БНХАУ-ын Гуанжоу хотноо зохион байгуулагдах 107 дахь удаагийн "Хятадын импорт, экспортын бүтээгдэхүүн"-ий үзэсгэлэн нь барилга, жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, цахилгаан бараа, бэлэн хувцас зэргийг хамарсан дэлхийн худалдааны томоохон нэр хүндтэй үзэсгэлэнгүүдийн нэг аж.
Уг үзэсгэлэн 1957 онд анх зохион байгуулагдаж байсан түүхтэй агаад шинэ бүтээгдэхүүн танилцуулах, шинэ зах зээлээ олох, шинэ бизнесийн түнштэй болох гол зорилготой. Энэхүү үзэсгэлэн Гуанжоугийн үзэсгэлэн гэж өдгөө дэлхийд нэр нь илүү танигджээ.1999 онд уг үзэсгэлэнгийн дэргэд патентын эрхийг хамгаалах тусгай төв ажиллаж эхэлсэн байна.
Уг үзэсгэлэнг манайхан Кантоны үзэсгэлэн гэж нэрлэж заншаад хэдэн жил болж байна. Үзэсгэлэнгийн зохион байгуулагчдын судалгаагаар Монголын 1164 компаниудын төлөөлөгчид энэ арга хэмжээнд оролцож байсан бөгөөд 30 сая ам.долларын худалдааны гэрээ хийгээд амжсан гэдэг. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 35 улс орны 386 үйлдвэрийн төлөөлөгчид, Хятадын 20 мянган компаниудын 150000 нэр төрлийн бүтээгдэхүүнээ танилцуулж оролцох бөгөөд нийт 55000 үзэсгэлэнгийн стенд тавигдах юм байна. Өнгөрсөн онд нийт үзмэрийн бараг 40 гаруй хувь нь шилдэг бүтээгдэхүүнд тооцогдсон байна.
Гуанжоугийн үзэсгэлэн нь гурван үе шаттай явагдах бөгөөд эхнийх нь ирэх сарын 15-19-ний өдрүүдэд том, жижиг хэмжээний тоног төхөөрөмж, унадаг дугуй, мотоцикл, автомашины сэлбэг, химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, төмөрлөгийн бүтээгдэхүүн, багаж хэрэгсэл, автомашин, барилгын машин механизм, гэрийн цахилгаан хэрэгсэл, ахуйн хэрэглээний цахилгаан бараа, мэдээлэл технологи, гэрэлтүүлэг, барилга болон засал чимэглэлийн материалын импортын бүтээгдэхүүн гэсэн чиглэлээр явагдах аж.
Хоёр дахь нь 4 дүгээр сарын 23- 27-ны өдрүүдэд гал тогооны хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээний вааран эдлэл, вааран гар урлал, гэрийн гоёл чимэглэл, шилэн эдлэл, нэхмэл сүлжмэл, гар урлал, гэрийн тавилга хэрэгсэл, чулуун хийц, ванны өрөөний бүтээгдэхүүн, нүдний шил, төрөл бүрийн тоглоом, бэлэг дурсгал, өргөн хэрэглээний бараа гэсэн сэдвээр явагдана. Харин гурав дахь нь энэ оны 5 дугаар сарын 1- 5-ны өдрүүдэд бэлэн болон дотуур хувцас, биеийн тамирын болон чөлөөт цагийн хувцас, арьс болон сөдөн бүтээгдэхүүн, хувцасны чимэглэл, гэр ахуйн нэхмэл эдлэл, нэхмэлийн түүхий эд болон материал, хивс, хүнс, бүс нутгийн онцлог бүтээгдэхүүн, эмнэлэг болон эрүүлжүүлэх бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, материал, биеийн тамир болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн, офисс хэрэгсэл, гутал, цүнх, чемодан зэрэг сэдвээс бүрдэнэ.
"Хятадын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний " олон улсын эл үзэсгэлэнг манай аж ахуй нэгжүүдэд танилцуулах зорилготой зохион байгуулагдсан уулзалт энэ сарын 19-нд явагдсан юм. Уг арга хэмжээг БНХАУ-ын Элчин сайдын яамны эдийн засгийн зөвлөх Жао Чин Мао нээсэн бол, Хятадын Гадаад Худалдааны Төвийн дарга Ван Жи Пин энэхүү Гуанжоугийн үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Түүний ярьснаар, энэ үзэсгэлэнгийн стандарт 9 метр квадрат талбайн төлбөр 30.000 юань буюу ойролцоогоор 4100 ам.доллар гэнэ. Энэ төлбөр нь нийт таван өдрийнх юм байна.
Энэхүү арга хэмжээний үер МҮХАҮТ болон БНХАУ-ын Гадаад Худалдааны Төвийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол болов. Гэрээнд Монголын талаас МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, харин нөгөө талаас Хятадын Гадаад Худалдааны Төвийн дарга Ван Жин Пин нар гарын үсэг зурсан байна.
Б.Туяа