэгжүүлэх нь байтугай төлөвлөж боловсруулах чадавхигүй байгаа. Энэ нь мөн л салбарууд, бүс нутаг, эдийн засаг, нийгэм гэх мэтийг нэгэн зорилгод нэгтгэн зангидах үүрэг бүхий эдийн засгийн хөгжлийн яамгүй байгаатай холбоотой.
Засгийн газар хэтэрхий салбарыг баримталсан бүтэцтэй байгаа нь салбар хооронд хүнд суртал, үүсгэж эцсийн үйлдвэрийн салбарууд хөгжихөд саад болсоор ирлээ. Үүний нэг жишээ нь хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэр хөгжиж чадахгүй байгаа явдал.
Энэ утгаараа Засгийн газрын бодлого яам-агентлаг гэсэн бүтцээр дамжих болсон нь жижиг эдийн засагтай Монголд томдож, давхцал гарч, хариуцлага олон дарга нарын дунд замхарч ажил эзэнгүйдэж үр дүн, ашиг хангалтгүй болсон. Ялангуяа мэргэжлийн хяналтын газар гэсэн бүх салбарыг хамарсан "Засгийн газар" бий болсноор дарга нар хариуцлагаа хөл бөмбөг болгосон. Яам агентлаг сайд даргаасаа эхлээд мэргэжлийн биш, тохиолдлын чадваргүй хүнээр дахин дахин солигдож нэрнээс цаашгүй болж хувирчээ. Яамдын сайд солигдох бүрт мэргэжлийн биш, сайн дурын уран сайханчдаар сэлбэгдэх болсон. Салбараа гадарлахгүй хүн сайд даргаар очихоор бодлого нь зөв байх үндэслэлгүй. Монгол орон хөгжлөөрөө наад зах нь хоёр хөршөөсөө хол хаягдсаар байгаа гол шалтгаан бол мэдлэг чадваргүй хүмүүсээр УИХ, Засгийн газраа ээлж дараалан бүрдүүлж ирсэнтэй холбоотой. Энэ алдааг давтуулахгүй гэсэндээ бид дуугүй сууж чадсангүй" гэж байлаа.
Засгийн газрын шинэ бүтцийг дараах
арван яамтай бүрэлдүүлэхийг тэд санал болгож байна. 1.Үндэсний хөгжлийн яам. Үүн дотроо
Үндэсний хөгжлийн хүрээлэн,Улсын нөөцийн газар, гааль тарифийн зөвлөлийг
багтаах.
2.Үйлдвэр-Хөдөө аж ахуйн яам
3.Сангийн яам
4.Байгалийн нөөц, аялал жуулчлалын
яам
5.Дэд бүтцийн яам. Үүн дотроо эрчим
хүч, барилга, тээвэр, холбоо
6.Хууль зүйн яам
7.Гадаад харилцаа, худалдааны яам
8.Боловсрол, шинжлэх ухаан, соёлын
яам (Яам, Шинжлэх ухааны академи гэсэн давхардсан бүтэц байгааг болиулах)
9.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын
яам
10.Хүчний яам (Үүн дотроо Хилийн
цэрэг, Онцгой байдлын газар, арми, тагнуулын газар багтах )
Түүнчлэн дараах агентлагуудыг татан
буулгах саналтай байна.
1.Төрийн өмчийн хороо, Үнэт цаасны
хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах
газрыг тус тус татан буулгаж Үндэсний хөгжлийн яамны газар, хэлтэс
болгох.
2. Мэргэжлийн хяналтын газрыг
өөрчилж яамд-аймаг хотын бүтцэд оруулах
3.Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад
худалдааны агентлагийг татан буулгаж, гадаад харилцаа худалдааны хэлтэс болгох.
4.Шинжлэх ухааны академи, философи,
социологи, эрхийн хүрээлэн гэх мэт шаардлага багатай бүтцийг татан буулгаж,
заримыг нь их дээд сургуульд нийлүүлж хүрээлэн, дээд сургууль, хамтлагууд
төсвийн мөнгөний төлөө бодит үр дүнгээр шударга өрсөлддөг болгох.
Эдгээрээс гадна:
-Яамдын дэргэд эрдэмтэд төрийн бус
байгууллагын төлөөллөөс бүрдсэн бодлого хяналтын зөвлөл байгуулах
-Ерөнхий сайдаар ахлуулсан сар бүр
хуралддаг үйлдвэржүүлэх зөвлөлийн эрдэмтэд, ТББ, УИХ-ын төлөөлөл бүхий зөвлөл
байгүулах
-Хоёроос доошгүй эмэгтэй сайдтай
байх
-Яамдын төрийн нарийн бичгийн дарга,
газрын дарга нарын эрх үүргийг нэмж, дэд сайдгүй болох зэргийг мөн санал болгож
байгаа аж.
УИХ-ын бүтцийн хувьд:
-Иргэдийн санал гомдол хэлэлцдэг
байнгын хороо байгуулах
-УИХ-ын дэргэд эдийн засгийн
зөвлөхүүдийн алба байгуулах
-Байнгын хороодын хуралд ТББ,
Иргэний нийгэм, эрдэмтдийн санал хүсэлтийг сонсдог журамтай болох
Энэ сэдвийн хүрээнд
парламентын намуудын удирдлага, УИХ-ын шинэ удирдлага шинэ Ерөнхий сайдтай
уулзаж илүү дэлгэрэнгүй ярилцах хүсэлтэй байгаа юм байна.
Засгийн газрын шинэ бүтцийг дараах арван яамтай бүрэлдүүлэхийг тэд санал
болгож байна. 1.Үндэсний хөгжлийн яам. Үүн дотроо

Д.Цогзолмаа