Энэ өвөл Монгол орны нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь зудын байдалтай байна. Хэдийгээр цаг наашилж байгаа ч хавар цаг гэдэг малчдын хувьд ид ажлын үе.
УИХ-ын гишүүдийг сонгогдсон тойрогтоо ажиллахгүй гадаадын амралт, сувилал хэсч явдаг, бараа нь харагдахгүй дөрвөн жилийг өнгөрөөдөг хэмээн иргэд шүүмжилдэг. Намрын чуулган завсарлаад удаагүй ч хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд жаал жуулхан өвс, тэжээлхэн базааж, тойргийн зүг хүлгийн жолоо залжээ. Энд тэндхийн хандив тусламжийг өөрийн тойргийн зүг эргүүлчих санаатай гүйлдсээр багагүй "юм"-тай болоод тойргоо зорьсон гишүүний сураг ч сонсогдов. Хөдөөнөөс сонгогдсон гишүүдийн зарим нь тойрогтоо очоод малчин өрхүүдээр орж, амьдралтай нь танилцаж, овоо ажил амжуулж яваа сурагтай.
Харин Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд хаагуур юу хийж яваа бол.
Тойрогтоо ажиллаж байна уу, эсвэл... гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Ингээд Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн араас сураг ажиг тавилаа.
Өмнө минь УИХ-ын гишүүдийн 9911, 9900-тэй уртаас урт утасны жагсаалт дэлгээтэй.
Гишүүдийн ихэнхийнх нь утас холбогдох боломжгүй, зарим нэг нь утсаа авахгүй аж. Утсаа авсан нэг нь зорилгыг маань сонсов уу, үгүй юу "Гишүүн алга. Та туслах руу нь утасд" хэмээн үгийн зөрөөгүй таслах. Тэднээс тойрогтоо юу хийж буйг нь асуухыг зорьсон маань талаар болов. Гэсэн ч ийм байдал гаргах тусам нь юу хийж, хаана яваа нь улам сонирхол татлаа.
Нэрсийн жагсаалтын зургаа дахь гишүүнтэй холбогдлоо. УИХ-ын гишүүн, Иргэний Зориг намын дарга С.Оюун утсаа авч байна. "Намрын чуулган завсарлачихсан байгаа ч ажил ихтэй явна. Би Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн. Маргааш тойргийнхоо сонгогчидтой уулзана. Мөн Эрүүл мэнд, Боловсролын байгууллагын талаар судалгаа явуулж байна. Ер нь миний хувьд нэг тэрбум төгрөгийг энэ хоёр салбарт түлхүү зарцуулах саналтай байна" хэмээсэн юм. Түүнээс хамгийн сүүлд хэзээ тойргийнхоо сонгогчидтой уулзсан талаар лавлахад "Цагаан сарын өмнөхөн тойргийнхоо 800 ахмадыг хүлээн авч уулзсан" гэлээ.
Дараа нь УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай холбогдов. Тэрээр Япон улсад ажлаар явж байгаа ч төвөгшөөлгүй хариулт өгсөн юм. УИХ-д Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүн маань нэг тэрбум төгрөгийг юунд зарцуулбал үр дүнтэй вэ гэсэн судалгааг тойргийг сонгогчдынхоо дунд явуулж эхэлсэн байна. Тэрээр хамгийн их санал авсан зүйлд энэ мөнгөний дийлэнхийг зарцуулна гэдгээ хэлэв. Япон улсын байгаль орчны чиглэлээр ажилладаг судлаач эрдэмтэдтэй уулзаж, байгаль орчныг хэрхэн хамгаалбал зохистой талаар туршлага судалж яваа аж. Долоо хоногийн хугацаагаар явж байгаа туршлага судлах ажилд түүнээс гадна Д.Балдан-Очир, Ц.Ганхуяг нарын таван гишүүн хамт яваа юм байна. Тэрээр мөн нэг тэрбум төгрөгөөр Чингэлтэй хайрханаа зүлэгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнээс хамгийн сүүлд тойрогтоо хэзээ ажилласныг асуухад "Ер нь бол тойрогтоо ажилладаг" хэмээсэн юм.
УИХ-ын гишүүн З.Алтайтай холбогдсон боловч "Ярих боломжгүй, хуралтай байна" гэсэн хариу өгөөд утсаа салгав. Үүний дараа дахиад хэд хэдэн гишүүн рүү залгалаа. Дөрвөн ч гишүүний утас "мессэж руминг" үйлчилгээтэй байв.
Гишүүд утсаа авахгүй болохоор туслахууд руу нь залгаж эхлэв. Гайхалтай нь туслахууд ч утсаа бас авсангүй. Ингээд бодохоор тэд ер нь иргэдтэйгээ яаж уулздаг нь юм бол. Төрийн ордон руу хэн дуртай нь нэвтрэхгүй. Тиймээс гишүүдтэй холбоо барих ганц зүйл нь утас нь болж таарна. Гэтэл гишүүн, туслах хоёрын утас зэрэг холбогдохгүй байхаар сонгогчид хэнтэй уулзаж, саналаа хэнээр уламжлах билээ.
Олон туслахын утас хангинуулсны дараа УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн туслах Д.Сарантуяатай холбогдлоо. Туслахаас нь гишүүнийг хаана, ямар ажил хийж яваа, тойргийн сонгогчидтойгоо хэзээ уулзсан талаар сонирхов. Тэрээр "Гишүүн яг одоо тойрогтоо ажиллахаар гарч байна. Өмнө нь Баянзүрх, Налайх дүүргийн малчин өрхүүдэд өвс, тэжээлийн тусламж хүргэсэн. Өнөөдөр 10 тонн шаар хүргэж өгөхөөр гарлаа. Мөн Цагаан сараар тойргийнхоо иргэд буюу Налайх дүүрэгт 200, Баянзүрх дүүрэгт 300 билет тарааж, "Үлэмжийн чанар" тоглолтыг үнэ төлбөргүй үзүүлсэн" гэв.
Ямартаа ч холбогдсон гишүүд маань тойргоо мартчихаад гадуур дэмий сэлгүүцээгүй бололтой юм. Харин утас нь холбогдохгүй, утсаа авахгүй байсан "нөхдүүд" хаагуур юу хийж яваа нь тодорхой бус хэвээр үлдэв.
БАРДАМ АМЛАЛТ ХООСОН БИШ БАЙГААСАЙ
Нийслэлээс сонгогдсон гишүүд тойрогтоо ямар ажил хийж байгаа талаар иргэдээс тодрууллаа.
Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны иргэн Л.Ламжав
-Манай дүүргээс сонгогдсон гишүүд үзэгдэхгүй л байна. Хаагуур юу яваа нь сайн харагдахгүй л байна шүү дээ. Уг нь мөрийн хөтөлбөртөө их сайхан зүйл амласан байдаг. Амьдрал тааруухан иргэдэд л гэр олгож, нүүрс түлээ өгдөг шиг байгаа юм. УИХ-д сонгогдсон хүмүүс мөрийц хөтөлбөрөө хэрэгжүүлээд байвал улс орон маань хөгжинө шүү дээ.
Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны иргэн Б.Ганаа
-Манайхаас УИХ-ын гишүүнээр З.Алтай сонгогдсон. III хороон дээр хийж байгаа зүйл харагдахгүй л байна. Саяхан телевизээр гэр оронгүй хүмүүсийг орон гэртэй болголоо гэж байсан. Энэ нь яг очих ёстой хүндээ очиж байгааг сайн хэлж мэдэхгүй байна.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны иргэн Ж.Бямбаа
-Манай тойрогт МАХН-аас Д.Зоригт сонгогдсон. Хийж эхэлсэн зүйл гэвэл эх орны хишиг гэгдэх 70 мянган төгрөгийг л хүүхэд, хөгшдөд цагаан сарын өмнө өгч эхэлсэн байх. Өөр хийгээд байгаа зүйл алга. Хийдэг нэг нь амласнаа биелүүлэх байлгүй дээ.
Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны иргэн Б.Баттулга
-Үнэнийг хэлэхэд нүдэнд харагдаж, гарт баригдахаар зүйл гишүүд хийхгүй байна. Нүүрс түлээ, гэр олгох гээд аар саархан зүйл л хөөцөлдөөд байх юм. Сонгууль болохоор нэг л их ажил хэрэгч хүмүүс байдаг. Сонгогдсоны дараа бол тойргоороо ч үзэгдэхгүй юм. Уг нь ард түмний төлөөлөл болно гээд л сонгогдсон хүмүүс шүү дээ. Чингэлтэй дүүрэгт шийдэх, хийх маш олон ажил байна.
Тойргоосоо сонгогдсон гишүүдээ хэн гэдгийг нь ч мэдэхгүй хүн цөөнгүй байлаа. Уулзсан хүмүүсийн ихэнх нь "бардам амлалт хоосон биш байгаасай" гэж хэлж байсан юм.
Ж.Тагтаа, Н.Одонтуяа