Өмнөд Солонгосын Пусан хотын нэгэн үйлдвэрийн таван давхар барилгад гал гарсны улмаас дэлбэрэлт болж арван хүн нас барж, зургаан хүн хүнд гэмтжээ. Галын шалтгааныг одоогоор тодруулаагүй байна. Дэлбэрэлтийн дараа тус хот дахь Японы ерөнхий консулын газраас өөрийн улсын найман иргэн сураггүй болсныг мэдэгджээ.
Дэлбэрэлтийн үеэр тус улсын 11 иргэн багтсан жуулчны хоёр бүлэг уг барилгын орчимд явж байсан аж. Хууль сахиулагчид нас барсан арван хүний тав нь Японы иргэн байж магадгүй гэж үзэж байгаа аж. Мөн эмнэлэгт хүргэгдсэн шархдагсдын дунд гурван Япон хүн байгаа аж. Харин ням гаригт Японы иргэдийн ар гэрийнхэн дотны хүмүүсээ таньж авахаар Пусанд иржээ.
Одоогоор бусад нас барсан хүмүүсээс ДНК-ийн шинжилгээ авч, төрөл төрөгсдийг нь олж тогтоох ажлыг эхлүүлээд байна. Үйлдвэрт зэвсгийн агуулах байсан учир богино хугацаанд томоохон дэлбэрэлт болжээ.