gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     7.25
  • Валютын ханш
    $ | 3586₮
Цаг агаар
 22
Зурхай
 7.25
Валютын ханш
$ | 3586₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 7.25
Валютын ханш
$ | 3586₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төрийн байгууллагын үйлчилгээг орон даяар нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлнэ

Нийгэм
2008-06-02
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-06-02

Төрийн байгууллагаас үзүүлж буй төрөл бүрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас тавьсан хүсэлтийг “Нэг цэг”-т хүлээн авч шийдвэрлүүлэн “нэг гарц”-аар гаргах үйлчилгээний шинэ арга бол Нэг цэгийн үйлчилгээ юм.

Энэ үйлчилгээ нь хүнд сурталтай хэмээх нэр зүүх болсон төрийн үйлчилгээг цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хэмнэлттэйгээр гүйцэтгээд зогсохгүй, чирэгдэлгүй, хяналттай болгож, үйлчилгээг үзүүлж буй болон авч буй талуудын сэтгэлд нийцсэн, хүртээмжтэй болох давуу талтай юм.

Энэ үйлчилгээг 2006 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ. Нийгмийн даатгал, нийгмийн халамж, үйлдвэрлэл үйлчилгээ, нотариат, банк зэрэг үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлсэн нь иргэдийн сэтгэлд тун их нийцээд байгаа гэнэ. Тиймээс Төв аймгийн Зуун мод хотод 2008 оны 4 дүгээр сарын 29-нд нэг цэгийн үйлчилгээг жишиг байдлаар нээн ажиллуулж Сэлэнгэ, Хэнтий аймагт мөн нэвтрүүлэхээр зохион байгуулж байна.

Цаашид 2010 оны есдүгээр сарын 30-ныг хүртэл хугацаанд Нийслэлийн бүх дүүрэг, аймгийн төвүүд болон хангайн бүсийн төв Хархорин хотод өөрөөр хэлбэл үндэсний хэмжээнд зохион байгуулах юм.

Энэ асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Үйлдвэр, худалдааны яам Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны Агентлаг Монгол Улсад “Нэг цэгийн үйлчилгээ” төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ маргааш буюу зургадугаар сарын 3-ны өдрийн 9.30 цагт Үйлдвэр, худалдааны яамны хурлын танхимд болох ажээ. Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны Агентлагийн Зүүн Өмнөд Азийн асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Вольтер Мэйр нар гарын үсэг зурна.

М.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан