Дэлхийн энхийн их наадам өнгөрсөн бямба гаригаас их жанжны талбайд эхэллээ. "Ертөнц Дахины Энх Тайвны Монгол"-ын холбооноос зохион байгуулж буй "Дэлхийн Энхийн Их Наадам"-ын хүрээнд "Нийгэмд үйлчлэх сайн дурын хөтөлбөр"-ийг зохион байгуулж байна. Энэхүү сайн дурын үйл ажиллагаа нь энэ сарын 7-10-ны хооронд Улаанбаатар хот болсон Монголын арав гаруй аймаг байгуулагдах ажээ. Улаанбаатар хотын хэмжээнд Сүхбаатарын талбай, Энх тайвны өргөн чөлөө, Сэлбэ гол зэрэг томоохон газруудыг хамруулан сайн дурын цэвэрлэгээ хийжээ. Уг үйл ажиллагаанд БХИС, ЭМШУТИС, СЭЗДС, "Энх орчлон ", Цагдаагийн академ зэрэг 23 их дзэд сургууль, Ерөнхий боловсролын "Эрдмийн ундраа цогцолбор", "Ирээдүй цогцолбор", 57, 37, 33-р дунд сургуулийн сурагчид, "Алтай кашмир" компанийн ажилчид болон нийт 1500 гаруй оюутан сурагч сайн дураараа оролцож байна. Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан оюутан залуусыг нийгмийн сайн дурын үйл ажиллагаанд уриалан эх орноо хайрлах, эх оронч сэтгэлгээг тэдэнд өгөхөд оршиж буй ажээ. Дашрамд дурьдахад эл сайн дурын үйл ажиллагаа хотын хэмжээнд сар бүр зохион байгуулагдахаар болсон байна. Дашрамд сонирхуулахад Дэлхийн энхийн их наадмын гала тоглолт маргааш болно. Энэ тоглолтод гавьяат дуучин Т.Ариунаа, дуучин Д.Болд, Н.Номинжин болон "Хурд", “Гранд" хамтлагийнхан оролцох юм байна. Уг тоглолт Сүхбаатарын талбайд болох бөгөөд тасалбар нь 1000, 5000 төгрөг. Эндээс олсон ашгийг дэлхийн өнцөг булан бүрийн өвчин зовлонтой байгаа хүмүүст өгөх юм байна.
Т.Амартүвшин